| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00318/И |
| Дугаар | 318 |
| Огноо | 2020-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* 72-******* т хаягт оршин суух, Шөгөө овогт Д.Д /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* т хаягт оршин суух, Боржигон овогт С.Х /РД: /-д холбогдох
2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сард С.Хаас *******ын ******* дахь газрыг 2 500 000 төгрөгөөр авахаар тохиролцож мөнгөө өгсөн боловч одоог хүртэл гэрчилгээ гаргаж өгөөгүй. Мөнгөө нэхэхээр хэл амаар доромжлоод өгөхгүй байгаа. Тэр газар нь тусгай хамгаалалттай газар учраас угаасаа иргэдэд өгөхгүй газар юм билээ. Иймд дээрх 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сард зуслангийн 2 айлын газраа 2 500 000 төгрөгөөр Д.Дд зарсан. ******* дүүргийн ******* дугаар хороо, голын цаана тэр хэсгийн газрын гэрчилгээг уугуул иргэддээ нийтээр нь гаргаж өгнө гэж Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн дарга хэлсэн. Тэрийг хүлээгээд байж байна. Д.Дд газар чинь байна, ийм учиртай байна гэж хэлсэн боловч наймаа буцаая, миний мөнгийг өг гээд дарамтлаад байгаа. Газар нь байна, надад одоогоор мөнгөний боломж алга. Халамжаар тэтгэвэр авдаг тул үүнийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч С.Хд холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Д нь С.Хд 2 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, талуудын худалдах, худалдан авахаар тохиролцсон ******* гэх газрыг төрийн байгууллагын шийдвэрийн дагуу хариуцагч нь өмчлөл болон эзэмшилдээ аваагүй байгаа гэх үйл баримт зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар тогтоогдсон байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 2 500 000 төгрөг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн газрыг шилжүүлэхээр тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.
Гэхдээ талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд гэрээний зүйл болох газар нь хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байдаггүй болох нь тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч гэж заасан тул төрийн мэдлийн газрыг худалдах-худалдан авахаар тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлцэл нь Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.8 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан цагаас эхлэн хүчин төгөлдөр бус юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас Д.Д болон С.Х нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөг хүлээн авснаараа хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу үндэслэл хөрөнгөжсөн байна.
Иймд хариуцагч С.Хаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдэсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ