Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00345

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00345

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1/36 айлын орон сууцны 9 тоотод оршин суух, Гахай овогт Мын Б //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2020/00330/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ховд аймгийн Мянгад сумын Дөргөн бригад гэж байх үед Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1975 онд төгсөөд илгээлтээр малчин болсон. 3-р бригадад 1977 оны 10 сар хүртэл малчин хийсэн. 1977 оны 10 сард Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн жолооны курст сурсан. 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 цэргийн алба хаасан.

Цэргээс халагдаж ирэхэд Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэл маань Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нэртэй болсон байсан. Ингээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн  эмчилгээ тэжээлийн цэг туслах ажилчин, сум нэгдлийн даргын жолоочийг 1987 оны 8 сар хүртэл хийсэн.  1987 оны 8  сард Тээврийг удирдах газарт жолоочоор ирээд 1991 он хүртэл ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газарт 1993 оны 1 дүгээр сарын 15-наас шилжиж ирсэн. 1987 оны 8 сараас эхлээд үйлчилгээний парк, үйлчилгээний богиноны хэсэг, 4 дүгээр бааз болж нэршил өөрчлөгдсөн.

Нэгдэлд ажиллаж байсан хоёр жил, Тээврийг удирдах газраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар луу шилжсэн тушаал байхгүй байгаа.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сараас 1977 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Үйлчилгээний автопаркт 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би нэгдэлд хонь, ямаа малладаг байсан....Эцэг, эх хоёртойгоо мал маллаж байсан....гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сараас 1977 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Үйлчилгээний автопаркт 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сараас 1977 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Үйлчилгээний автопаркт 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар “Ажилд томилж, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 05-ны 33 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар “Үйлчилгээний авто паокын орон тоо, цалингийн тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, Ховд аймийн Дөргөн сумын Сээр буюу 2 дугаар бригадын 1975-1977 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Мын Бын 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Мын Бын 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Ганболдын “...М.Б бид хоёр 1978 онд жолооны курсэнд хамт суралцаж төгссөн. М.Б нь 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Би 1980 онд М.Бтай зөрж цэргйин албанд татагдсан. Ингээд намайг 1983 онд цэргээс халагдаж ирэхэд М.Б нь Ховд аймгийн Авто 4 дүгээр баазад үйлчилгээний хэсэгт жолоочоор ажиллаж байсан. Ингээд Д.Батжаргал, М.Б бид гурав 1992 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар луу жолоочоор шилжиж ажилласан. М.Б нь өнөөдрийг хүртэл тасралтгүй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэртээ гарах гэж байгаа....” гэх мэдүүлэг, гэрч Л.Цэвээний “....М.Б нь манай дүү Галсанжавтай нас чацуу бөгөөд хамт сургуульд суралцаж байсан шиг санагдаж байна. Тэгэхээр М.Б нь 1975 оны хавар Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 ангийг төгссөн гэж бодож байна. М.Б, манай дүү 2 хамтдаа 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирж байсан. М.Б нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Ингээд М.Болбаатар нь цэргийн алба хааж байхдаа жолоочийн мэргэжилтэй болсон байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дуламсүрэнгийн “...М.Б нь 1959 онд төрсөн бөгөөд бид хамт Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байсан. Би 1974 онд би 7 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. М.Б нь 1975 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч ирж байсан. М.Б нь Гонгор багшийн ангид, би харин Бумцэнд гэдэг багшийн ангид суралцдаг байсан. М.Б нь айлын ганц хүүхэд бөгөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Сээр бригадад малчнаар гарч, эцэг эхийнхээ хамт нэгдлийн мал маллаж байсан. М.Б нь 1977 оны 10 дугаар сар хүртэл эцэг эхийнхээ нэгдлийн мал маллаж байгаад Ховд аймгийн жолооны курсэнд суралцаж, 1978 оны 5 дугаар сард жолооч мэргэжилтэй болсон. Ингээд 1978 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1981 оны 7 дугаар сараас 1986 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор ажиллаж байсан. Үүнээс хойш М.Бын талаар сайн мэдэхгүй. Ховд аймгийн төвд жолоочоор ажиллаж байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Батжаргалын “....М.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байгаад 1988 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газар нь үйлчилгээний хэсэгт томилогдож ирсэн. Би М.Бодлбаатартай 1988 оноос хойш хамт ажиллаж байгаа юм. М.Б, Б.Ганбод бид гурав 1990 онд Үйлчилгээний авто парк байгуулагдахад тус паркад хамт жолооч болж байсан. Ингээд М.Б нь 1993 онд мөн л Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор шилжиж очсон юм. М.Б бид 2 өнөөдрийг хүртэл хамт жолоочоор ажиллаж байгаа юм....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-14, 32-34, 35-37, 38-40, 41-43, 50-64, 65-88 дугаар тал/

Нэхэмжлэгч М.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болохыг тодорхойлсон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагчийн 2020 он 3 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2623 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19, 20 дугаар тал/

Хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Зуноров, Л.Цэвээн, Б.Ганболд, Д.Батжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гахай овогт Мын Б //-ын Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сараас 1977 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, жолоочоор, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Үйлчилгээний автопаркт 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ