| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00311/И |
| Дугаар | 311 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, *******гийн *******2-9 тоотод оршин суух, ******* овогт М.Б / /-ийн нэхэмжлэлтэй
садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:М.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бтай 2010 онд танилцаж 2011 оны 07 дугаар сарын 11- ний өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Д, 201******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Х, 2016 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Б.Э нар төрсөн. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Б.Б уурхайн ослоор нас барсан. Иймд Б.Д, Б.Х Б.Э нарыг талийгаач эцэг Б.Бтай садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь Б.Д, Б.Х Б.Э нарыг Б.Бын хүүхдүүд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан харьяалал зөрчөөгүй байна.
Б.Б, М.Б нарыг хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Даранбол, 201******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Х, 2016 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Б.Э нар төрсөн. Б.Б 2018 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Дын төрсний гэрчилгээний хуулбар,
2. 201******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар,
*******. 2016 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Б.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар,
4. Б.Бын нас барсныг бүртгэсэн 2018 оны 10дугаар сарын 09-ний өдрийн №0000209846-214 дугаартай гэрчилгээний хуулбар,
5. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41******* дугаар шийдвэр,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2, *******8 дугаар зүйлийн *******8.6, 4******* дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Т.*******цэцэгийн ... Б.Б нь М.Бтай 2010 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Даранбол, 201******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Х, 2016 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Б.Э нар төрсөн. Тэд 2010 оноос хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл Налайх дүүргийн,******* дугаар хороо, *******гийн *******2 дугаар гудамж, 9 тоотод монгол гэрт ******* хүүхдийн хамт амьдарч байсан. Хүү Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уурхайн ослоор нас барсан. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй ... гэх,
гэрч Б.Цэрэндолгорын... Б.Б нь М.Бтай 2009 онд анх танилцаж, хамтран амьдарсан. 2011 онд том хүү төрсөн. Б.Б М.Б нар гурван хүүхэдтэй. Налайх дүүрэг, ******* дугаар хороо *******гийн *******2 гудамжны 09 тоотод хашааг худалдан авч гэр барьж амьдарч байсан. Б.Б 2018 оны 10 дугаар сард нас барсан. Б.Б гэр бүл болтлоо манайд амьдарч байсан... миний хүүхэд шиг л өссөн. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй... гэх,
гэрч М.Ундармаагийн “... манай эгч М.Б 2009 онд хүргэн ах Б.Бтай үерхэж 2010 онд жирэмсэн болсон. 2011 оноос эхлэн Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 15 тоотод түр айлын хашаанд гэр барьж амьдарч байгаад 2014 онд Налайх дүүрэг, ******* дугаар хороо, *******гийн *******2 дугаар гудамжны 09 тоотод газар авч, хашаа барьж амьдрах болсон. Ах эгч хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учир ******* хүүхдэээ эгч өөрөөрөө овоглосон. 2018 оны 10 дугаар сард ах уурхайн ослоор нас барсан....” гэх
гэрч Э.Ундармаагийн “... би 2016 онд Налайх дүүргийн 0******* дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажилд орсон. Тухайн үед зарим айлын хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр огт нээгдээгүй. Би гараар дэвтэр нээж бүртгэсэн. Намайг ахлагчаар ажиллаж байх хугацаанд Налайх дүүргийн 0******* дугаар хороонд М.Б, Б.Б нар гурван хүүхдийн хамт амьдардаг байсныг мэдэж байна. Харин энэ гэр бүлийн дотоод амьдарлыг сайн мэдэхгүй. Б.Б 2018 оны 10 дугаар сард уурхайн ослоор нар барсан” гэх мэдүүлэг давхар нотлогдсон... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.*******-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд талийгаач Б.Быг Б.Д, Б.Х Б.Э нарыг төрсөн эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Б.Д, Б.Х Б.Э нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Б.Бтай садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдаж байна.
Мөн урьд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.Б, Б.Болормаа нарын хамтын амьдралтай байсныг тогтоохдоо тэдгээрийн дундаас Б.Д, Б.Х Б.Э нар төрсөн гэх үйл баримтыг тогтоосон байхад дахин энэ асуудлаар иргэдэд шаардлага тавьсан байгаа болохыг холбогдох төрийн байгууллага анхаарах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Болормаагийн Даранбал /РД:УД11*******22017/, Болормаагийн Хүслэн /РД:УД1*******211529/, Болормаагийн Энххүслэн /РД:УД16280*******2*******/ нар нь Хотгойд овогт Болдбаатарын Баянзул /РД:УЗ90102576/-ийн хүүхдүүд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ