Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2020/00471

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2020/00471

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамжид байрлах, ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байр *******4 тоотод оршин суух, ******* овогт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 931.031,2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******-*******4 тоотын хэрэглэгч цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс 743.1*******6,38 төгрөгийг төлөөгүй учир энэ төлбөр, үүний алданги 182.374,8 төгрөг, нотариатын зардал **************00 төгрөг, нийт 931.031,2 төгрөгийн хуримтлагдсан авлага үүсгэж, байгууллагын эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул 931.031,2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бид дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд аас нэхэмжилсэн 931.031,2 төгрөгөөс 187.874,82 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 743.1*******6,38 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний дотор бүрэн тооцоог дуусгахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******-******* ******* Б. холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 931.031,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 931.031,2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 187.874,32 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч үлдэгдэл 743.1*******6,38 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар нь бууруулан тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******-******* *******-ын нэхэмжлэлтэй, Б. холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 931.031,2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 187.874,32 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч үлдэгдэл 743.1*******6,38 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч аас 11.192 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО