Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 14

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч  Д.Энх-Амар,
    Хохирогч Ч.Адъяасүрэн
    Хохирогчийн өмгөөлөгч Д.Зулаа
           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Хүдэр
    Шүүгдэгч Ш.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Ширбазарын Мөнх-Очирт холбогдох 201617000319 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн харьяат, 1974 оны 02 дугаар сарын 28-нд төрсөн, 43 настай, эрэгтэй,  ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЛМ74022830 регистртэй, Боржигон овгийн Ширбазарын Мөнх-Очир

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолоор/

    Шүүгдэгч Ш.Мөнх-Очир нь 2016 оны 10 сарын 09-ний өдөр Эрдэнэцагаан сумын 8-р багийн иргэн Ч.Адъяасүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Ш.Мөнх-Очир шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 09-ний өглөө 10 цагийн үед Адъяасүрэн намайг гэртээ байхад Адъяасүрэн эгч манайд ирээд маргалдаж ийм зүйл болсон. Энэ хүнтэй би эвлэрье гэж хэлж байсан. Би илүү хадлангийн талбайд өвс хадаагүй. Энэ хүн намайг утсаар байнга дарамталж байсан. Би гэрээсээ түлхэж гаргасан болохоос нүүр рүү нь цохиогүй. Адъяасүрэн эгч надаас дааж давшгүй их мөнгө нэхэмжилсэн. Би энэ хүнд 1.500.000 төгрөг өгөөд эвлэрье гэж хэлсэн. Намайг 20.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Миний хувьд уучлаарай хоёулаа эвлэрье гэсэн санал тавьж байна  өөр хэлэх зүйл байхгүй гэв.
- Шүүгдэгч Ш.Мөнх-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 10 сарын 09-ны өдөр над руу Ч.Адъяасүрэн 99010565 дугаарын утаснаас залгаад чи ирж уулз, битгий давараад бай гэх мэтээр доромжилсон өнгө аястай ярихаар нь таньтай очиж уулзах шаардлага байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл манай руу бахираад орж ирэхээр нь би гар гээд гэрээсээ түлхээд гаргахад чи намайг зодлоо, үүдэн шүд хөдөлчихлөө, хадлангийн үйл ажиллагаагаа зогсоо гэх мэтээр бахираад байсан юм. Гэрт дайрч орж ирээд давшлаад байхаар нь гэрээсээ хөөж гаргасны төлөө шалгагдаж байгаадаа гомдолтой байна. Би Адъяасүрэнд гар хүрээгүй гэх мэдүүлэг, / хх-н 18 х /      
- Хохирогч Ч.Адъяасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Мөнх-Очир надтай 1.500.000 төгрөг өгөөд эвлэрье гэж хэлсэн. Би надаас зээлсэн 1.000.000 төгрөг дээрээ миний эмчилгээний 2.000.000 төгрөгийг нэмээд нийт 3.000.000 төгрөг өгөөд эвлэр гэж хэлсэн. Би хэрэгтэй танилцахад хэт нэг талыг баримталж шалгасан байна. Энэ хүн хэргээ хүлээгээгүй байхад хэргийг шүүхээр тасдах гээд байна. Би гэрч нарыг асуулгах хүсэлт гаргасан боловч нэг ч хүн гэрчээр асуугаагүй. Би төрийн нэрийн өмнөөс энэ хүнтэй очиж уулзсан. Би ИТХ-д байсан. Миний бүрэн эрх түдгэлзээгүй байсан. Би идэвхтэн байгаль хамгаалагчаар 10 гаруй жил ажиллаж байна. Би байгалиа хамгаалах үүрэгтэй гэж бодож байна. Мөнх-Очир 3 км газар хадлан хадаж морины өвс хадна гэж зөвшөөрөл авсан.Намайг ИНХ-ын төлөөлөгч байхад манай 7 дугаар багийн малчид Мөнх-Очир илүү талбайд хадлан хадаад байна гэж мэдээлэл өгсөн. Малчдын гомдлын дагуу энэ хүнтэй уулзсан. Би төрийн нэрийн өмнөөс энэ хүнтэй уулзсан. 7 дугаар багийн дарга Батжаргалаас Мөнх-Очир илүү талбайд хадлан хадсан байна гэж иргэд мэдээлэл өгсөн гэж хэлэхэд Батжаргал “Мөнх-Очир зөвшөөрөл авахаасаа өмнө надтай өдөр шөнөгүй уулзаад байсан. Одоо утсаар залгахад авахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Мөнх-Очир руу залгаад илүү газар хадлан хадсан байна ирж уулз гэхэд битгий хуц пизда минь ална шүү гэж хэлсэн. Тэгээд би гэрт уулзах гэж очсон. Мөнх-Очирын гэрт нь бол ороогүй. Намайг шууд цохисон. Би цагдаа дуудахад цагдаа ирэхгүй байсан, би Энхтөр дарга руу ярьж танай цагдаа ирэхгүй байна гэж хэлж байж цагдаа ирсэн. Батзориг нь түрүүлж ирээд, Сүхбат нь дараа нь  ирсэн. Бямбашагай гэдэг цагдааг би гайхаж байна. Миний өгсөн өргөдөл, гэрэл зургуудыг эрүү үүсгэснээс хойш энэ чинь хэрэггүй гээд надад буцааж өгсөн. Мөн би малчин Зоригт, Шинэхар,  хурлын дарга Энхцэцэг нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэвч хэнийг ч гэрчээр асуугаагүй.   Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Энэ хэрэг 10 сарын 09-нд гарсан.  10 сарын 26-нд  эрүү үүссэн. Гэтэл 2 сар хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон. Би цагдаа Бямбашагайгаас асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд аймгийн цагдаагаас асуухад дараа нь удахгүй прокурор дээр ирсэн байсан. Анх прокурор дээр ирэхэд эзэнгүй ирсэн. Прокурор хэзээ ч эзэнгүй хэрэг авдаггүй. Би аймгийн Прокурортой хүртэл уулзаж байсан. Би 1.499.374 төгрөг нэхэмжилж байна. Би цаашид гарах 5.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний урд хоёр шүд нийлээд 4.000.000, ирэх буцах зардал 1.000.000 төгрөг болно. Би хэргийг буцаах саналтай байна. Энэ бол Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 биш танхайн хэрэг юм. Гэхдээ Мөнх-Очир шүүх хуралдаанд надаас уучлалт гуйсанд би баярлаж байна.Би эвлэрч байна. Бид нэг нутаг, нэг голын хүмүүс прокурор дээр байхад ингэж эвлэрэх байсан юм.Энэ хүн надаас уучлалт гуйж буруугаа хүлээхгүй байсан учир шүүх дээр ирсэн. Би эвлэрч байна  гэв. 
- Хохирогч Ч.Адъяасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэдийн төлөөлөгч юм. Манай багийн иргэдээс Нүдэн гэх газар хадлан хадаж байгаа Ш.Мөнх-Очир нь хадах ёстой талбайгаасаа илүү талбай хадсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргасан.  Ингээд 2016 оны 10 сарын 09-ны 09 цагийн үед утсаар ярихад чи битгий хүн дарамтлаад бай, пизда минь ална шүү гэхээр нь өөртэй нь уулзах гээд гэрийнх нь гадаа очиход Мөнх-Очир гэрээсээ гарч ирээд  намайг заамдаж аваад пизда минь хүн дарамтлахаа боль гээд нэг удаа миний дух руу, нэг удаа үүдэн шүд рүү цохисон. Миний үүдэн шүд хөдөлсөн, надад толгой өвдөх, даралт ихсэх, нүд улайх зовиур илэрч байна. Намайг өөр хүн зодоогүй, 2014 онд монетон гинжийг 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. 250.000 төгрөгөөр үнэлнэ. Надад бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсанд гомдолтой байна гэх мэдүүлэг, / хх-н 7  х / 

- Гэрч Г.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2016 оны 10 сарын 09-ний өдөр Ч.Адъяасүрэн гэх хүнээс хүн аллаа гэх дуудлагаар Мөнх-Очирын гэрийн гадаа очиход Мөнх-Очир болон Адъяасүрэн нар хэрэлдээд байж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад намайг зодчихлоо, та нар ямар удаа ирдэг юм бэ гэж байсан гэх мэдүүлэг,  /хх-н 34 х /

- Гэрч А.Майцэцэгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2016 оны 10 сарын 09-ний өдөр Ч.Адъяасүрэн гэх хүн ирж үзүүлсэн. Үзүүлэх үед дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, дээд уруулын дотор салст нь язарсан байсан. Дух орчим эмзэглэлтэй, зүүн нүд улайсан байсан гэх мэдүүлэг,  /хх-н 35 х /

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 433 тоот актын дүгнэлтэнд: 1.Ч.Адъяасүрэнгийн биед дээд үүдэн 2 шүдний хөдлөл, дух болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 17 х /

-    Ш.Мөнх-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 25 х /

    - Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 08/176 дугаартай албан тоот, / хх-н 22 х /

    - Эд зүйлийн үнэлгээ, / хх-н 24 х / зэрэг болно.

    Шүүгдэгч Ш.Мөнх-Очир нь 2016 оны 10 сарын 09-ний өдөр Эрдэнэцагаан сумын 8-р багийн иргэн Ч.Адъяасүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед дээд үүдэн 2 шүдний хөдлөл, дух болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Ч.Адъяасүрэн, гэрч Г.Бат-Эрднэ, А.Майцэцэг нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 433 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
    
    Хэргийн баримтыг үндэслэвэл шүүгдэгч Ч.Мөнх-Очир нь иргэн Ч.Адъяасүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Ч.Адъяасүрэнгийн “Мөнх-Очир гэрээсээ гарч ирээд  намайг заамдаж аваад пизда минь хүн дарамтлахаа боль гээд нэг удаа миний дух руу, нэг удаа үүдэн шүд рүү цохисон. Миний үүдэн шүд хөдөлсөн, надад толгой өвдөх, даралт ихсэх, нүд улайх зовиур илэрч байна. Намайг өөр хүн зодоогүй,” гэх, гэрч А.Майцэцэгийн “Ч.Адъяасүрэн гэх хүн ирж үзүүлсэн. Үзүүлэх үед дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, дээд уруулын дотор салст нь язарсан байсан. Дух орчим эмзэглэлтэй, зүүн нүд улайсан байсан” гэх мэдүүлгүүдээр  нотлогдсон байна. 
    Иймд Ш.Мөнх-Очирыг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр буюу тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Мөнх-Очирт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Гэвч шүүх хуралдааны  явцад хохирогч Адъяасүрэн нь  шүүгдэгч Ш.Мөнх-Очиртой   сайн дураараа эвлэрсэн  нь тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Адъяасүрэн нь шүүгдэгч Ш.Мөнх-Очиртой сайн дураараа эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн“Эвлэрэлийн гэрээ”зэргээр нотлогдож байна.  
          Шүүгдэгч Мөнхочир нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ч.Адъяасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Ш.Мөнх-Очирыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 
    
    Шүүгдэгч Ш.Мөнх-Очир энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 287, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Боржигон овгийн Ширбазарын Мөнх-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг баримтлан Ш.Мөнх-Очирыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ш.Мөнх-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

    3. Шүүгдэгч Ш.Мөнх-Очир энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ч.Адъяасүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэснийг тус тус дурдсугай.

    4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ш.Мөнх-Очирт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР