Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2020/00450

 

 

 

 

 

      2020            07           21                                            10*******/ШШ2020/00450

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, 2******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 2******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн даргаар нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие нь 2007 онд овогтой танилцан, 2009 оны 09 сарын 14-ний өдөр гэрлэлтийн №1181 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 04 сарын 16-ны өдөр охин овогтой төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин маань миний асрамжинд амьдарч өсч байна. Одоо нь хүнтэй сууж хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. нь салсанаас хойших хугацаанд охинтойгоо уулзаж байгаагүй мөн уулзах хүсэлт гаргаж байгаагүй, эд материал болон мөнгөн тусламж авч байгаагүй болно. Иймд охин Я. миний асрамжинд үлдээж, эцэг аас хүүхдийн тэтгэлийг гаргуулж өгнө үү гэв.

         Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай гэр бүл болоод бусдын адил амьдарч байлаа. амьдарч байх хугацаанд таарамж муутай, зан харилцаа муу болоод таарч тохирохгүйн улмаас салсан. Салах болсон шалтгаан нь хамт амьдарч байх хугацаанд гэр орноосоо хөөдөг, хэд хоног гадуур өнгөрүүлсэн, миний хувьд *******т ах дүү хамаатан садан байхгүй учир сүүлдээ найз нөхдийндөө хоног төөрүүлж байсан. Энэ байдал надад хэцүү байсан учраас *******аас явж, ээж дээрээ очсон. Хамт амьдарч байхдаа наймаа хийх нэрийдлээр надаар 2 удаа цалингийн зээл авахуулж байсан. Наймааны зардал ашиг зэргийг асууж лавлахад нуудаг байсан. Ийм асуудлаар хэрүүл болгож өнгөрөөдөг байсан. Энэ нь салах шалтгааны эх үүсвэр болсон. аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилснийг одоогоор төлөх боломжгүй. Учир нь би өөр хүнтэй гэр бүл болсон хүүхэд бага, миний авч байгаа цалин амьдралд маань хүрэлцэхгүй учир төлөхгүй гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

               1                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжид маргаангүй байхгүй, харин хүүхдийн тэтгэлэгийг төлөх өрхийн орлого бага тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар 2007 оны 0******* сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 09 сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 04 сарын 16-ны  өдөр охин төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, 024******* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогджээ.

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “…хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэх заалт, гэрлэгчид хэн аль нь охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ гэж асрамжийн талаар тохиролцсон байх тул насанд хүрээгүй охин Я. эх П.******* асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 11 насанд хүрээгүй хүүхдэд тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт 11-нээс дээш насны хүүхдэд тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төлнө гэж хуульчилсан тул хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн дагуу 2009 оны 04 дүгээр сарын 16-нд төрсөн охин Я.д тэтгэлэгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн “би өөр хүнтэй гэр бүл болсон хүүхэд бага, өрхийн орлого бага гэх тайлбарт үндэслэн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” 5.******* дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар хүүхэдтэйгээ эцэг ыг байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.******* улсын тэмдэгтийн хураамж 199.510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* Амаржаргал, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2009 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн охин Я. эх П.*******  асрамжид үлдээсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 04 дугаар сарын 16-нд төрсөн охин ын 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт аар тэжээн тэтгүүлсүгэй.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.******* улсын тэмдэгтийн хураамж  199.510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО