Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/219

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч нарын  өмгөөлөгч Т.Хүдэр,

  шүүгдэгч Э.О, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар С.Х, Э.О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330001280068 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 2023/ДШМ/19 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2023 оны 10 дугаар 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг.Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймаг Сүхбаатар сум .... дугаар баг .... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт С-ийн Х

Хоёр.Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг Хулгар гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х ургийн овогт Э-ын О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Х, Э.О нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх иргэн Х.Б-ын олон тооны мал буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь С.Х-ын эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,704,250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Х нь 2022 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Буян Овоо” гэх газраас иргэн Б.С-гийн олон тооны мал буюу 2 тооны бярууг өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,866,700 төгрөгийн хохирол,

2023 оны 02 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын хүрээ” гэх газраас иргэн Л.Н-гийн 1 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж 875,800 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрвөлж” гэх газраас иргэн Л.Н-гийн бярууг өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрвөлж” гэх газраас иргэн Э.И-ийн 1 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж, 1,403,100 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газраас иргэн Х.Б-ын бярууг өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын бааз” гэх газраас иргэн О.Б-гийн 1 тооны өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж 800,450 төгрөгийн хохирол тус тус учруулан  бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүргэн ахыгаа уруу татаж энэ хэрэгт оруулсандаа харамсаж байна. Ахыгаа би хүнээс үхэр мөнгөөр нь авъя гээд  уруу татсандаа харамсаж байна. Та хадам ахыгаа уруу татаж оролцуулсан. Э.О ах хулгай гэж мэдээгүй. Би хүүхэд халуурч байна гээд байхад нь аваад явсан. Би хулгай гэж хэлэхгүй аваад явсан миний буруу. Хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 144 хоног цагдан хоригдсон” гэв.

- Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэргийг хулгай хэрэг гэж бодоогүй үйлдсэн. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э.О ахаа хамтдаа ойрхон хөдөлье, хамт явъя гээд гуйсан юм. Тэгээд гэрээс гараад явж байхад зам дагуу ойрхон айлын үхэр таарсан. Тэр үхэр дээр очоод үхэр ачна гэхээр нь хэрэггүй гэхэд хоёр үхэр ачсан. Би гэр рүү ороод гараад ирэхэд хийгээд дуусаж байсан. Тэгээд аймагт ирээд Н гэдэг хүнд өгсөн. Мөн би хэдэн хонь хийсэн байсан тул тэрийг аймагт авчирч өгсөн. Х намайг үхэр ачилцаад өг танд хамаагүй гэсэн. Ачиж байх үедээ хулгай хийж байгаагаа мэдсэн. Тэгээд би болохгүй гэж хэлж байсан. Тэгээд гэртээ ирээд янзлахад нь оролцоогүй. Би өөрөө мал өгөхөөр явсан учир Х-тай цугтаа явсан. Хохирол төлбөр байхгүй” гэв.

Эрүүгийн 2330001280068 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч С.Х-ын яллагдагчаар өгсөн: Би тус 7 хэрэгт анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн. Би хүргэн ах Э.О-тай 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газарт очиход олон тооны үхрүүд бэлчиж байхаар нь баруун чих нь голдоо цуулбар, зүүн чих ямар нэгэн имгүй, эвэртэй хар гунжин үнээ, мөн ижил имтэй мухар улаан халзан шүдлэн эр үхрүүдийг бид 2 миний машин дээр ачаад манай гэрийн гадаа тус үхрүүдийг хийсэн. Тухайн хоёр үхрийн гунжин үнээний махыг би авсан, харин хүргэн ах Отгонбаяр нь шүдлэн үхрийн махыг аваад аймгийн төвд ирээд Хэнтий аймгийн махны ченж Н гэх хүнд өгч  миний данс руу 1,538,000 төгрөгийг шилжүүлж байсан. Дансны хуулгаар гарч ирнэ Отгонбаяр бид хоёрын хулгай хийсэн үхэр Х.Б-ын үхэр байсан.

Би хөдөө гэрээсээ тус сумын 5 дугаар баг Буян овоо гэх газар руу хулгай хийх зорилготой ганцаараа өөрийн эзэмшлийн Портер машинтай явж байхад манай хуц, ухнын хорооны ойролцоо хүрэн зүсмийн тугалан бяруу, хар халзан зүсмийн эр хуучин /хуучин гэдэг нь нөгөө бяруунаасаа нэг насаар ах/ бяруу байхаар нь машин дээрээ ачаад хүргэн ах Бийн үхэр сүрэгт нийлүүлэхдээ “энэ намар бух тавих гэж байгаа” гээд тавьж байсан. Одоо тухайн бяруу алга болсон гэж эгч надад хэлсэн. Б нь манай төрсөн эгч С.Ариунцэцэгийн нөхөр. Тухайн 2 бярууны эзэн Б.С нь миний хулгайлсан 2 бярууг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан.

2023 оны 02 дугаар сарын 08-ны орой саахалт айлын Л.Н гэх айлын үхрүүд нь тус сумын 5 дугаар баг Шаврын хүрээ гэх газарт бэлчиж байхаар нь шүдлэн эр үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж байгаад барьж аваад тухайн үхрийг хийгээд өмнө нь өгч байсан малын ченж Н гэх хүнд махыг нь зарсан. Мөн Н ах шүдлэн үхрээ нэмэх тэмдэг билүү Х энэ 2-ын аль нэгээр нь тэмдэглэсэн байсан бөгөөд ямар ч байсан шар өнгийн будагтай байсан. Би өмнө нь Нгийн малчнаар ажилладаг байсан учраас тухайн айлын үхрүүдийн зүс, имийг нь маш сайн мэднэ.

2022 оны 12 дугаар сарын эхээр тухайн өдрийнхөө орой нь Н ахын үхрүүдээс зүүн чих нь араасаа ухам, баруун чих цуулбар эр бярууг өөрийнхөө үхрүүдтэй нийлүүлж байгаад барьж аваад машин дээрээ ачаад хуц ухнын хашааны ойролцоо хийгээд тухайн бярууны махаа хүнсэндээ хэрэглэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 22-ны орой билүү 23-ны орой манай үхрүүдийн бэлчдэг газарт И-ийн ухаан халзан бүдүүн үнээ нийлэх гээд ирсэн байхаар нь орой махлаад маргааш нь дахиад Н гэх ченжид өгсөн. Ямар ч байсан И-ийн үнээний мах нь 119 килограмм татаж байсан бөгөөд Н гэх хүнд нэг килограммыг нь 5 мянган төгрөгөөр бодож худалдан борлуулсан. Мөн үнээний мах өгөхдөө эгч С.Золжаргалын 7 тооны хонины махтай хамт өгсөн. Тэгээд би Н гэх хүнээс 1,280,000 төгрөг авсан.

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн эзэмшлийн Портер машинтай тус сумын 5 дугаар баг “Хоёрын шанд” гэх газарт очоод 60 орчим тооны үхрүүдээс захад хэвтэж байсан эвэртэй хар халзан зүсмийн бярууг машинтайгаа хөөж байгаад машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа хийгээд өөрийн идшиндээ хэрэглэсэн. Уг бярууны им нь баруун чихэнд цуулбар, зүүн чих нь имгүй байсан шиг санаж байна. Ямар ч байсан миний хулгай хийсэн бяруу нь Х.Б-ын үхэр байсан. Би тухайн айлын малын имийг нь мэднэ. Аав ирээд ямар бяруу идшиндээ хэрэглэсэн талаар асуухаар нь аавд найзаасаа авсан гээд худлаа ярьсан. Би Б-ын 2 тооны үхрийг Л.О-тай хамтран үйлдсэн. Үлдсэн үхэр адуу ганцаараа хулгайлсан. Би тухайн малын махнуудыг Н, Г гэх хүмүүст өгч байсан. Н гэх ченжид И, Н, Б гэх хүмүүсийн махыг өгсөн. Баярхүүгийн адууны махыг Г-ы бойнд өгсөн. Би амар хялбар аргаар мөнгө олох гээд хулгайн Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна...” гэх дахин мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-111-р хуудас/,

- Шүүгдэгч Э.О-ын яллагдагчаар өгсөн: 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед хадам дүү С.Х-ын хамт Х-ын эзэмшлийн “Портер” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид тус сумын 5 дугаар баг “Хоёрын шанд” гэх газарт очиход олон үхрүүд бэлчиж байсан. Уг үхрүүдийн захад байсан мухар хүрэн, халзан шүдлэн, хар гунжин үнээг бид 2 хамт машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа аваачаад тухайн өдрийнхөө шөнө нь ажилласан. Тухайн 2 үхрийн шүдлэнгийн махыг нь би аваад, үнээний махыг Х авсан. Хулгай хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь би шүдлэнгийн мах дээрээ 5 хонь 2 ямааны мах, Х үнээний махан дээрээ хонины махыг аймгийн төвийн ченж Н гэх хүнд худалдан борлуулсан. Миний махны нийт үнэ 1,406,000 төгрөг болж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-147-р хуудас/,

- Хохирогч Х.Б-ын: Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ нийт 2 тооны үхэр алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-р хуудас/,

- Гэрч У.Н-ийн:Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х гэх үл таних залуугаас 130 кг үхрийн мах 1 кг-г нь 6000 төгрөгөөр бодож 780.000 төгрөг, мөн 6 хонины 133 кг махыг 1 кг-г 5700  төгрөгөөр бодож 758.000 төгрөгөөр авсан. Би нийт 1.538.000 төгрөгийн тооцоог Х-ын ... гэсэн Хаан банкны данс руу 01 дүгээр сарын 08-ны өдрөө шилжүүлсэн. Х-тай цуг явж байсан залуу нь харин надад 1 үхрийн мах, 5 хонины мах, 2 ямааны мах өгсөн. Тэрийг нь би үхрийн махыг 1кг-ыг 6000 төгрөгөөр бодож 139 кг-ыг 834.000 төгрөг, 5 хонины 97 кг махыг 1 кг-г 5000 төгрөгөөр бодож 485.000 төгрөг, 2 ямааны мах 25 кг махыг 1 кг-г 3500 төгрөгөөр бодож 87.000 төгрөг, нийт 1.406.000 төгрөгийг ... гэсэн М гэдэг хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Мал, мах зардаг хүмүүс нь өөр хүний данс руу шилжүүлж авах тохиолдлууд цөөнгүй байдаг учраас би нэг их юм бодоогүй шилжүүлсэн. Тэр 2 залуу цугтаа явж байсан бөгөөд ... СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Х гэдэг залуу нь надад малын гарал үүслийн бичиг гээд 5007765 гэсэн код өгсөн. Би Х-ыг явсны дараа кодыг нь шалгуулж үзэхэд 1 үхэр 6 хонины бичиг байсан. Тэгэхээр нь би Х руу утсаар нь залгаж хэлэхэд тэрээр би өөрийнхөө өгсөн малын бичгийг өгсөн, бусдыг нь нөгөө хүн өгөх байх гэж хэлээд утсаа тасалсан. Дахиж надтай холбогдоогүй алга болсон. Би мал, мах худалдан авахдаа бүртгэж авдаг. Бүртгэлийнхээ дэвтрийг мөрдөгчид сайн дураараа хуулбарлан өгсөн. Х гэдэг хүний данс руу 1.538.000 төгрөг, М гэдэг хүний данс руу 1.406.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302075 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-76-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2302091 дугаартай “...1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84-93-р хуудас/,

- С.Х-ын Хаан банкны ... дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-р хуудас/,

- С.Х-ын Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 6-24-р хуудас/,

- 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 33-35-р хуудас/,

- Хохирогч Б.С-гийн: Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө үхрээс 8 тооны үхэр тэнгэрийн муухай хүйтнээр явуулаад Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Буян Овоо” гэх газраас 6 тооны үхрээ олоход зүүн чих  дээрээсээ догол имтэй, баруун чих имгүй хар халзан зүсмийн шүдлэн бяруу, 2 чих имгүй хүрэн зүсмийн тугалан бяруу байсан дутсан. Үхэрт явж байхдаа 6 тооны үхрээ олсныхоо дараа С.Х-тай 1 удаа уулзаж дутуу 2 тооны бяруугаа асууж сураглахад мэдэхгүй гээд хэлж өгөөгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171, 174-175-р хуудас/,

- Гэрч С.А-ийн: Өвөл 2022 оны 12 дугаар сарын эхээр сургуулийн хүүхэд амраад орох дөхөж байсан үед хөдөө гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байтал орой гэгээ тасарсан хойно 20 цагийн үед манай төрсөн дүү С.Х өөрийнхөө цэнхэр өнгийн Портер-2 маркийн машинтай ирсэн. Ингэж ирэхдээ ганцаараа машин дээрээ хүрэн зүсмийн эр тугалан бяруу, хар халзан зүсмийн бяруутай ачиж ирсэн байсан. Би дүүгээс “энэ ямар учиртай үхэр юм” гэхэд ширгээх гэж авч ирж байгаа юм гэхээр нь бодвол өөрийнх нь юм байлгүй гэж бодоод үхэртээ маргааш нь нийлүүлсэн. Би тэр 2 үхрийн имийг нь хэлж мэдэхгүй байна. Одоо манай үхэрт хоёулаа зүсээрээ байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178-р хуудас/,

- Гэрч П.Б-ын: 2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай хадам дүү Х нь өөрийнхөө эзэмшлийн “Портер-2” машинтай хар халзан зүсмийн бяруу, улаан зүсмийн хүзүүвчний бярууг ширгээх зорилгоор танай үхэрт тавьчихъя байлгаж байгаарай” гэсэн юм. Манай үхэрт тавихдаа “миний 2 бяруу” гэж хэлээд тавьсан. Х-ын манайд тавьсан 2 бяруу одоо манай үхэрт хоёулаа байгаа...гэх мэдүүлдэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2302067 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-203-р хуудас/,

- 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх” тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 160-161-р хуудас/,

- Хохирогч Л.Н-гийн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын хүрээ” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхэр алга болсон юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-р хуудас/,

- Гэрч У.Н-ийн: Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Х гэх үл таних залуугаас 152 кг үхрийн махыг нэг кг нь 7800 төгрөгөөр бодоод нийт 1,185,000 төгрөгөөр худалдан авсан. Тус өдөр уг махны мөнгийг өөрийн ... тоот дансаар М гэх хүний ... тоот данс руу. Мал, мах зардаг хүмүүс нь өөр хүний данс руу шилжүүлж авах тохиолдлууд цөөнгүй байдаг. Би тухайн үхрийн махны малын гарал үүслийн бичгийг шалгаагүй. Малынхаа гарал үүслийн бичгийг аваад ирье гээд алга болсон юм. Би мал, мах худалдан авахдаа бүртгэж авдаг. Би М гэх хүний ... тоот дансыг тэмдэглэж авсан бүртгэлийнхээ дэвтрийг мөрдөгчид өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250-р хуудас/,

- Гэрч С.М-ийн: Намайг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж байхад манай дүү С.Х “надад карт байхгүй байна,таны карт руу мөнгө хийгээд авчихъя” гээд миний ... тоот данстай Хаан банкны картыг аваад явсан. Мобайл банкныхаа мэдэгдлийг харж байхад миний дансанд 1,180,000 төгрөг төгрөгийн орлого орсон байсан. С.Х нь ямар учиртай мөнгө талаараа хэлээгүй. Тэгээд миний виза картыг авчирч өгөөд явсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3-р хуудас/,

- Мөрдөгчийн “ Хэрэг бүртгэлтийн 233000125 дугаартай хэрэгт гэрч У.Н-ийн ... тоот данс, С.Мийн ... тоот дансанд үзлэг хийхэд У.Н-ийн ... тоот данснаасаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад ... тоот данс руу 1,180,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 999 гэж бичээд шилжүүлсэн байна. С.Мийн ... тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад ... тоот данснаас 1,180,000 төгрөг 999 гэх гүйлгээний утгатай шилжиж орсон болохыг тэмдэглэл болгон бичив ” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 226-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302077 дугаартай “...алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-15-р хуудас/,

- Хохирогч Л.Н-гийн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын хүрээ” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу алга болсон юм...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Гэрч П.Б-ын: 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би хүргэн дүү С.Х-тай утсаар залгаж ярьж байгаад “манайх махгүй болж байгаа малын тоо өнгөрөөгөөд нэг үхэр иднэ” гэж ярьсан чинь “аймгийн гэрт бярууны бүтэн мах байгаа, би саяхан нэг бяруу идсэн, та тэрний хаа гуяыг авахгүй юу” гэхлээр нь би санаанд оролгүй “тэгвэл аймаг орохдоо авъя” гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 12-нд аймаг орохдоо хадам аавын Далангийн 27-12 тоот хашаанаас нь очиж аваад хөдөө гэрт авч ирж хүнсэндээ хэрэглэж идэж байгаад дуусгасан юм. Би тухайн үхрийн тал махыг хулгайн малын мах гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- Мөрдөгчийн, Хохирогч Л.Н-тай утсаар ярьсан ” С.Х нь манай саахалтаас баруун хойд зүгт 5 км орчим газар нутаглах Сандэлэг гэх айлын бага хүү байна. Зундаа айл бүр 1 км орчим газар ойртож зуншдаг юм. Х нь нэг удаа “манай салхин дээрээс үхрээ ав, малаа битгий манай руу гаргаж бай” гэж надад хэлж байсан, тэр ч яах вэ нэг нутагт байдаг хүмүүсийн хэлдэг л зүйл бусдаар бол манай малыг хулгайлна гэж бодоогүй надад урд өмнө хүний мал хөөж, тууж, хулгайлж байгаа харагдаагүй.” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 38-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302078 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 48-57-р хуудас/,

- Хохирогч Э.И-ийн: Би 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 24-ны хооронд хоёр чих нь мөлүү, ухаа халзан, даргар эвэртэй бүдүү үнээ алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх,

...С.Х нь надад хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд хэлэхэд манай үхрүүд өвөлдөө 10-15 км орчим зайд бэлчдэг. Намайг малын эрэлд явсныг С.Х нь мэдэж байсан учраас тус үнээг хулгайлсан гэж бодож байна. Мөн С.Х нь манай малын им зүсийг маш сайн мэднэ. Үүнээс гадна С.Х нь манай хуц ухныг харж өгөөд жил болгон идэш авдаг” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн мэдүүлэг / 84, 86-88-р хуудас/,

- Гэрч У.Н-тэй утсаар ярьсан “...Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн С.Х гэх залуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 119кг үхрийн мах 1кг нь 5000 төгрөгөөр бодож 595.000 төгрөг мөн 129кг хонины мах 1кг нь 5500 төгрөгөөр бодож 709,000 төгрөг нийт 7 хонь 1 үхрийн мах 1.304.000 төгрөг болсон байна. Үүнээс 1.280.000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны ... тоот С.Х гэсэн гэсэн данс руу шилжүүлсэн байна. Тухай үед малын гарал үүслийн бичгээ мартаад ирж, гарал үүслийн бичгээ авч ирээд үлдэгдэл 24,000 төгрөгөө авъя гэж хэлээд явсан байна” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 77-р хуудас/,

- Гэрч У.Н-ийн: Би Х гэгчийн авч ирсэн махыг хулгайн малын мах гэдгийг мэдсэн бол авахгүй байсан шүү дээ, мэдээгүй болоод л авсан, Тэгээд ч би гарал үүслийн бичгийн кодтой л авдаг юм.Би махны тооцоог дандаа дансаар хийдэг юм ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 95-96-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302074 дугаартай “...алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 100-108-р хуудас/,

- Хохирогч Х.Б-ын: Би 2022 оны 12 дугаар сарын 10- 13-ны хооронд баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй эвэртэй хар халзан эр бяруу алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай үхэр 2022 оны 12 дугаар сарын 10-нд Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газар байнга хэвтэр нь байдаг юм. Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны орой үхрээ тус газар хурааж үлдээхэд манай үхэр бүрэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар аймаг яваад мөн сарын 13-нд үхрээ хураахад дээрх бяруу алга болсон байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-р хуудас/,

- Гэрч С.С-ийн: Намайг 2022 оны 12 дугаар сарын 02-нд аймаг сумаар яваад 2022 оны 12 дугаар сарын 11-нд ирэхэд манай бага хүү С.Х найзаасаа мөнгөөр нь бяруу худалдан аваад идсэн гээд махыг нь жижиглээд хар зүсний зүүн чих араасаа ухам, баруун чих цуулбар имтэй эр бярууны толгой манай илүү гэрт байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 139-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302079 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 143-152-р хуудас/,

- С.Х-ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “mah une” гэх гүйлгээний утгаар 657.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 189-р хуудас/,

- Хохирогч О.Б-гийн: 2022 оны 09 дүгээр сард тус сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ усны ар” гэх газар намаржиж байсан юм. Манай адуу тус багийн залгаа нутаг “Шаврын бааз” гэх газар бэлчээрлэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 28-ны хооронд адуунаас сартай ембүү тамгатай хар зүсний байдсан гүү алдагдсан юм. Тухай үед би бага насны азарга хураад аваад яваад өгсөн байх гэж бодоод ойр орчмын адуугаар эрж хайж сурагласан боловч сураг гараагүй удсан болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201-р хуудас/,

- Гэрч Б.О-ийн: 2022 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн мал мах худалдан борлуулсан иргэдийн бүртгэлээс харахад иргэн С.Х нь ... регистрийн дугаартай 99518012 гэсэн утасны дугаар бичүүлж ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирж адууны 146 кг мах 1кг махыг 4500  төгрөгөөр бодож худалдан борлуулж нийт 657.000 төгрөг болсныг Хаан банкны ... тоот Х гэсэн эзэмшигчтэй данс руу “Дөрвөн гэгээн эрдэнэ” ХХК-ний ... тоот данснаас шилжүүлэг миний бие хийсэн байна. Тухайн үед адууны 1 кг мах 4500 төгрөг байсан байна...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 216-224 хуудас/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 129-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай “...... СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 160-170 хуудас/, 

- С.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 116-118/

  • С.Х-ын ... тоот дансны  хуулгууд

- Шүүгдэгч С.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 112 хуудас/

- С.Х-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 123-132 хуудас/

- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023.03.29-ний өдрийн 1/159,1/160 дугаартай тодорхойлолтууд/1 дүгээр хавтаст хэргийн     134-135 хуудас/

- Э.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 152-154 хуудас/ 

- Э.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 148 хуудас/ зэрэг баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч С.Х, Э.О нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газраас С.Х-ын эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Х.Б-ын баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1,704,250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Х ганцаар 2022 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Буян Овоо” гэх газраас өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Б.С-гийн зүүн чих  дээрээсээ догол имтэй, баруун чих имгүй хар халзан зүсмийн шүдлэн бяруу, 2 чих имгүй хүрэн зүсмийн тугалан бяруу буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1,866,700 төгрөгийн хохирол,

2023 оны 02 дугаар сарын 07-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын хүрээ” гэх газраас С.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн Л.Н-гийн хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхрийг хулгайлж 875,800 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрвөлж” гэх газраас өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Л.Н-гийн г хар зүсний, зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Дөрвөлж” гэх газраас С.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн Э.И-ийн хоёр чих нь мөлүү, ухаа халзан, даргар эвэртэй бүдүү үнээг хулгайлж, 1,403,100 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газраас өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Х.Б-ын баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй эвэртэй, хар халзан эр бярууг хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын бааз” гэх газраас С.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн О.Б-гийн сартай ембүү тамгатай хар зүсний байдсан гүүг хулгайлж 800,450 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 1.1 Шүүгдэгч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө би хүргэн ах Э.О-тай Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Хоёрын шанд” гэх газарт бэлчиж байсан үхрээс баруун чих нь голдоо цуулбар, зүүн чих имгүй эвэртэй хар гунжин үнээ, ижил имтэй мухар улаан халзан шүдлэн эр үхрийг миний машинд ачаад гэрийн гадаа хийсэн. Гунжин үнээний махыг би, харин хүргэн ах Отгонбаяр шүдлэн үхрийн махыг аваад аймгийн төвд ирээд Хэнтий аймгийн махны ченж Н гэх хүнд 1,538,000 төгрөгөөр өгсөн,

“Буян овоо” гэх газар руу хулгай хийх зорилготой ганцаараа өөрийн эзэмшлийн Портер машинтай яваад хүрэн зүсмийн тугалан бяруу, хар халзан зүсмийн эр хуучин бяруу машин дээрээ ачаад “ энэ намар бух тавих гэж байгаа” гээд хүргэн ах Бийн үхэр сүрэгт нийлүүлсэн. Тухайн 2 бярууны эзэн Б.С нь миний хулгайлсан 2 бярууг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан.

2023 оны 02 дугаар сарын 08-ны орой саахалт Л.Н гэх айлын үхэр “Шаврын хүрээ” гэх газарт бэлчиж байхаар нь шүдлэн эр үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж байгаад барьж аваад тухайн үхрийг хийгээд өмнө нь өгч байсан малын ченж Н гэх хүнд махыг нь зарсан. Би өмнө Н-гийн малчнаар ажилладаг байсан учраас тухайн айлын үхрүүдийн зүс, имийг нь маш сайн мэднэ.

2022 оны 12 дугаар сарын эхээр Н ахын үхрээс зүүн чих нь араасаа ухам, баруун чих цуулбар эр бярууг өөрийнхөө үхрүүдтэй нийлүүлж байгаад барьж аваад машин дээрээ ачаад хуц ухнын хашааны ойролцоо хийгээд тухайн бярууны махаа хүнсэндээ хэрэглэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 22- 23-ны орой манай үхэрт И-ийн ухаан халзан бүдүүн үнээ нийлсэн байхаар нь оройноо хийгээд маргааш нь Н гэх ченжид өгсөн. И-ийн үнээний мах нь 119 килограмм татаж байсан. Мөн үнээний мах өгөхдөө эгч С.Золжаргалын 7 тооны хонины махтай хамт өгсөн. Тэгээд би Н гэх хүнээс 1,280,000 төгрөг авсан.

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн “Портер” машинтай “Хоёрын шанд” гэх газарт очиж 60 орчим тооны үхрээс баруун чихэнд цуулбар, зүүн чих имгүй байсан эвэртэй хар халзан зүсмийн бярууг хөөж ачаад гэрийнхээ гадаа хийгээд идшиндээ хэрэглэсэн. тухайн бярууны шиг санаж байна. Үлдсэн үхэр адуу ганцаараа хулгайлсан. Би тухайн малын махнуудыг Н, Г гэх хүмүүст өгч байсан. Н гэх ченжид И, Н, Б гэх хүмүүсийн махыг өгсөн ” гэх,

1.2. Шүүгдэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед хадам дүү С.Х-ын хамт Х-ын эзэмшлийн “Портер” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хоёрын шанд гэх газарт очиж бэлчиж байсан үхрээс мухар хүрэн, халзан шүдлэн, хар гунжин үнээг ачаад гэрийнхээ гадаа аваачаад ажилласан. Шүдлэнгийн махыг нь би, үнээний махыг Х авсан. Хулгай хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь би шүдлэнгийн мах дээрээ 5 хонь 2 ямааны мах, Х үнээний махан дээрээ хонины махыг аймгийн төвийн ченж Н гэх хүнд худалдан борлуулсан. Миний махны нийт үнэ 1,406,000 төгрөг болж байсан...” гэх,

1.3. Хохирогч Х.Б-ын “ Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй. Мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ нийт 2 тооны үхэр алдсан” гэх,

гэрч У.Н-ийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х гэх үл таних залуугаас 130 кг үхрийн мах 1 кг-г 6000 төгрөгөөр бодож 780.000 төгрөг, мөн 6 хонины мах 133 кг махыг 1 кг-г 5700  төгрөгөөр бодож 758.000 төгрөгөөр авсан. Нийт 1.538.000 төгрөгийг Х-ын ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Х-тай цуг явж байсан залуу нь надад 1 үхрийн мах, 5 хонины мах, 2 ямааны мах өгсөн. Үхрийн махыг 1кг-ыг 6000 төгрөгөөр бодож 139 кг нь 834.000 төгрөг, 5 хонины мах 97 кг татаж хонины махыг 1 кг-г нь 5000 төгрөгөөр бодож 485.000 төгрөг, 2 ямааны мах нь 25 кг татаж 1 кг-г нь 3500 төгрөгөөр бодож 87.000 төгрөг, нийт 1.406.000 төгрөгийг  ... гэсэн М гэдэг хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Тэр 2 залуу ... СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер 2” машинтай цугтаа явж байсан” гэх,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн өдрийн 2302075 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...” гэх,

С.Х-ын Хаан банкны ... дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

1.4. Хохирогч Б.С-гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө үхрээс 8 тооны үхэр алдаад 6 тооны үхрээ олоход хар халзан зүсмийн шүдлэн бяруу, хүрэн зүсмийн тугалан бяруу дутсан. Үхэрт явж байхдаа 6 тооны үхрээ олсныхоо дараа С.Х-тай 1 удаа уулзаж дутуу 2 тооны бяруугаа асууж сураглахад мэдэхгүй гээд хэлж өгөөгүй” гэх,

гэрч С.Ариунцэцэгийн “ 2022 оны 12 дугаар сарын эхээр хөдөө гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байхад орой 20 цагийн үед манай төрсөн дүү С.Х өөрийн “Портер-2” маркийн машинтай ганцаараа ирэхдээ хүрэн зүсмийн эр тугаллан бяруу, хар халзан зүсмийн бяруутай ачиж ирээд “ширгээх гэж авч ирж байгаа юм” гэсэн ” гэх,

гэрч П.Б-ын “2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай хадам дүү Х нь өөрийнхөө “Портер-2”” машинтай хар халзан зүсмийн бяруу, улаан зүсмийн хүзүүвчний бяруу авчраад, “2 бяруу ширгээх зорилгоор танай үхэрт тавьчихъя байлгаж байгаарай” гэсэн юм. Манай үхэрт тавихдаа “миний 2 бяруу” гэж хэлээд тавьсан ” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2302067 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг...” гэх дүгнэлт,

1.5. Хохирогч Л.Н-гийн “...Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Шаврын хүрээ” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхэр алга болсон юм” гэх,

гэрч У.Н-ийн “ Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Х гэх үл таних залуугаас 152 кг үхрийн махыг нэг кг-г 7800 төгрөгөөр бодоод нийт 1,185,000 төгрөгөөр худалдан авсан. Уг махны мөнгийг өөрийн ... тоот дансаар М гэх хүний ... тоот данс руу 1,180,000 төгрөгөөр шилжүүлсэн ” гэх,

гэрч С.Мийн “ Намайг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хэвтэж байхад манай дүү С.Х “ надад карт байхгүй байна. Таны карт руу мөнгө хийгээд авчихъя” гээд миний ... тоот данстай Хаан банкны картыг аваад явсан. Миний дансанд 1,180,000 төгрөг төгрөгийн орлого орсон байсан. С.Х нь ямар учиртай мөнгө талаараа хэлээгүй. Тэгээд миний виза картыг авчирч өгөөд явсан” гэх мэдүүлгүүд,

Мөрдөгчийн “ Хэрэг бүртгэлтийн 233000125 дугаартай хэрэгт гэрч У.Н-ийн ... тоот данс, С.Мийн ... тоот дансанд үзлэг хийхэд У.Н-ийн ... тоот данснаасаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад ... тоот данс руу 1,180,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 999 гэж бичээд шилжүүлсэн байна. С.Мийн ... тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад ... тоот данснаас 1,180,000 төгрөг 999 гэх гүйлгээний утгатай шилжиж орсон болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302077 дугаартай “.алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг” гэх дүгнэлт,

1.6. Хохирогч Л.Н-гийн “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шаврын хүрээ” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу алдсан.” гэх,

гэрч П.Б-ын “2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би хүргэн дүү С.Х-тай утсаар ярьж байгаад “манайх махгүй болж байгаа, малын тоо өнгөрөөгөөд нэг үхэр иднэ” гэж ярьсан чинь “манай аймгийн гэрт бярууны бүтэн мах байгаа, та тэрний хаа гуяыг авахгүй юу” гэхлээр нь би санаанд оролгүй “аймаг орохдоо авъя” гээд 12 дугаар сарын 12-нд аймаг орохдоо хадам аавын Далангийн 27-12 тоот хашаанаас нь очиж аваад хөдөө гэрт авч ирж хүнсэндээ хэрэглэж идэж байгаад дуусгасан. Би тухайн үхрийн тал махыг хулгайн малын мах гэж мэдээгүй” гэх мэдүүлгүүд,

мөрдөгчийн, хохирогч Л.Н-тай утсаар ярьсан “ С.Х нь манай саахалтаас баруун хойд зүгт 5 км орчим газар нутаглах Сандэлэг гэх айлын бага хүү байна. Зундаа айл бүр 1 км орчим газар ойртож зуншдаг юм. Х нь нэг удаа “манай салхин дээрээс үхрээ ав, малаа битгий манай руу гаргаж бай” гэж надад хэлж байсан, манай малыг хулгайлна гэж бодоогүй надад урд өмнө хүний мал хөөж, тууж, хулгайлж байгаа харагдаагүй...” гэх тэмдэглэл,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302078 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт,

1.7. Хохирогч Э.И-ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 24-ны хооронд хоёр чих нь мөлүү ухаа халзан даргар эвэртэй бүдүү үнээ алдсан. С.Х нь надад хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. С.Х нь манай малын им зүсийг маш сайн мэднэ” гэх,

Мөрдөгчийн, гэрч У.Н-тэй утсаар ярьсан “...С.Х гэх залуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 119 кг үхрийн мах 1кг-г 5000 төгрөгөөр бодож 595.000 төгрөг, мөн 129 кг хонины мах 1кг-г нь 5500 төгрөгөөр бодож 709,000 төгрөг, нийт 7 хонь, 1 үхрийн мах 1.304.000 төгрөгөөр өгсөн. 1.280.000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны ... тоот С.Х гэсэн гэсэн данс руу шилжүүлсэн байна” гэх тэмдэглэл, .

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302074 дугаартай “...алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх дүгнэлт,

1.8. Хохирогч Х.Б-ын “Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Хоёрын шанд” газраас 2022 оны 12 дугаар сарын 10-аас 13-ны хооронд баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй эвэртэй хар халзан эр бяруу алдсан” гэх,

гэрч С.Сандэлэгийн “Намайг 2022 оны 12 дугаар сарын 11-нд ирэхэд манай бага хүү С.Х найзаасаа мөнгөөр нь бяруу худалдан аваад идсэн гээд махыг нь жижиглээд, хар зүсний зүүн чих араасаа ухам, баруун чих цуулбар имтэй эр бярууны толгой манай илүү гэрт байсан” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302079 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт,

1.9. Хохирогч О.Б-гийн “...5 дугаар багийн “Шаврын бааз” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 28-ны хооронд сартай ембүү тамгатай хар зүсний байдсан гүү алдагдсан” гэх,

гэрч Б.Оюун-Эрдэнийн “...2022 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн мал мах худалдан борлуулсан иргэдийн бүртгэлээс харахад иргэн С.Х нь ... регистрийн дугаартай 99518012 гэсэн утасны дугаар бичүүлж ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирж адууны 146 кг мах 1кг махыг 4500  төгрөгөөр бодож худалдан борлуулж нийт 657.000 төгрөг болсныг Хаан банкны ... тоот Х гэсэн эзэмшигчтэй данс руу “Дөрвөн гэгээн эрдэнэ” ХХК-ний ... тоот данснаас шилжүүлэг миний бие хийсэн байна. Тухайн үед адууны 1 кг мах 4500 төгрөг байсан байна...” гэх мэдүүлгүүд,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2302091 дугаартай “ 1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг...” гэх дүгнэлт,

хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч Ц.Энхжаргалын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг” гэх дүгнэлт,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай “...... СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг...” гэх дүгнэлтүүд,

С.Х-ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ... тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “mah une” гэх гүйлгээний утгаар 657.000 төгрөгийн орлогын гүйлгээний дансны хуулга зэрэг нотлох баримтууд болно.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор, Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч С.Х, Э.О нар бусдын олон тооны малыг хулгайлахдаа тээврийн хэрэгслийг “мал ачих”, “мал туух” зэргээр ашиглаж, бусдад зарж, худалдан борлуулсан, бэлчээрээс нь өөр газар луу тууж явснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

2.2. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.3. Прокуророос шүүгдэгч С.Х, Э.О нарын бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан, мөн шүүгдэгч С.Х-ын ганцаар олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/олон тооны мал/ 2.2./бүлэглэж/ , 2.4./машин механизм ашиглаж/-т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч С.Х, Э.О нар бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, С.Х ганцаар 6 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг С.Х-ын эзэмшлийн ... СҮА улсын дугаартай Hyundai porter загварын машин, Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг тус тус ашиглан бэлчээрээс нь хулгайлан авч, зарж борлуулан гэмт хэргийг төгс үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлжээ.

Шүүгдэгч С.Х нь 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл ганцаараа 6 удаагийн үйлдлээр бусдын 6 тооны бод малыг, мөн Э.О-тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 2 тооны бод малыг тус тус хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна.

2.4 Прокуророос шүүгдэгч С.Х, Э.О нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхээс шүүгдэгч С.Х, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Х, Э.О нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргүүд нь“хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “Шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хохирогчийн хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч Э.О нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Шүүгдэгч С.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогч нарын хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч С.Х нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан 144 хоног цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох С.Х-ын эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулах, мөн С.Сандэлэгийн малын А данс дээрх бүртгэлтэй хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морины зах зээлийн үнэлгээ болох 834,800 төгрөгийг шүүгдэгч С.Хаас гаргуулж улсын орлого болгуулах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О, С.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэрээс “Улсын яллагчийн зүгээс С.Х-т 3 жил 5 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Э.От 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх санал тавьж байна. Өмгөөлөгчийн зүгээс Э.О нь С.Х-тай бүлэглэн Б-ын 2 тооны үхрийг хулгайлсан нэг үйлдэлтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирлыг төлж барагдуулсан байгаа. Харин Э.О нь анхан шатны  шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан хэдий ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан асуудал байдаг. Энэ гомдлоос  харахад С.Х-тай хамт явж санамсаргүй байдлаар хулгайн хэрэг үйлдсэн тул давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин нэг шалгаж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлт гаргасан байдаг. Ингээд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр ирүүлсэн байгаа. Э.О-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалт байгаа гэж үзэж байна. Э.О нь 144 хоног цагдан хоригдсон тул түүнийг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Харин С.Х урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Шүүхийн шатанд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа үргэлжилсэн 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж шүүх хуралдааны явцад мэдүүлж байна. Мөн С.Х нь сүрьеэгээр өвчлөөд эмчлүүлж байгаа. Иймд түүнд мөн адил  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Ингээд түүний цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж битүүмжилсэн зүйлийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй ” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч С.Х, Э.О нарын хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч С.Х-ын хувьд дээрх гэмт хэрэг үйлдэхийг санаачлан үйлдсэн, гэмт үйлдлийн замаар олсон орлогыг өөртөө авсан зэрэг тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний биеийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Э.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Х-т 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.От 2 /хоёр/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Гэмт хэргийн хохирол, гэм хорын талаар:

Шүүгдэгч С.Х, Э.О нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.Б-д 2,087,550 төгрөг, хохирогч Б.С-д 1,866,700 төгрөг, хохирогч Л.Н-д 1,259,100 төгрөг, хохирогч Э.И-өд 1,403,100 төгрөг, хохирогч О.Б-д 800,450 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2302075 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...”, 2302067 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг” гэх, 2302077 дугаартай “алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг ” гэх, 2302074 дугаартай “алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх, 2302078 дугаартай “алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг” гэх, 2302079 дугаартай “алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг” гэх, 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг” гэх дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

Шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж, хохирлыг барагдуулсан болох нь С.Х-аас, 5405401826 тоот Л.Н-гийн данс руу 1.750.000 төгрөг, 5644201176 тоот О.Б-гийн данс руу 800.000 төгрөг, Х.Б-ын 5334003697 тоот данс руу 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгууд, Б.С-гийн шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “Шүүх хуралдаанд суухгүй, миний хохирлыг барагдуулсан, үхэр өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх, Э.И-ийн шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “Шүүх хуралдаанд суухгүй, миний хохирлыг барагдуулсан. Бид тохиролцоод болсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх, Х.Б-ын “Би шүүх хуралдааны товыг авлаа, шүүх хуралдаанд суухгүй, миний 3 үхрийн хохиролд 2.100.000 төгрөг өгсөн. 900.000 төгрөг одоо нэхэмжлэхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбараар нотлогдох тул шүүгдэгч С.Х, Э.О нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Бусад:  

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Х нь шүүгдэгч Э.О-тай бүлэглэн болон ганцаараа бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн ... СҮА улсын дугаартай “Hyundai porter” загварын автомашин, Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг тус тус ашигласан болох нь Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Л.Сандэлэгийн Мал тэжээвэр амьтан тоолуулсан батламж, 2022 оны малын данс зэргээр хэрэгт нотлогдсон тул 14,615,700 төгрөгийн үнэ бүхий ... СҮА улсын дугаартай “Hyundai porter” загварын авто машиныг хурааж, Л.Сандэлэгийн ширээтэй саран тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морины үнэд 834800 төгрөгийг С.Х-аас гаргуулан тус тус улсын орлогод оруулахаар тогтоолоо.   

Тодруулбал, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ширээтэй саран тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морь нь иргэн Л.Сандэлэгийн буюу бусдын эзэмшлийнх байх тул “Болор үнэлгээ” ХХК-ийн 2302091 дугаартай дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр буюу 834,800 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс буюу С.Х-аас албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай дүгнэлтээр “...... СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг”, 2302091 дугаартай дүгнэлтээр “1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг” гэж тус тус тогтоосон болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Х,Э.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.   

3. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Х, Э.О  нар 144 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Э-ын О, Х овогт С-ийн Х нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Х-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Э.О-ыг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Э.От оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х, Э.О нарын цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Х, Э.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14.615.700 төгрөгийн үнэлгээ бүхий ... СҮА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг хурааж, иргэн Л.С-ийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морины үнэ 834.800 төгрөгийг шүүгдэгч С.Х-аас гаргуулан улсын орлогод оруулсугай. 

7. Хэрэгт эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ С.Х-ын “Hyundai Porter” маркийн ... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ булаг” гэх газарт” гэснийг  хэвээр үлдээж, мөн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Лувсангийн Сандэлэгийн адуун сүрэгт битүүмжилсүгэй” гэх заалтыг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б, Л.Н, Б.С, О.Б, Э.И нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАННАВЧ