| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0241/Э/ |
| Дугаар | 228 |
| Огноо | 2012-12-04 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0241/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч Г.Г.Б- түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт **************Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000619 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шїїгдэгч: Монгол улсын иргэн, **************Г.Б- /РД:**************/ 1953 оны 4 дүгээр сарын 20-нд ******** аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ************** ХХК-д цахилгааны ерөнхий инженерээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Г.Г.Б- нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэр “”Дархан-Номин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах уулзварын замд Ниссан Пресел маркийн --- ДАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг, 7.8-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” 7.9 “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.М.Т-ийн жолоодож явсан иргэн Д.Д.М-ийн эзэмшлийн Мазда Демо маркийн ***ДАР улсын дугаартай автомашиныг мөргөж 750.000 төгрөгийн хохирол учруулж, мөн дүрмийн 2.5-а “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” 2.5-в “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж
Г.Г.Б- 216.2 шийтгэх тогтоол 228
аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” зэрэг заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г.Б- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Тэр өдөр бие эвгїй оргиод байхаар нь машинаа бариад эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд зүрх савалгаатай байна, хариад тайван амрах хэрэгтэй гэсэн. Тэгээд буцаж явахдаа эгнээ байраа буруу эзэлсэнээс болж осол гаргасан. Тэгээд сандраад бас толгой эргээд байхаар нь шууд гэртээ очсон. 1 дэх өдөр нь цагдаа руу өөрөө дээр очсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 3-4 дүгээр тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 6 дугаар тал/,
“Ниссан Пресел” маркийн --- ДАА улсын дугаартай автомашинд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10 дугаар тал/,
иргэний нэхэмжлэгч М.М.Т-ийн: /ХХ-ийн 18-р хуудас/:
...2012 оны 11-р сарын 01-ний өдөр 13 цагийн үед Номингийн уулзварын гэрэл дохион дээр зогсоод хөдлөхөд 2-р эгнээнд зогсож байсан Ниссан Пресел маркийн --- ДАА улсын дугаартай автомашин жолооч талын 2 хаалга, хойд гупер мөргөөд зогсохгүй зугтаачихаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед миний бие гэмтэж бэртсэн зүйл байхгүй учир машиныхаа эвдрэлийн хохирлыг авчихвал гомдол санал байхгүй ээ... гэсэн мэдүүлэг.
Техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дугаар тал/,
Мазда Демио маркийн ***ДАР дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 42-44 дүгээр тал/,
Г.Г.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 36 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 35 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэр “”Дархан-Номин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах уулзварын замд Ниссан Пресел маркийн --- ДАА улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.8, 7.9, 2.5, 6.3, 2.5-в зэрэг заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Дархан сумын 15-р багийн нутагт байрлах Номин худалдааны төвийн уулзварт камерын гэрлийн шонгийн дор ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай ***ДАР улсын дугаартай Мазда маркийн автомашины жолооч талын 2 хаалга хонхойж зурагдсан, машины жолооч талын хойд дугуйнд хүрсэн байдалтай мөргөөд зугтаасан гэх --- ДАА улсын дугаартай саарал өнгийн автомашины гупер хэргийн газар салж үлдсэн, тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан байв гэжээ. /хэргийн 3-4 дүгээр тал/,
осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 6 дугаар тал/,эгээд
Иргэний нэхэмжлэгч М.М.Т-ийн “...2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Номингийн уулзварын гэрэл дохион дээр зогсоод хөдлөхөд 2 дугаар эгнээнд зогсож байсан “Ниссан Пресел” маркийн --- ДАА улсын дугаартай автомашин жолооч талын 2 хаалга, хойд гупер мөргөөд зогсохгүй зугтаачихаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед миний бие гэмтэж бэртсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/,
Техникийн шинжээчийн дүгнэлт: --- ДАА улсын дугаартай Ниссан Пресел маркийн машиныг жолоодож явсан жолооч Г.Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-р заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, 7.8-р заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ”, 7.9-р заалт “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан ба мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 /а/ заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5 /в/ заалт “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь иргэний нэхэмжлэгч болон сэжигтэн нарын байцаалт, ослын газрын схем зураг, тухайн үеийн тээврийн осол бичигдсэн камерын бичлэг зэргээр тогтоогдож байна... гэсэн дүгнэлт /хэргийн 26 дугаар тал/,
Мазда Демио маркийн ***ДАР дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 42-44 дүгээр тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г.Б- нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зїйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болон насны байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг энэ удаа биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **************Г.Б-г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зїйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Гонгоогийн Г.Б-г 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Гонгоогийн Г.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч Гонгоогийн Г.Б-д анхааруулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн --- ДАА улсын дугаартай номер бүхий Ниссан Пресел маркийн автомашины гупер, ***дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ¹374225 тоот жолоочийн үнэмлэх зэргийг Г.Г.Б-д олгож, зам тээврийн ослын бичлэг буулгасан диск 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал эрүүгийн хэрэгт хавсрагсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР