Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, *******3-552 тоотод оршин суух, ******* овогт Ч.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй

            Ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ч.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  *******984 оны 07 сарын 05-ны өдрөөс Налайхын нүүрсний уурхайн тээврийн ******* дүгээр хэсэгт уулын ажилчинаар ажилд орсон. *******993 оны 09 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Налайхын нүүрсний уурхайд *******990 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс *******993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд уулын ажилчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй гэв.  

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч.Б нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч Ч.Б нь Налайхын нүүрсний уурхайд *******990 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс *******993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд уулын ажилчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            *******. Үндэсний төв архиваас олгосон:

- Налайхын нүүрсний уурхайн даргын *******984 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн *******76 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай”, *******985 оны 06 дугаар сарын *******7-ны өдрийн *******28 тоот “Ээлжийн амралт олгох тухай”, *******986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******96 тоот “Ээлжийн амралт олгох тухай”, *******987 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн **************7 тоот “Ээлжийн амралт олгох тухай”, *******988 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 тоот “Ээлжийн амралт олгох тухай”, *******989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4******* тоот ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

2. Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4733 тоот ... Ч.Б нь *******978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс *******980 оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан ... талаарх архивын лавлагаа,

3. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *******68 тоот архивын лавлагаа,

4. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харуулын албаны даргын *******997 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдрийн 83 тоот хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаал,

5. Налайхын нүүрсний уурхайн даргын *******995 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн “Комисс томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Х.Ганбатын ... *******984 онд Ч.Б нь цэргээс халагдаж ирээд Налайхын их уурхайн тээвэр нэгдүгээр хэсэгт уулын ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед би хэсгийн инженер байсан. Налайхын их уурхай *******993 оны 06 дугаар сард татан буугдаж, хаагдсан. Их уурхайг хаагдтал бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх,

гэрч Б.Сүхбатын ... Би *******985 онд Налайхын их уурхайд уулын ажлчинаар орсон. Намайг ажилд ороход Ч.Б цэвэрлэгээний тээврийн нэгдүгээр хэсгийн бригадын даргаар ажилладаг байсан. Би ажилд ороод Ч.Бын бригадад хуваарилагдаад түүний удирдлаганд ажиллаж эхэлсэн. *******993 онд нүүрс олборлохоо больж, гал, ус, осол их гарах болсон. Үүнээс болж их уурхай нүүрс олборлож чадахгүй ажилчдын цалинг өгөхөө больж татан буугдсан. Бид уурхай хаагдтал хамт ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Ч.Бын Налайхын нүүрсний уурхайд *******990 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс *******993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд уулын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ