| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 119/2026/0006/3 |
| Дугаар | 221/МА2026/0330 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0330
“Р с” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, М.А, Б.А нар
Нэхэмжлэгч: “Р с” ХХК
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэлийн “Р с” ХХК-д холбогдох хэсэг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Р с” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороонд даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 025 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Т.П, М.А, Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2026/0006/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Р с” ХХК-иас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэлийн “Р с” ХХК-д холбогдох хэсэг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Р с” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 025 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3, 28.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн /2007 он/ 3 дугаар зүйлийн 3.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р с” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэлийн “Р с” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус хүчингүй болгуулах, “Р с” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Р с" ХХК-ийн ирүүлсэн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй. Учир нь “У Б” ХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А1/165 дугаартай “Үйлдвэрийн төмөр зам шинээр барих, засвар үйлчилгээ хариуцах" 4,818,361,247 төгрөгийн гэрээ байгуулсан байна. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм"-ийг баталсан бөгөөд 12 дугаар хавсралтаар “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нэвтрэх журмыг баталсан. Энэхүү журмын 3.5 дахь хэсэгт салбар замыг хэрхэн ашиглалтад оруулах талаар заасан ба 3.5.4 дэх заалтад “төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төмөр замын салбар замыг байнгын ашиглалтад оруулах дүгнэлт гаргах техникийн комисс томилно" гэж, мөн журмын 3.5.5 дахь заалтад “төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд суурь бүтэц эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэн, барилгын, зам засварын байгууллага, салбар замд үйлчлэх тээвэрлэгчийн төлөөллийг хамруулсан байна" гэж тус тус заасан байна. Журмын дээрх заалтаас үзэхэд төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу салбарын яам улсын комисс томилох, ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллахаар зохицуулсан. Гэвч “Р с" ХХК нь төмөр зам шинээр бариагүй, харин 1972 онд баригдсан төмөр замд засвар үйлчилгээ хийсэн, мөн 2022 оноос засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа байдал тогтоогдсон. Харин анхан шатны шүүх шийдвэрийн 3.18-д “... харин салбар замыг ашиглалтад оруулах хүсэлтээ Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар А/154 дүгээр журмын 3.5.1, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төмөр замын салбан замыг байнгын ашиглалтад оруулах дүгнэлт гаргах техникийн комисс томилохыг 3.5.4-т, комиссыг ахалж дүгнэлт гаргахыг 3.5.5, 3.5.7-оор тус тус журамласан байгаагаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “У б” ХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А1/165 дугаартай үйлдвэрийн төмөр зам шинээр барих, засвар үйлчилгээ хариуцах гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын акт, дүгнэлтийг төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
3.2. Мөн шийдвэрийн 3.19-д “Р с" ХХК-ийн ирүүлсэн тендер ТШЗ-ын ТШЗ 19.2.3-т заасан шаардлагыг хангасан талаар дүгнэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт хийсэн. Учир нь шүүгчийн захирамжийн дагуу “У Б” ХХК болон төмөр замын газраас ирүүлсэн баримтууд дотор төмөр зам шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн, улсын комисс хүлээн авсан нэг ч баримт байхгүй юм. "Р с" ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж, мөн хуулийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байхад шүүх ижил төстэй ажлын шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй байдлаар гарлаа. Шүүхийн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн болон үнэлгээний хорооны чиг үүргийг дурдсан боловч энэхүү шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, ирүүлсэн тендерийг дахин хянан үзэх, үнэлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор ямар ажиллагаа хийгдэх нь мөн ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Р с" ХХК-иас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэлийн “Р с” ХХК-д холбогдох хэсэг /шийдвэр/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Р с” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... гэрээний дагуу барьсан төмөр замыг барьж, ашиглалтын хугацаанд засвар, аргачлалыг хийж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгч “Р с" ХХК-ийн “У б” ХК-д төмөр зам бариагүй, засвар үйлчилгээ хийсэн гэх тайлбар үндэслэлгүй … “У б” ХК-ийн захиалгаар “Р с" ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 2 ширхэг суман шилжүүлэг, 2 ширхэг гарам бүхий 2 км салбар замд объектын гэрчилгээ олгосон болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна … шүүх уг мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны хурлын зөвлөмжийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай Захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн дүгнэлт болон захиалагч тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай бие даасан шийдвэрийг дахин гаргаагүй учраас уг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ … ” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил” ЭҮТӨҮГ/202501011388 дугаар бүхий тендер шалгаруулалт зарлажээ. Тус тендер шалгаруулалтад “Рэйлвэйконсалтинг” ХХК болон “Туулын гүүр далай” ХХК нар тендер ирүүлсэн байх бөгөөд тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасан шаардлагад нийцэхгүй хэмээн үзэж тус компаниудын тендерээс татгалзаж шийдвэрлэжээ. “Р с" ХХК-иас дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/10719 дугаар албан бичгээр уг татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнээр “Р с" ХХК шүүхэд нэхэмжлэл гарган маргах үндэслэл бий болсон байна.
4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн 2 дугаар ээлжийн төмөр зам барьж байгуулах ажил”-ын ЭҮТӨҮГ/202501011388 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэлийн “Р с” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно” гээд 17.2.2-т “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэж тус тус заасан.
4.2. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.3-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд 1. 2022, 2023, 2024 оны аль нэг жилд тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласнаа туршлагатай байна. Энэхүү туршлагад тооцуулах 2022, 2023, 2024 оны гэрээний нийт үнэ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 40 хувиас багагүй байна. 2. 2022, 2023, 2024 оны гэрээгээр гүйцэтгэсэн ажлын ижил төстэй ажилд тооцуулахаар санал болгосон гэрээт ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын акт, дүгнэлт /түүнтэй дүйцэх баримт/ зэрэг баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. /Комиссын акт, дүгнэлт нь ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулсан байна. Хэрэв ижил төстэй ажил нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гүйцэтгэсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт шаардахгүй./ гэж тусгажээ.
4.3. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар санал болгосон “Б г г” ХХК-тай байгуулсан 2024 оны 24/12 дугаартай 515,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2024 оны 5/207-24 дугаартай 516,877,899 төгрөгийн төмөр замын 10,29 дүгээр салаа замын их засварын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг комиссын акт, дүгнэлт нь ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулснаар тооцуулах боломжтой тул ТШЗ 19.2.3-ын 2 дахь заалтын шаардлагад нийцээгүй. Ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар санал болгосон 2022, 2023, 2024 оны гэрээний нийт үнэ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 40 хувиас багагүй байх гүйцэтгэгчээр ажилласан туршлагад тооцуулах “Б г г” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2022, 2023, 2024 оны гэрээний нийт үнэ ТШЗ 19.2.3-ын 1 дэх заалтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.
4.4. Учир нь “У б” ХК болон нэхэмжлэгч “Р с” ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А1/165 дугаар бүхий “Үйлдвэрийн төмөр зам шинээр барих, засвар үйлчилгээ хариуцах гэрээ” байгуулсан ба тус гэрээнд “... захиалагч “У б” ХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт 2 ширхэг суман шилжүүлэг, 2 ширхэг гарам бүхий 2 км төмөр замыг батлагдсан зураг төслийн дагуу шинээр барьж, цаашдын ашиглалтын хугацаанд засвар, арчлалт, үйлчилгээг гүйцэтгэгч “Р с” ХХК хийж гүйцэтгэх”-ээр тусгасан байх төдийгүй тус гэрээний дагуу нэхэмжлэгч 2 км төмөр замын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул “У б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А-11/23 дугаар тушаалаар тухайн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах комиссыг томилсон бөгөөд гэрээний биелэлтийг 100 хувь хангасан гэх комиссын актыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн “... шинээр төмөр зам бариагүй, баригдсан төмөр замд засвар үйлчилгээ хийсэн, 2022 оноос засвар үйлчилгээг хариуцан ажиллагаа байгаа ...” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.
4.5. Түүнчлэн дээрх гэрээний дагуу ажлын явцын хяналтыг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр журамд зохицуулсан бол харин салбар замын ашиглалтад оруулахад хүсэлтээ Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр журмын 3.5.1, 3.5.4, 3.5.5, 3.5.7-д тус тус журамласан байх тул Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.3-ын 2-т “2022, 2023, 2024 оны гэрээгээр гүйцэтгэсэн ажлын ижил төстэй ажилд тооцуулахаар санал болгосон гэрээт ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын акт, дүгнэлт /түүнтэй дүйцэх баримт/ зэрэг баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэх шаардлагыг хангасан гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.6. Мөн нэхэмжлэгчийн ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар ирүүлсэн “У Б” ХХК, “М” ХХК, “Б г” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай тус тус байгуулсан гэрээнүүдээс үзэхэд тус гэрээнүүдийн нийт үнэ 6,167,806,701 төгрөг байх бөгөөд энэ тендерт ирүүлсэн төсөвт өртгийн үнэ 9,578,604,855 төгрөг байх тул энэ нь Өгөгдлийн хүснэгтийн 19.2.3-ын 1-д заасан “2022, 2023, 2024 оны аль нэг жилд тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байна. Энэхүү туршлагад тооцуулах 2022, 2023, 2024 оны гэрээний нийт үнэ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн 40 хувиас багагүй байна” гэх шаардлагыг хангаж байна.
5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг хүчингүй болгуулах, “Р с” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:
5.1. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М-ТБ-134-12/11471 дугаар мэдэгдэлдээ тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, мөн шүүх уг мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны хурлын зөвлөмжийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХАХМ/202511096 дугаартай Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт болон захиалагч тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай бие даасан шийдвэрийг дахин гаргаагүй учраас уг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, ирүүлсэн тендерийг дахин хянан үзэх, үнэлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор ямар ажиллагаа хийгдэх нь мөн ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна…” гэх гомдол үндэслэлгүй.
5.2. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд “Захиалагчийн эрх, үүрэг” гээд 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” 50 дугаар зүйлийн 50.2.3-д “Үнэлгээний хороо захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар Үнэлгээний хороо хуралдаанаар хамгийн сайн тендерийг шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагчаас гэрээ байгуулах эрх олгодог. Энэхүү үйл ажиллагаа нь захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд зохих журмын дагуу хэрэгждэг тул хариуцагч Үнэлгээний хорооноос захиалагчид зөвлөмж хүргүүлэх, захиалагчтай гэрээ байгуулахыг шууд даалгах боломжгүй байх тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА