Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00346

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00346

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн .. тоотод оршин суух, Адууч овогт Дын Д //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2020/00332/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 03 дугаар 29-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1988 оны Манхан сумын 10 жилийн сургуульд 10 ангиа төгссөн. 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1989 оны оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд барилгачин, гуанзны ээлжийн ажилчнаар ажиллаж байсан. 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд анх барилгачин, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд гуанзны ажилчин, барилгачин, нэхмэлчин, гуанзны ээлжийн ажилтан инкубаторчин буюу тахиачин хийж байсан....Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан.

Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачин, гуанзны ээлжийн ажилчин, инкубаторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.               

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачин, гуанзны ээлжийн ажилчин, инкубаторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Д нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачин, гуанзны ээлжийн ажилчин, инкубаторчиноор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 999 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1990 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар” Хүүхэд асрах чөлөө олгож, тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, Дын Дгийн 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Цэцэгсүрэнгийн “....Д.Д бид 2 хамт Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Д.Д бид 2 хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид барилга дээр ажилласан. Д.Д нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар 2, 3 жил орчим ажилласан байх гэж бодож байна. Намайг Уаанбаатар хот руу бичээчийн курсэнд суралцахаар явахад Д.Д нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид барилга дээр ажиллаад үлдсэн. Ингээд намайг 1990 оны 3 дугаар сард бичээчийн курс төгсөөд ирэхэд Д.Д нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангийн гуанз нь тогоочоор ажиллаж байсан. Хэдэн жил тогоочоор ажилласныг мэдэхгүй байна. Би 1993 оноос хойш Ховд аймаг руу шилжиж ирсэн болохоор Д.Дг 1993 оноос хойш ямар ажил хийж байсныг мэдэхгүй....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 14, 31-33 дугаар тал/

Д.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600002561 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15 дугаар тал/

Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Цэцэгсүрэн, Ш.Отгонбулаг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Адууч овогт Дын Д //-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачин, гуанзны ээлжийн ажилчин, инкубаторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ