| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 2324000000067 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, *боловсролтой, *, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт * оршин суух хаягтай, урьд * байсан, ******* овогт *******гийн ******* /РД: *******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг арын тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж улмаар *******ын биед гадна бэлэг эрхтний хуйхнагны доод хэсэгт шарх, баруун нүдний доод зовхины хэсэгт, хэвлийн зүүн ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг арын тоот хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, улмаар *******ын биед гадна бэлэг эрхтний хуйхнагны доод хэсэгт шарх, баруун нүдний доод зовхины хэсэгт, хэвлийн зүүн ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч *******ын: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед Завхан аймгийн Баянтэс сумын багийн төвд ******* ах машины мотор өргөлцөөд өгөөч гэхээр нь хашаанд нь очоод мотор өргөлцөж өгөөд байж байтал*******, 2 гадагшаа машины юм олж ирнэ гээд явсан хойно ах, ******* ах бид 3 үлдээд байж байтал ******* архи уусандаа намайг архи аваад өг гээд байхаар нь би мөнгө алга гэтэл “ н шээс” гээд хэл амаар доромжлоод байхаар нь танд авч өгөх архины мөнгө алга, харьж унт гэж хэлчхээд түлхүүр авах гээд тонгойтол ******* 2 гараараа миний урдаас түлхээд би хойшоо хөл алдаад унахдаа машины кропоны араа залгадаг төмөр дээр бөгсөөрөө унаад, өмд цоороод, төмсөгний тээрхийний зурвас ханзраад, 2 цагаан бөөр нь гараад ирсэн. Тэгээд байж байтал ******* ах ирээд эмнэлэгт үзүүлье гэхээр нь гайгүй байна гээд жаахан санаа зовоод эмнэлэгт тэр өдрөө үзүүлэлгүй гэртээ хариад хоноод, өглөө үзүүлэхгүй бол болохгүй юм шиг болохоор нь эмнэлэгт очиж үзүүлээд сумын эмнэлэг яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн... Намайг түлхэж машины арааны речак дээр унагасан. Унагасан хойно миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон... Машины речак нь дээр унахдаа төмсөг хэсгээрээ унаад хуйхнагын гадна хэсэг задраад 2 төмсөг нь унжиж гарч ирээд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний орой 18 цаг 20 минутад яаралтайгаар Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод оёдол тавиулсан. Баруун төмсөг хавдсан байсан. Мөн баруун нүд хөхөрч гэмтсэн, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй... ******* надаас архи нэхэж хэл амаар доромжлохоор нь би чамд архи авч өгөхгүй, чамд архи авч өгдөг илүүдээ гарсан мөнгө байхгүй гэж хэлсний төлөө намайг зодсон... Би архи согтууруулах ундаа зүйл хэрэглээгүй байсан. Харин ******* архи уусан согтуу байсан... Би гомдолтой байна эрүүл мэндээрээ хохирсон тул...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч гийн: “...Энэ хэргийн хохирогч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын эрүүл мэндийн төв болон Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд 1,595,000 төгрөгийн төлбөр гаргуулсан байна... Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 1,595,000 төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа... Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
-Гэрч Ж.ын: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим байх Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг төв гудамжинд гэр рүүгээ алхаад явж байтал мотоциклтой хажууд ирээд мэнд мэдээд “та хаа хүрэх нь үү гэхээр нь би гэр рүүгээ явж байна гэсэн” суучих би таныг хүргээд өгье гээд яваад *******гийн хашаа онгорхой байсан орсон. Ороход *******, *******, нар машин янзлаад сууж байсан. Тэгээд бид хэд байж байтал ******* 2 гадагшаа машины боолт олж ирнэ гээд гарсан тэр хооронд *******, 2 хоорондоо маргалдаад байсан, хэл амаараа бие бие рүүгээ юм хэлээд байх шиг байсан, би буруу харчихсан боолт султгаж байсан чинь миний ард байсан машины кроп дээр арцалдаад ******* нь дээр нь нь доор нь орчихсон унасан байсан. Тэгээд би босоод салгах гээд *******ийг хойш нь татчихаад босгох гэсэн чинь машин кропны араа сольдог урт төмөр өмд рүү нь сүлбээд орчихсон байсан, тэгээд өөд татаад босгосон машины кропны араа залгадаг төмөр нь цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлье гэсэн чинь би гайгүй байна гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байж байтал ******* ирээд бид 2 өмдийг тайлж үзтэл дотуур хувцсаа тайлахгүй үзүүлэхгүй байсан. Дотуур хувцас нь эрхтнийхээ доод хэсгээр цус болчихсон, гайгүй үзүүлэхгүй гээд байхаар ******* аваад явсан, гэрт нь хүргэж өгөөд ирлээ гээд ирсэн... ******* доромжилсон үг хэлээд байсан. Тэгэхээр чи юу гээд байгаа юм гээд байсан... баруун талын нүд хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,
-Гэрч гийн: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим байх Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг арын тоот хашаанд гэртээ байж байгаад гараад ах ахынд орох гээд явж байтал ахаа аваач ээ гээд хүн орилохоор нь харсан чинь янзалж байсан машины газарт байсан кроп дээр ******* нь хаа дээр гараад суучихсан зууралдсан байдалтай байсан, тэгээд наанаас нь очоод юу болоод байгаа юм машин тэрэг засаагүй хүмүүс айлын хашаагаар юу хийгээд байгаад байгаа юм яваарай гэсэн, тэгсэн босгоод ирсэн өмдний арын хэсэг хонго орчимд нь өмд нь цоороод цус гарчихсан байсан нэг гараараа тэрийгээ дараад, цус гарсан байна гээд үзүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
-Гэрч Д.*******гийн: “...Тэр архиа аваад манай гэрийн хашаанд очоод ******* бид хоёр задлаад ууж байтал манай хашаанд хүрээд ирсэн. Тэгээд бид гурав нөгөө архиа дуусгаад би гарч яваад гэдэг айлаас очоод гагнуурын аппарат аваад буцаад хашаандаа иртэл манай хашаанд , ******* нар байж байсан. Удалгүй гэдэг хүн ирсэн, түүний дараа гэдэг хүн бас орж ирсэн. Ингээд манай хашаанд байж байгаад бас нэг эрэг боолт хэрэгтэй болоод хүнээс очиж авч ирэх гээд гараад явсан. Би гадуур явж байгаад эрэг боолт олж аваад буцаад хашаандаа ирэхэд манай хашаанд , , ******* нар байсан ба “ ******* түлхээд машины кроп дээр унагачихсан” гээд байж байсан. өмдний доод хэсэг нь цус болчихсон байхаар нь би “өмдөө тайл” үзье гэхэд зүгээр ээ гээд тайлахгүй байсан. Тэгэхээр нь би ятгаж байгаад өмдийг нь тайлаад үзтэл цавины хэсэг нь цус болсон байсан. Би тэгэхээр нь гэрт нь хүргэж өгөөд бусад хүмүүс өөрсдөө гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ ирж хоноод маргааш өглөө нь над руу залгаад “та манайд хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би гэрт яваад очтол төмсөг нь доошоо цухуйгаад гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирж үзээд “аймаг явуулах хэрэгтэй” гэсэн. Тэгээд явах гэтэл машин байхгүй гэхээр нь би машин олоод эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
-Яллагдагч *******ийн: 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Завхан аймгийн Баянтэс сумын төвд явж байтал манай ******* багийн дарга ******* гэдэг хүн таараад "машины мотор гаргах гэсэн юм, очоод өргөлцөөд өгөөч” гэж гуйсан. Тэхээр нь би "за тэгье" гэж хэлээд багийн дарга *******гийн мотоцикл дээр суугаад гэр рүү нь явсан. Багийн дарга *******гийн хашаанд очиход хашаанд нь хүн байгаагүй ба машинаа задалсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр хашаанд нь ороод байж байтал гаднаас гэдэг залуу орж ирсэн, мөн араас нь гэдэг залуу машинтай орж ирсэн. Тэгээд *******, , бид 4 нийлээд машины мотор авчхаад байж байтал ******* 1 шил 0.5 литрийн архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Дараа нь мотоцикл унаад дэлгүүр яваад нэг шил архи аваад, гэдэг хүний хамт буцаж ирсэн. Тэгээд тэр архийг нь *******, , бид 4 нийлээд хувааж уусан. Тэгж байгаад *******, нар айлаас очиж юм авч ирэхээр гараад явсан. , бид 3 тэндээ үлдсэн. Би архи уугаад нэлээд согтсон байсан, тай ойр зуурын юм ярьж байсан. Нэг мэдэхэд "та намайг зодож цохилоо, та намайг энэ арааны речек рүү түлхэж, цохиж дарж унасан" гэж байсан. Тэгээд би хартал тэнд байсан *******гийн машины кропны арааны речек болон өмд нь 2 гуяны дунд хэсэгт цус болсон байсан. Тэгэхээр нь би хаагуураа унасан юм, харья, үзье гэсэн боловч харуулахгүй, үзүүлэхгүй, "би гар утсаараа бичлэг хийж байна, таныг цагдаад өгнө” гэж хэлээд гар утсаа бариад зогсож байсан. Тэгэхээр нь би бичлэгээ сайн хийгээрэй гэж хэлсэн. Би гийг яг хаашаа нь юугаар цохиж зодсон талаар болон дарж унасан талаараа санахгүй байгаа. Маргааш нь ******* над руу залгаад "Өчигдөр чи дарж унаад 2 төмсөг нь гараад ирсэн байна, би аваад аймаг явж байна" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 000000315 дугаартай: "...*******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед гадна бэлэг эрхтний хуйхнагны доод хэсэгт шарх, баруун нүдний доод зовхины хэсэгт, хэвлийн зүүн ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, төлбөр төлсөн. Хохирогчид 1,150,000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардал 1,595,000 төгрөг болсон гэж хэлсэн. Үүнийг сар болгоны 25-ны өдөр 200,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлж, тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг заримыг төлж, заримыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх ба, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Харин эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,595,000 төгрөгийн хохирлыг сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгч *******өөс 1,595,000 төгрөгийг гаргуулж, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 195,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй болно.
Иймээс түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих хохирлыг бүрэн төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөөгүй тохиолдолд уг эд хөрөнгөөс шийдвэрийн биелэлтийг хангахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 02 сарын 15-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 1,595,000 төгрөгийг гаргуулж, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 195,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар тогтоож, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 1,595,000 төгрөгийг бүрэн төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд уг эд хөрөнгөөс шийдвэрийн биелэлтийг хангахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН