| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн 2324000570061 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 29 настай, эрэгтэй, *, *боловсролтой, мэргэжилгүй, ЭЙ ЭМ ПРОФАЙЛ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт * оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: /РД: *******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Идэр голын эрэг дээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж улмаар биед нь халдаж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз ясны баруун талд цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хохирогч ******* 2023 оны 7 дугаар сарын 25, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрүүдэд өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч , гэрч , , , нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №000000293 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг болон хэрэгт цугларсан яллах болон цагаатгах бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...07 дугаар сарын 19-ний өдөр голын эрэг дээр хамаатан саднаараа баяр тэмдэглэж байсан. Тэнд хорхог хийж идээд байж байтал хадам аав руу уурласан. уурлаад машиндаа суугаад явах гэж байхад нь би очиж авчирсан. буцаж ирээд та нар намайг дээрэлхлээ гэж хэлээд ширээн дээр байсан зүйлсийг буулгасан. Тэр үед хадам аавтай барьцалдаад авсан. Би салгасан. хүүхдүүдээ аваад явах гэж байхад нь би эхнэрээ аваад яваач гэж хэлсэн. Тэр үед дундуур орж ирээд хэрэлдээд байсан. намайг чаддаг юм бол цохь гээд байсан. Би шанаа хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Түүний мэдүүлэг дээрх шиг унагаж байгаад цохиогүй...” гэв.
Улсын яллагч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2324000570061 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Идэр голын эрэг дээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж улмаар биед нь халдаж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз ясны баруун талд цууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний орой Завхан аймаг Тосонцэнгэл сум Дархан-Уул баг Идэр голын эрэг дээр нэг хүн намайг гуйгаад хорхог хийлгэхээр авч очсон. Би тэнд очихдоо гэдэг хүний машинд суугаад очсон. Голын эрэг дээр ямаа гаргаад махыг нь жижиглээд хорхог хийсэн. Тэнд маш олон хүн цугласан байсан. Тэнд байсан хүмүүс архи уугаад хорхгоо идээд байж байтал хүмүүс хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би маргалдаж байсан 2 залууг салгаад нэг залууд нь хандаж ахын дүү одоо тайвшир одоо боль гэж хэлсэн. Тэгтэл залуу намайг чи муу зайл чам шиг гөлөгт хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр залуу намайг алуулваа нүднээс зайл гэж хэлэхээр нь би яваад очсон. Тэгтэл тэр залуу намайг заамдаж аваад толгой, эрүү, нүүр гээд зодож эхэлсэн. Намайг тэр залуу 5-6 удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд тэр залуу дахин ирээд намайг хэд хэдэн удаа цохисон. Тэр залуу намайг 3 удаагийн үйлдлээр 15-20 удаа цохисон. Тэгээд хүмүүс салгаад аваад явсан. Уг хэргийн улмаас миний биед гэмтэл учирсан, миний толгойд гавлын ёсны цуурай үүссэн байна гэсэн. Одоо даралт буухгүй толгой өвдөөд байгаа. Би тухайн үед хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй. Уг хэрэг гарах үед гэдэг хүний төрөл садан болон үр хүүхдүүд нь, хүргэчүүд нь, гэж ах өөрөө ч байсан. Энэ үед хүмүүс бага зэрэг уусан байсан, гэхдээ согтуу хүмүүс байгаагүй. Бид 4 бас бага зэрэг уусан байсан. Миний биед учирсан гэмтлийг -******* гэдэг залуу үүсгэсэн. -******* нь намайг хэд хэдэн удаа цохисон. -******* намайг гараараа цохисон байх. Гэхдээ гавлын яс цуурсан болохоор өөр юмаар ч цохисон байж магадгүй...” гэж, ... “...Би өмнө нь -******* гэх хүнийг таньдаггүй байсан -******* бид хоёрт ямар нэгэн өр авлага өс хонзонтой асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
-Хохирогч ******* 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дахин өгсөн: “...Уг хэрэг гарах үед намайг зодсон хүнийг би -******* гэдэг юм байна гэж бодож байсан, тэгтэл тэр хүний нэрийг ******* гэдэг байсан юм байна лээ. Энэ талаар би саяхан мэдсэн. ******* гэдэг залуу Тосонцэнгэл сумын гэдэг хүний охинтой суусан, хүргэн нь байгаа юм. Бага охинтой нь суусан хүргэн нь байхаа. Том хүргэн нь Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд байдаг гэж хүн байгаа. Би тухайн үед -******* гэдэг залуу байна гэж бодсон, харин саяхнаас мэдсэн. Би том гэдэг хүний том хүргэн болох Говь-Алтай аймагт байдаг гэдэг хүнээс танай баз хүргэн каа гэдэг залууг хэн гэдэг бэ гэж асуухад “******* гэдэг юм аа” гэж хариулсан. Би уг хэрэг гарах үед ******* гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. *******, нар хоорондоо маргалдаад, нэг нэгнээ цохиж зодоод байсан. Би ******* гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Надад эм тариа авч хэрэглэсэн баримт байгаа, тэрийг гаргаж өгнө. Энэ хэргээс болоод их мартамхай болж байна, хот руу явж эмнэлэгт үзүүлмээр байна. Надад зардал мөнгө байхгүй учраас явж чадахгүй байгаа. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Одоо миний толгой хаяа хаяа өвдөөд байгаа, нойр муутай болсон. Өөр ямар нэгэн зовуурь байхгүй, нэг үеэ бодвол арай дээр болоод байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч гийн “...ын нь Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 1,373,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэдгээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд авсан байна. нь бусдад зодуулсны улмаас тухайн тусламж үйлчилгээг авсан бол буруутай этгээдээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх зорилгоор уг хэрэгт иргэний нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
-Гэрч ы “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай хамаатны хүмүүс Тосонцэнгэл сумын Хожуулын голын адагт цугласан. Тэр өдөр би найз гэдэг хүний гэрт гэх хүнтэй таараад боодог хийх хүн хэрэгтэй байна гэхэд “би боодог хийж чадна” гэж хэлээд надтай хамт манай хамаатнуудын цугласан газар очсон. Тэнд очоод гэх хүн бид 2 хамт нэг ямаа гаргаад боодог хийсэн. Тэнд цугласан манай хамаатны хүмүүс ганц нэг шил архи ууцгаасан байсан ба манай хүргэн ах 2 хүргэн буюу , ******* нар хоорондоо маргалдаад нэг нь явна гээд нөгөө нь явахгүй гээд машины түлхүүр булаалдаад байж байсан. Тэгтэл гэдэг хүн ыг өмөөрч ******* гэдэг залуутай муудалцсан. Намайг нэг харахад ******* нар барьцалдаад авсан байхаар *******ын эхнэр , ын эхнэр, гэдэг ах бид нар очоод салгаад ыг би машиндаа суулгаад сумын төв рүү орж ирсэн. Маргааш нь баяр наадам үзээд явсан гэж манай найз // хэлсэн. ******* болон нар аль аль нь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, уг хэрэг Хожуулын голын гүүрний урд талд голын эрэг дээр орой 21-22 цагийн орчим болж байсан байхаа нар жаргаж байсан, яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Гэрч гийн “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай төрөл садны хүмүүс нийлээд Хожуулын голын гүүр гараад гэдэг хүний гэрийн гадаа ямаа боож идэцгээсэн. Би сумын төвд байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад тэр газар нь очсон. Намайг очиход манай нөхөр аав, ээж, тэд байдаг хүргэн дүүгийнх гээд олон хүмүүс байсан. Намайг очоод байж байтал манай аав болон манай хүргэн ах нар хоорондоо жоохон муудалцсан. Тэгтэл манайхан салгаад гэр гэр рүү нь аваад явсан. Тэгээд байж байтал тэнд байсан гэдэг хүн манай нөхөр *******ыг заамдаж аваад чи “намайг цохь, би чинь гарын аяыг даана” гээд эхэлсэн. Тэгтэл манай нөхөр ******* нөгөө гэдэг хүнд хандаад “чи миний гарын аяыг даах юмуу” гэж хэлээд тэр 2 бие биеэ заамдаж аваад маргалдаж байсан. Тэгтэл манай нөхөр ******* тэр гэдэг хүний зүүн талын шанааны хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Тэгтэл гэдэг хүн манай нөхрийг зөрүүлээд шанаа руу нь 2 удаа цохих шиг болсон. Тэгтэл манайхан дундуур нь ороод 2 тийшээ салгаад аваад явсан. Тэр 2-г салгасны дараа тэр 2 хоорондоо хэрэлдээд л байхаар нь би нөхрийгөө арай гэж машиндаа суулгаж аваад гэр рүүгээ ирсэн. Юунаас ч болж маргалдаагүй, манай нөхрийг зүгээр байхад тэр гэдэг хүн ирээд “чи намайг цохиодох” гээд маргаан эхэлсэн. Тэр үед манай нөхөр ******* болон 2 архи уусан байсан, хэн нь ямар хэмжээний архи уусан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Гэрч ын “...2023 оны 07 дугаар 19 билүү 20 байсан яг хэдэн байсан талаар сайн санахгүй байна. Манай хадам талын хүмүүс хотоос ирээд бид нар бөөндөө Хожуулын голын гүүр гараад цаад талд нь байдаг гэдэг хүний гэрийн гадаа очсон. Тэнд очоод ямааны боодог хийх гэсэн хийж чаддаг хүн байхгүй байсан тул ахыг гуйгаад хийлгэхээр болсон. ах очоод ямааны хорхог хийгээд тэнд байсан хүмүүс идсэн. Би сумын төвд байж байгаад Говь-Алтай аймгаас ирсэн харваачидтай уулзаад байж байгаад Хожуулын голын хажууд байсан хүмүүс дээр очиход манай хадам аав надад хандаж “хүүхдүүд авч ирж хоол идүүлсэнгүй” гэхээр нь би хадам аавд хандаад “хүүхдүүддээ хоол авч очоод өгчихье” гэж хэлсэн. Тэгээд би тэнд хоол идэж уугаад хэсэг байж байгаад явах гэхэд манай баз хүргэн ******* надад хандаад “хотоос хүмүүс ирсэн байна, та айлын том хүргэн юм байж суугаад юм ууж идэл дээ” гэж хэлсэн. Тэр үед би машиндаа суусан байсан ******* намайг буугаад ир гээд машинаас татаж чангаагаад зууралдаж байгаад миний өмсөж байсан фудволк урсан. Тэгтэл тэндээс ах “та нар манай ыг зодох гээд байгаа юм уу” гэж хэлээд хүрээд ирсэн. Хүрч ирээд *******той барьцалдаж аваад цааш эргэсэн. Тэгтэл манай баз хүргэн ******* ахыг цохих шиг болсон. Тэгтэл *******ын эхнэр нь ирээд *******ыг салгаж авч байсан би тэндээс машинтайгаа хөдлөөд явсан. Цааш юу болсон талаар мэдээгүй. ахыг сайхан гэдэг хүн гэрт нь хүргэж өгсөн гэж байсан. Маргааш нь би ахтай утсаар залгаад ярихад баярын талбай дээр баяр үзээд явж байна гэж хэлсэн. Нөгөөдөр нь ярихад “танай баз хүргэн намайг зодоод би явж чадахгүй байна, төмсөг бяцалсан” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би баз хүргэн ******* руу залгаад “чи согтуудаа хүн амьтан зодчихсон юм биш үү, очиж уулзаач гэж” хэлсэн. ******* очиж уулзсан, хүний үг авахгүй юм байна гэж байсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа би хөдөө явж байгаад ирэхэд ах эмнэлэгт хэвтсэн байна гэхээр нь би очтол “миний төмсөг зүгээр байна, тархи толгой өвдөөд байна, танай баз хүргэн намайг чулуугаар цохисон юм шиг байна” гээд байж байсан. Би тэгэхээр нь тэр голын эрэг дээр ямар чулуу байх билээ, та хамаагүй худлаа ярьж болохгүй шүү гэж хэлсэн. Би хаашаа нь цохисон талаар сайн хараагүй, цээж хэсэг рүү нь гараараа цохисон байх, би тэгээд яваад өгсөн болохоор сайн хараагүй. Хэрэг гарах үед орой 22 цаг болж байсан байхаа, яг хэдэн цаг болж байгааг хэлж мэдэхгүй байна, гадаа харуй бүрий болж байсан, гадаа ойр зуурын юм харагдаж байсан. Тэр үед миний машинд манай эхнэр хүүхэд байсан, гадаа ******* түүний эхнэр , ах байсан өөр хүн бараг байгаагүй байхаа. Гэрийн хажууд хотоос ирсэн хөгшин настай хүмүүс, хүүхдүүд байсан байхаа. Яг хэн, хэн хамт байсан талаар мэдээгүй. Тэр үед ******* болон нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, гэхдээ 2-лаа юу болж байгааг мэдэж байх шиг байсан. Яг ямар хэмжээтэй архи уусан байсныг би мэдэхгүй байна. Тэр өдөр ******* болон нар өөр хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй, тэнд дандаа өндөр настай хүмүүс хүүхдүүд байсан. Арай залуу нь *******, сайхан, ах бид 4 байсан. Хэрэг болохоос өмнө болон ******* нарын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би анзаарч хараагүй, ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан байхаа. Би ахыг эмнэлэгт очиж харахад ямар нэгэн зүйл харагдаагүй, аль нэг гуяны дотор талд хөх туяа гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй, би толгойг нь дараад үзэхэд гэмтсэн зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
-Гэрч гийн “...2023 оны 07 дугаар сарын 20 байсан байхаа яг хэдэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн өдөр байсан. Манай хамаатны хүмүүс хотоос ирээд Хожуулын гүүрний хажуу талд байдаг гэдэг хүний гэрийн гадаа цугласан. Тэр үед Говь-Алтай аймгаас харваачид ирсэн байна гэхээр нь нөхөр бид 2 тэр хүмүүстэй уулзаж гаргаж өгчхөөд Хожуулын голын гүүрний хажууд хамаатны хүмүүс дээрээ очсон. Тэгтэл тэнд цөөхөн хэдэн хүн үлдсэн ихэнх хүмүүс хоол ундаа идээд явсан байсан. Манай гэрийнхэн очиход манай аав “хүүхдээ авч ирсэнгүй, энэ тэнд орхилоо” гээд манай нөхөр рүү жоохон уурлаад загнасан. Тэгтэл манай нөхөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай ээж аавыг аваад явсан. Тэгээд нөхөр явах гээд машинд суусан байхад хүргэн дүү ******* машины цонхоор манай нөхөр ыг “аавтай учраа олсонгүй” гээд өмсөж байсан фудволкаас нь татахад фудволк нь урагдаад ******* тэнд үлдээд манай нөхөр машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд манай нөхөр явсан хойно ах манай нөхөр ыг өмөөрөөд “тэгвэл би өөрөөр ярина” гээд ******* руу дайраад эхэлсэн. Тэгээд ах, ******* 2 нааш цааш болоод бие бие рүүгээ дайраад байсан. Тэр 2-н голоор ах ороод салгаж байсан. Тэр үед би *******ын эхнэр гийн хамт машинд сууж байсан, тэр 2 хоорондоо маргалдаад эхлэхээр *******ын эхнэр хүүхдээ надад өгчхөөд тэр 2-г салгахаар машинаас буусан. буугаад нөхөр *******ыг салгаад машиндаа суулгасан. Тэгээд бид хэд тэндээс яваад аавын гэрт ирсэн. ах эхлээд гүйж очоод *******ын толгой тус газар руу гараа нэг удаа цохиж ******* руу дайраад байсан. ******* бас өөдөөс нь дайрч байгаа харагдсан. ах зүгээр байхад нь дайраад эхэлсэн. Зодоон хийж байгаа хүмүүс бие бие рүүгээ дайраад байдаг биз дээ тэрэн шиг дайраад байсан. Тэр 2-н хооронд ах байсан. ******* ахыг цохиж байгааг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №000000293 дугаартай “...******* биед гэмтэл учирсан байна. ******* биед тархи доргилт, дагз ясны баруун талд цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ******* биед Тархи доргилт, дагз ясны баруун талд цууралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн манай хадам талын ах дүү нар Тосонцэнгэл сумын хожуулын голын гүүрний хажуу талд очоод ямааны хорхог хийж идээд тэнд бөөндөө уулзсан. Бид нар голын эрэг дээр хорхог хийж идээд нэг шил архи задлаад тойруулсан. Тэгж байтал манай хадам аав, манай баз хүргэн т хандаад хэдэн үг хэлтэл манай баз хүргэн уурлаад босоод явсан. Тэгэхээр нь би очоод баз хүргэн тай бас муудалцсан. бид 2 муудалцаж байгаад салаад машинаа унаад хүүхдүүдээ аваад явсны дараа тэнд байсан гэдэг хүн над руу ирээд "Чи манай дүү руу дайрлаа, чи чаддаг юм бол намайг зод" гэж хэлээд над руу дайрсан. Тэгэхээр нь би баруун гараараа ын зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад 2 тийш нь болгосон. Тэгтэл дахин гүйж ирээд чаддаг юм бол намайг цохь гээд элдэв янзаар намайг хэлээд дахин дахин гүйж ирээд байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг боль боль гэж хэлээд салгаад байсан. Тэгтэл чаддаг юм бол цохичих гээд гүйгээд ирэхээр нь би баруун гараараа дахин нэг баруун шанаа руу нь цохисон. Тэгээд намайг манай эхнэр аваад явсан, ыг сайхан гэх хүн аваад явсан. Өөрөөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Идэр голын эрэг дээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж улмаар биед нь халдаж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз ясны баруун талд цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Мөн шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогч д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн үндэслэлээр багасгаж шийдвэрлэхээр тогтов.
Мөн шүүгдэгчийн хувьд гэрийн дотор ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, цалингийн зээлтэй, бага насны 2 хүүхэдтэй учраас шүүхээс оногдуулах торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх хүсэлт гаргасан ба тэрээр хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хүсэлтийг нь хүлээн авч, шүүхээс оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэргийн улмаас хохирогч д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН