Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1******* тоотод оршин суух, *******н овогт Б.У /РД:, /-ын нэхэмжлэлтэй

            Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Х. А*******010 онд танилцаж, *******011 оноос хойш *******0*******0 он хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас *******013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү *******, *******017 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр хүү *******, *******019 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр охин ******* нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд би гэр бүлээ батлуулахыг хүсдэггүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. ******* *******0*******0 он 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийж яваад ослын улмаас нас барсан. Би хүүхдүүдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл талийгаач Х. Ахамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд талийгаач Х. Ахамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14 дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нь Х. Ахамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Х. Алтантулга, Б. Б.У нар нь *******011 оноос *******0*******0 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Эцэг нь *******, эх нь Б.У болохыг бүртгэсэн *******013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Анар, *******017 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, *******019 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн охин ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, 

*******. Налайх дүүргийн ******* дугаар хорооны *******0*******0 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5*******9 дугаар тодорхойлолт,

3. Х.Алтантулгын нас барсныг бүртгэсэн *******0*******0 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар гэрчилгээний хуулбар,

4. Гэрэл зургийн үзүүлэлт,

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс *******0*******0 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон *******, Б.У нар нь гэрлэлт бүртгүүлж байгаагүй тухай лавлагаа,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Д.Баатархуягийн... Миний хүү ******* нь *******011 оноос эхлэн Б.Утай хамтран амьдарсан. Тэдний дундаас *******013 онд хүү А.Анар, *******017 онд хүү А.Амин-Эрдэнэ, *******019 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр охин ******* нар төрсөн. Хүү ******* *******0*******0 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд нас барах хүртлээ Б.Утай хамт амьдарч байсан нь үнэн... гэх,

гэрч Б. Хишигжаргалын... Миний төрсөн хүү ******* нь *******011 оноос эхлэн Б.Утай хамтран амьдарсан. Тэдний дундаас *******013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Анар, *******017 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр төрсөн хүү А.Амин-Эрдэнэ, *******019 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр охин ******* нар төрсөн. Хүү Алтантулга *******0*******0 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд нас барах хүртлээ Б.Утай хамт амьдарч байсан нь үнэн...  ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд *******, Б.У нар нь *******011 оноос *******0*******0 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах  хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг  харгалзан  дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Нэхэмжлэгч нь хүү А.Анар, А.Амин-Эрдэнэ, охин ******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Х. Ахамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Хишигжаргалын Алтантулга, *******н овогт Б.У нарыг *******011 оноос *******0*******0 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

            *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ