| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00286/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт Д.О /РД: /-ийн нэхэмжлэлтэй
садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Стэй 1996 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас *******00******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр охин О.Э төрсөн. Г.С нь *******008 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Иймд О.Эг талийгаач эцэг Г.Стэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү. Тухайн үедээ эцгээр нь овоглож чадаагүй, тэжээгчээ алдсны тэтгэмж авч байсан боловч зогссон, халамжаас заавал хүүхдийн эцэг нь Г.С тогтоолго гэсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь өөрийн охин О.Эг Г.Сийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан харьяалал зөрчөөгүй байна.
Г.С, Д.О нарыг хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас *******00******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр охин О.Э төрсөн, Г.С *******018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. *******00******* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн О.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар,
*******. Г.Сийн нас барсныг бүртгэсэн *******008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №00001050*******8-194 дугаартай гэрчилгээний хуулбар,
3. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 514 дүгээр шийдвэр,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Д.Сосормаагийн ... Г.С нь Д.Отэй 1998 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Тэдний дундаас *******00******* оны 1******* дугаар сард охин О.Э төрсөн. Г.С нь *******008 онд өвчний улмаас нас барсан ... гэх,
гэрч С.Майцэцэгийн ... Г.С нь Д.О нарын дундаас *******00******* онд О.Э гэх хүүхэд төрсөн. О.Э нь Г.С, Д.О нарын дундаас төрсөн ганц охин нь мөн ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.*******, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд талийгаач Г.Сийг О.Эгийн төрсөн эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь өөрийн охин О.Эд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Г.Стэй садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдаж байна.
Мөн урьд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Г.С, Д.О нарын хамтын амьдралтай байсныг тогтоохдоо тэдгээрийн дундаас охин О.Э төрсөн гэх үйл баримтыг тогтоосон байхад дахин энэ асуудлаар иргэдэд шаардлага тавьсан байгаа болохыг холбогдох төрийн байгууллага анхаарах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Оюунбилэгийн Эгшиглэн /РД:УД0*******3*******0*******01/ нь Тайж овогт Галтын Г.С /РД:ТГ710**************610/-ийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ