| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0113/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/117 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/117
2023 12 05 2023/ШЦ*******/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н....
Улсын яллагч С.Б.
Шүүгдэгч *******.нар оролцов.
Монгол улсын иргэн, ........... оны ......... дүгээр сарын .........-ний өдөр ..........аймгийн .......... суманд төрсөн, ............ настай, ........., ............ боловсролтой, ......... мэргэжилтэй, “........” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн....... дүгээр хороо, .......... дугаар байрны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ................., ........... овгийн *******-н ******* /РД: /.
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....оны ...... дүгээр сарын .........-ны өдрийн .......... цагийн орчимд Багануур дүүргийн .......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” худалдааны төвийн нэг давхарт хохирогч *******-г “...........” хэмээн дагахад нь түүнд дургүйцэн төвөгшөөж, куртикний энгэр хэсгээс нь заамдан баруун урагш өөр лүүгээ татаж, биеийн зүүн хэсгээр нь чулуун шалан дээр унагаасны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын ташаа ясны дэлбэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “........... оны .......... дүгээр сарын ....-ны өдөр ........ цагийн үед эхнэртэйгээ уулзахаар “.........” худалдааны төв орсон бөгөөд 2 давхарын шатан дээр цагаан өнгийн малгайтай, туранхай биетэй зүс таних 50 гаруй насны эрэгтэй хүн зогсож байсан. *******эр хүн “ах нь дотор муухай байна” гэхээр нь би нөгөө хүнийг дагуулаад худалдааны төвийн 1 давхарт байдаг дэлгүүр лүү ороод 1 шил архи авч өгөөд хамт хувааж уусан. *******ухайн үед тэр хүн нилээд согтолттой байсан бөгөөд “...........” руу явна гээд автобусны буудал руу явсан. Би буцаад эхнэртэйгээ уулзахаар худалдааны төвийн 2 давхар луу орох гээд явж байхад нөгөө эрэгтэй хүн араас хүрч ирээд “дахиад нэг архи аваад өг” гээд миний энгэрээс зуураад байхаар нь би “үгүй” гэсэн чинь араас дагаад зууралдаад байхад гарыг нь салгах гээд энгэрээс нь татахад газар шалан дээр уначихсан бөгөөд би татаж босгочихоод яваад өгсөн. Би тэр хүнийг “гэртээ харь” гээд олон удаа хэлсэн. Би “............” ХХК-д ............хийдэг бөгөөд сарын .............. төгрөгийн цалин авдаг” гэх мэдүүлэг /хх-н 101-103, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “............. оны ............дүгээр сарын ..........-ны өдөр “.......” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр гэртээ харих гээд автобус хүлээгээд зогсож байхад зүсийг нь мэдэх 160 см өндөртэй, бор царайтай, бараан өнгийн хувцастай, 40 орчим насны эрэгтэй хүн таарсан бөгөөд намайг “хамт архи ууя, эхнэртэй уулзаж мөнгө авъя” гээд “...........” худалдааны төвийн 2 давхар луу гарсан юм. Дээшээ гараад тэр хүн нэг эмэгтэй хүнтэй муудалцаад байсан бөгөөд нэг давхар луу буусан. *******эгээд намайг нэг давхарт явж байхад тэр залуу намайг татаад газар унагаачихаад гараад яваад өгсөн. *******эгээд босоод гараад хэсэг явж байтал зүүн ташаа өвдөөд алхаж чадахгүй байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би эм тарианы мөнгө гэж ........... төгрөг авсан, одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 10, 126/
Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ 30.000 төгрөг, яаралтай тусламж 90.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ /хх-ийн 112/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны ...... дугаар сарын .........-ны өдрийн ......... дугаартай дүгнэлтэд: “*******-н биед зүүн талын ташаа ясны дэлбэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18-19/
Хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд /хх-ийн 20-40/
Хохирогч *******-н биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь ........... хувьтай” гэжээ /хх-ийн 70-71/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Бүртгэлийн 1130 дугаартай гомдол мэдээлэлд Багануур дүүргийн ......... дүгээр хороо .........худалдааны төвийн ажилтан *******-с гаргаж өгсөн цагаан өнгийн СD-нд хуулбарласан “..............” гэсэн нэртэй 45 мб багтаамж бүхий 05 минут 00 секундын хугацаатай бичлэгийг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. /хх-н 86,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “Коридорт шар өнгийн бүс, саарал өнгийн дээл, цагаан цэнхэр өнгийн саравчтай малгай, хар өнгийн түрийтэй гуталтай 40 орчим насны эрэгтэй /*******./, цагаан өнгийн саравчтай малгай, ногоон эрээн куртик, хар өнгийн өмд, гутал өмссөн туранхай биетэй эрэгтэй хүн /*******/ нар зогсож байна. *******үүнээс хойш 15 цаг 53 минут 28 секундэд *******, Г нар хувцаснаасаа зууралдаад явж байгаа харагдах бөгөөд 15 цаг 53 минут 30 секундэд ******* нь Г-г урагш татаж биеийн зүүн хэсгээр нь газарт унагаж байгаа бичлэг дүрслэгдсэн байна”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-90/
*******аньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр” Хохирогч П.Г нь намайг .......... оны ........... дүгээр сарын ..........-ны өдөр татаж унагаасан хүнийг хэвлэж харуулж байгаа зураг-1 гэж дугаарласан зураг дээрх хүн мөн байна гэж заав” гэжээ. /хх-ийн 91-94/
Хохирогч *******-н хүсэлтэд “Миний бие нь *******-с эм тарианы төлбөрт ..........төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 126/
*******өрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар “******* нь Эрүүл мэндийн даатгалын санд .......... төгрөг шилжүүлэв” гэжээ. /хх-н 128/,
Иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолтоор “......... регистрийн дугаартай Б овгийн *******-н *******, Багануур дүүргийн дүгээр хороо, .........дугаар байрны ....... тоотод оршин суудаг...” гэжээ. /хх-н 46, 63/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ......... удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 51, 54-59/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 127/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар ........оны....... дүгээр сарын .......-ны өдөр ........ цагийн үед Багануур дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” худалдааны төвийн нэг давхарт хохирогч *******-г “...........гэж хэлэхэд нь дургүйцэж, харилцан бие биенийхээ хувцаснаас зууралдаж байх явцдаа түүний куртикний энгэр хэсгээс нь заамдан баруун урагш өөр лүүгээ татаж, биеийн зүүн хэсгээр нь чулуун шалан дээр унагаасны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын ташаа ясны дэлбэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Г нь “дахин архи авч өг” гээд миний араас дагаад надтай зууралдаад байхаар нь энгэрээс нь татахад газар шалан дээр уначихсан” гэх мэдүүлэг, хохирогч *******-н “намайг нэг давхрын коридерт явж байхад тэр залуу намайг татаад газар унагаачихаад гараад яваад өгсөн. *******эгээд босоод явах гэтэл зүүн ташаа өвдөөд алхаж чадахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед зүүн талын ташаа ясны дэлбэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын зэрэг шалгасан болон таньж олуулах ажиллагаа, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******ухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь хамт архидан согтуурсан болон хохирогчийн “........” гэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-н биед зүүн талын ташаа ясны дэлбэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч нь “эм тарианы төлбөрт ........төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлжээ.
Мөн шүүгдэгч *******........нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох ........ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 128 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн,
Шүүгдэгчээс улсын яллагчийн торгох ялын саналтай маргаагүй ба торгуулийн ялыг багасгаж өгнө үү? гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
*******-д “урьд......... удаа ял шийтгэгдэж байсан, ам бүл ...., .......... хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1 ширхэг Cиди”-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1.Шүүгдэгч ........ овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... овгийн *******-н *******-д 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА