Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00343

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00343

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Хавхаахан овогт Дашаагийн Б //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 153/2020/00318/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн, гэрч Х.Лхагвасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Дашаагийн Б нь 1963 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1987 онд Д.Янжмаатай гэр бүл болсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хааж байгаагүй.

....Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээгүйгээс болоод хохиролд хүрч байна.

Иймд Д.Бг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бгийн итэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Бгийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1041 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай “Ажилд  томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Сүүн болон тосон тасгийн ажилчид саальчид томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000122 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн иргэн Хавхаанхан овогт дашаагийн Б /РД:ПЕ61012514/ нь цэргийн албыг хуульд заасан аль нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлсон” тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12,14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн М.Бэгзсүрэн, Б.Дамбаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хавхаахан овогт Дашаагийн Б //-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00343

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Хавхаахан овогт Дашаагийн Б //-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 153/2020/00318/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дашаагийн Б 1963 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1987 онд Д.Янжмаатай гэр бүл болсон. Цэргийн алба хааж байгаагүй.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээгүйгээс болоод хоохиролд хүрч байна.

Иймд Д. Б намайг 1981 оны 6 дугаар сарын15-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр туслах үйлдвэрт барилгачнаар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 19888 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Зэрэг сумын Эхэн бригадын өвсний сахиулаар, 1989 оны 5 дугаар     сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цөцгийн  тос бэлтгэх ажилтнаар тус тус томиллогдон ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....

...  гэв.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бгийн итэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Бгийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1041 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Бураа бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч Х.Лхагвасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...                                             

гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000122 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн иргэн Хавхаанхан овогт дашаагийн Б /РД:ПЕ61012514/ нь цэргийн албыг хуульд заасан аль нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12,14 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бгийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах барилгачинаар, гачегар, өвсний сахиул, цөцгийн тосны машинчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.