| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0207/Э/ |
| Дугаар | 230 |
| Огноо | 2012-12-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0207/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч М.М.Н- түүний өмгөөлөгч Ж.Э-,
шүүгдэгч П.П.С- түүний өмгөөлөгч Д.Т-,
шүүгдэгч А.А.С- түүний өмгөөлөгч Л.Ц-,
шүүгдэгч Л.Л.Т-, Т.Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ******** М.Н-, ******** П.С-, ********А.С-, ******** Л.Т-, ******** Т.Т- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000484 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******** М.Н- /РД: / 1994 оны 01 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *********** гэх газар оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, ******** П.С-, /РД: / 1988 оны 10 дугаар сарын 29-нд Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ******** тоотод оршин суудаг гэх урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол улсын иргэн, ********А.С-, /РД: / 1993 оны 9 дүгээр сарын 13-нд Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *********** дугаар зөрлөгт оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
4. Монгол улсын иргэн, ******** Л.Т- /РД: / 1990 оны 4 дүгээр сарын 11-нд Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ***************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нарт
5. Монгол улсын иргэн, ******** Т.Т-, /РД:***********/ 1989 оны 3 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн ************* 2 дугаар курст сурдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч П.П.С- А.А.С- нар бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын
эхээр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Б.Б.С-гийн 2 тооны хонийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н-, Л.Л.Т-, Т.Т.Т- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Ж.Ж.Д-гийн 2 тооны эм хонийг хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Ж.Ж.Д-гийн 2 тооны эр хонийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн И.И.Х-гийн 1 тооны эр хонийг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учируулсан, иргэн Б.Б.А-ийн 3 тооны эр хонийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М.Н- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би хулгайн 3 үйлдэлтэй. С-, Л.Т-, Т.Т- нартай хамт Ж.Д-гийнхаас 2 хонь хулгайлсан, маргааш нь С-тай цуг Ж.Д-гийнхаас 2 хонь хулгайлан авсан. П.С-тай цуг Б.А-ийнхээс 4 хонь хулгайлсан, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч П.П.С- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би хулгайн 4 үйлдэлтэй. М.Н-, Л.Т-, Т.Т- нартай хамт Ж.Д-гийнхаас 2 хонь, М.Н-тай цуг Ж.Д-гийнхаас дахин 2 хонь, М.Н-той цуг Б.А-ийнхээс 4 хонь, А.С-тэй цуг Б.С-гийнхээс 1 хонь тус тус хулгайлсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч А.А.С- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би П.С-тай цуг Б.С-гийнхээс 1 хонь хулгайлан авсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Т.Т.Т- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би С-, М.Н-, Л.Т- нартай хамт Ж.Д-гийнхаас 2 хонь хулгайлан авсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Л.Л.Т- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би С-, М.Н-, Т.Т- нартай хамт Ж.Д-гийнхаас 2 хонь хулгайлан авсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 3-4 дүгээр тал/,
Хохирогч Б.Б.С-, Ж.Ж.Д-, Ц.И.Х-, Б.Б.А- нарын мэдүүлгүүд /хэргийн 38-39, 41-43, 45-47, 48-50 дугаар талууд/,
Гэрч О.О.М-, Т.Т.З-, Б.Б.Б-, нарын мэдүүлгүүд /хэргийн 51, 53, 54 дүгээр талууд/
М.М.Н-, П.П.С-, Л.Л.Т-, А.А.С-, Т.Т.Т- нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 103-105, 106-107, 111-113, 114-115, 108-109, 110, 117, 118-119, 125-126, 127 дугаар талууд/,
М.М.Н- нь Дархан-Уул аймгийн ********* оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 131 дүгээр тал/,
Т.Т.Т- нь Дархан-Уул аймгийн ********* оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 134 дүгээр тал/,
Л.Л.Т- нь Дархан-Уул аймгийн *********оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 141 дүгээр тал/,
А.А.С- нь Дархан-Уул аймгийн ********* оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 147 дугаар тал/,
П.П.С- нь Дархан-Уул аймгийн *********оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 150 дугаар тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 128, 132, 140, 144, 148 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 130, 133, 143, 145, 149 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
эхээр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Б.Б.С-гийн 2 тооны хонийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н-, Л.Л.Т-, Т.Т.Т- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Ж.Ж.Д-гийн 2 тооны эм хонийг хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн Ж.Ж.Д-гийн 2 тооны эр хонийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн шүүгдэгч П.П.С-, М.М.Н- нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөгөөс иргэн И.И.Х-гийн 1 тооны эр хонийг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учируулсан, иргэн Б.Б.А-ийн 3 тооны эр хонийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон
хохирогч Б.Б.С-гийн “...2011 оны 11 дүгээр сарын эхээр намайг ганцаараа гэртээ буюу Орхон сумын 96 дугаар зөрлөгт байж байхад үүрээр 4 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад хартал хашааны гадна нэг юм харагдахаар нь яваад очиход хар цээжтэй, эр шүдлэн хонь хашаанаас гарчихсан байхаар нь би буцаагаад хашаанд нь хийчихээд өглөө малаа гаргахдаа бүртгэхэд хар толгойтой, эм сувай хонь байхгүй байсан. Тухайн өдрөөс өмнө манай хонь тоогоороо бүрэн байсан. Хашааны хаалгыг мяндсан уяагаар уячихсан байсан ба хонь гарчихсан байхад хашааны хаалгыг үзэхэд уяагүйгээр хаалгыг хаагаад орхисон байсан. Манай хонийг А.С- хулгайлсан байна гээд түүний ээж Жаргал нь миний хохирлыг бүрэн төлсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр тал/,
хохирогч Ж.Ж.Д-гийн “...2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг 96 дугаар зөрлөг дээр ганцаараа хоносон. Маргааш өглөө 05 цагийн үед би эрт босоод үнээгээ саах гээд гартал хонины хашааны үүдний уясан уяа нь тайлагдсан байхаар нь би нэг их анзааралгүй өнгөрсөн ба хонь бэлчээртэй гарсан. Тэгээд өдөр 11 цагийн үед манай хонь бэлчээрээсээ ирэхээр нь би хонио тоолоод үзтэл 2 хонь дутуу байхаар нь зүслэхэд нас гүйцсэн ганзага эмтэй эм хонь нэг, хар халзан хар тохомтой эм хонь тус тус алга болсон байсан. Тухайн шөнөдөө би дахиад гэртээ ганцаараа хоноод маргааш нь буюу 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үүрээр манай охин Отгонпүрэв Улаанбаатар хотоос ирээд ээжээ та яагаад хонио хашаагүй юм бэ би хонио хашчихлаа гэхээр нь би удалгүй үнээгээ саах гээд хонио дахиад зүслээд үзтэл эвэртэй хар толгойтой, ганзага эмтэй нас гүйцсэн эр хонь, хар халзан ганзага эмтэй эр төлөг зэрэг дутуу байсан. Тэгэхээр нь би Орхоны цагдаад утсаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43 дугаар тал/,
хохирогч Ц.И.Х-гийн “...2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай 1 тооны эр хонийг алга болчихлоо гэж манай нөхөр надад хэлсэн. Тухайн хонийг би Орхон сумын 2 дугаар баг 96 дугаар точикт оршин суудаг хажуугийн айл болох У-ын хонинд нийлүүлсэн байсан. У-ын алга болсон хонинуудын нэг нь манай хонь байсан юм. Миний хохирлыг С- нь бүрэн барагдуулсан тул цаашид энэ хэрэгт миний хохирол бүрэн төлөгдсөн ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-47 дугаар тал/,
хохирогч Б.Б.А-ийн “2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр малаа гаргах гээд очиход хонины хашааны хаалга онгорхой хашааны хаалга уясан уяа нь олдохгүй байхаар нь хонио бүртгэтэл 4 тооны хонь байхгүй болсон байсан. Тэгээд хашаанаас гараад хашаагаа тойроод үзтэл манай хашааны урд талд машин зогссон шинэхэн мөр байсан тэгээд л цагдаад мэдэгдсэн. Алдагдсан 4 тооны эр хонины хар нүдэн эр хонь нь манай хажуугийн Хулгана гэдэг хөгшиний хонь байгаа юм. Манайд түр тавиулсан байсныг нь алдчихсан юм. Миний хохирлыг Н- төлж байгаа. Одоо Одоо 130.000 төгрөг төлөх дутуу байгаа ба удахгүй Н- нь өгнө гэж хэлсэн.Хулгана гэгчийн 1 тооны хонийг П.С- нь төлөөд миний 3 хонины 600.000 төгрөгнөөс 470.000 төгрөгийг бэлнээр Н- надад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-50 дугаар тал/,
гэрч О.О.М-ын “…2012 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө У- Т.З- бид хоёрыг гэрт хүргэж өгөх гээд бид гурав машинтай У- ахын гэрийн гадуур машин замаар явж байтал У- ахын хонины хашаанаас нэг хонь гарчихсан байсан. У- ахын гэрээс нэлээд зайтай зам дээр бараан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаачихсан зогсож байсан ба бид гуравыг буцаад гэрлүүгээ явж байхад У- ахын нэг хонь хашаанаасаа гарчихсан нөгөө аваараа асаагаад зам дээр зогсож байсан машин байхгүй хөдлөөд явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 51 дүгээр тал/,
гэрч Т.Т.З-ын “...2012 оны 8 дугаар 05-06-нд шилжих шөнө ...У- ахын хажуугийн шороон зам дээр хар хөх өнгийн Элентра маркын машин гэрлээ унтраачихсан зогсож байснаа бид нарыг гарч ирэнгүүт гэрлээ асаагаад зам дээр зогсож байсан. Тухайн үед Улаангийн машин дотор У-, О.М- бид гурав явж байсан. ...буцаад У- О.М- бид хоёрыг хүргэж өгөх гээд У- ахын хашааны урд талаар нь гараад явж байхад У- ахын хашааны гадаа улаан толгойтой том биетэй хонь ганцаараа зогсож байсан тэр үед 01-02 цаг л болж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 53 дугаар тал/,
гэрч Б.Б.Б-гийн “...2012 оны 8 дугаар сарын 05-ны шөнө ...У- ахын хажуугаар явж байхад урд тал нь гэрлээ огт асаагаагүй хар хөх өнгийн элентра маркын машин зогсож байгаад миний машины гэрэл тусангуут аваараа асаасан. Тэгээд би ...О.М-, З- хоёрыг хүргж өгөх гээд У- ахын хашааны урдуур гарахад хашааных нь гадна эвэртэй улаан алаг хонь ганцаараа зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нараас гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахын зэрэгцээгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг энэ удаа биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******** М.Н-, ******** П.С-, ********А.С-, ******** Л.Т-, ******** Т.Т- нарыг бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******** П.С-д хувьд ногдох эд хөрөнгөөс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хурааж, 3 /гурав/ жил хорих ял,
шүүгдэгч М.Н-ид хувь ногдох эд хөрөнгөөс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
шүүгдэгч А.С-д хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг хурааж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ял,
шүүгдэгч Л.Т-д хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг хурааж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ял,
шүүгдэгч Т.Т-д хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг хурааж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Н-ийн 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 14-ныг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоног нийт 49 /дөчин ес/ хоногийг,
шүүгдэгч ******** П.С-гийн 2012 оны 8 дугаар сарын 28-наас 2012 оны 9 дүгээр сарын 11-нийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг,
шүүгдэгч А.С-гийн 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 14-ныг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Л.Т-, Т.Т.Т- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч ******** П.С-д оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч М.Н-ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
шүүгдэгч А.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нарт анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн lionfight fashion гэсэн бичигтэй ногоон өнгийн футболка, шар өнгийн төмөр хүрээтэй нүдний шил зэргийг устгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт М.М.Н-, П.П.С-, Т.Т.Т-, Л.Т- нарын гар утсуудыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М.Н-, П.П.С-, А.А.С-, Л.Л.Т-, Т.Т.Т- нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР