Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/821

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнд овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2210011321163 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ******* их сургуулийн бизнесийн удирдлагын 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Мэнд овогт *******ын ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар сургуулийн урд талд байрлах хөл бөмбөгийн талбайд хохирогч Х.тэй маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт олон удаа гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зүүн нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн ******* няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, зүүн талын завжинд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2210011321163 дугаартай хавтаст хэргээс:

-Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 583******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

-Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, 

-Яллагдагч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 6******* дахь тал/,

-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,

-Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн *******0 дахь тал/,

-Гэрлэсний бүргэлгүй лавлагаа /хавтаст хэргийн *******1 дэх тал/,

-Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн *******2 дахь тал/,

-Нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн *******3 дахь тал/,

-Хохирогч Х.гийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар сургуулийн урд байрлах хөл бөмбөгийн талбайд “өөрийн үеэл дүү Энхдөлгөөнийг өмөөрч хохирогч Х.тэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой, нүүр хэсэгт олон удаа гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зүүн нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн ******* няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, зүүн талын завжинд шарх, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие нь Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 36 дугаар байрны 1-8 тоотод аав ээж 3 дүүгийн хамтаар оршин суудаг. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үйлдвэр комбинатад ажлаа тараад явж байтал манай аав Хишигбаатар 22:00 цагийн үед над руу өөрийнхөө 880*******8363 дугаарын утсаар залгаад “дүү чинь согтуу гэртээ орж ирлээ” гээд намайг “Нисэхэд гэртээ хүрээд ир” гэхээр нь би гэртээ 22:30 минутын үед ороход манай  төрсөн дүү Төгөлдөр согтуу гэртээ аавд загнуулчихсан зогсож байсан. Би дүүгээ дагуулаад гэрээс гараад  явах замдаа дүү Төгөлдөрийн утсыг шалгахад хамт архи уусан хүүхэд нь Энхдөлгөөн байсан. Энхдөлгөөний амнаас архи үнэртсэн согтуу байсан. Би Энхдөлгөөнийг “манай дүүг уруу татаж архи уулгасан юм бэ” гэхэд дундуур Б.******* “чамд ямар хамаатай юм бэ” гээд дүүгээ өмөөрсөн бололтой над руу дайраад байсан. Тэгээд Б.******* намайг шууд заамдаж аваад толгойгоороо 1 удаа мөргөж миний нүдний шил хагарч газарт унасан тэр үед миний нүдний зовхи хэсэг улайж шалбарсан байсан. Тэгээд Б.******* намайг нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиж унагаах үед хажуу талаас 4-5 хүүхэд над руу дайрч бүгдээрээ миний толгой чих рүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үед хэн нь өшиглөснийг би мэдээгүй. Тэгээд үеэл ах Тулга бид хоёрыг зодсон гэх хүүхдүүд бужигнаж байх үед тараад явсан. Тэгээд би үеэл ахтайгаа дүүгээ аваад гэртээ орсон чинь манай аав Хишигбаатар цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 583******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Х.гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зүүн нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн ******* няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, зүүн талын завжинд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.*******гийн дүү хамаатны ахынхаа гэр рүү Хан-Уул дүүрэг Нисэхэд ирсэн юм. Тэгээд явж байгаад замдаа үеэл дүү Энхдөлгөөнтэй таараад бид хэд ******* дугаар сургуулийн урд талын хөл бөмбөгийн талбайд хамт юм ярьж сууж байсан. Тэгтэл манай арван жилийн сургуулийн доод үеийн гэх хүүхэд Энхдөлгөөнийг хайж тэр хавиар орилоод байсан. Гэтэл Энхдөлгөөн “би байна гэж” хэлтэл хүрч ирээд манай үеэл дүүг мөр рүү нь түлхээд дээрэлхсэн маягтай яриад нүүр рүү нь гараараа түлхээд /мангасдаад/ байсан. Тэгсэн чинь манай дүү Б.******* хажуугаас нь Энхдөлгөөнийг өмөөрч үг хэлтэл “ална шүү халтар бацаан минь” гэсэн чинь Б.******* уурлаад түүний хөлийг хавираад газар унагаасан. Тэгтэл тэнд байсан нисэхийн хүүхдүүд Х.гийн “Нисэхийн хэдэн халтар юмнууд” гэж хэлэхийг сонсчхоод түүн рүү ойртож ирээд дайраад байсан. Тэгэхэд манай дүү Б.******* тэд нарыг Х.гээс холдуулаад түүнийг босгосон. Тэгээд Х. газар унасан уурласан ч юм уу  уурлаад хувцсаа тайлж ирээд *******д “зодолдъё” гээд байсан. Х.гийн ах гэх залуу тэр хоёрын дундуур орох гээд байхаар нь би түүнтэй ойртоод одоо “ингээд больё” гэж хэлээд түүнийг хөдөлгөхгүй гээд хойноос нь тэврээд зогсож байгаад эргээд хартал Х. Б.******* хоёр бие биеийнхнээ нүүр рүү 2-3 удаа цохилцож байсан. Би ахыг нь тавьчихвал уурласандаа манай дүү Б.*******г зодчих болов уу гэж бодоод тэр хоёрыг очиж салгаж чадаагүй. Тэгээд тэр хоёр бие биеэсээ зууралдаж зогсож байгаад салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, 

Яллагдагч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын дундуур Буянт-Ухаа 1 хороололд байдаг хамаатны ахын гэрт ирсэн юм. Бид нар 22 цагийн орчимд гадаа агаар амьсгалаар гараад Нисэхийн ******* дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр очсон. Тэгтэл манай үеэл дүү Энхдөлгөөнийг ******* дугаар сургуульд сурч байгаад шилжчихсэн Х. гэх хүүхэд хайгаад орилоод яваад байсан. Тэгээд Х. Энхдөлгөөнийг олж ирээд дүүтэй маань хамт архи уусан гэж хэлээд уурлаад түүнийг мөр рүү нь түлхээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд түүнийг “боль” гэж хэлсэн чинь уурлаад над руу ойртож ирэхээр нь би түүнийг түлхээд газарт унагаачихсан. Х. босох гээд өндийхөд нь талбай дээр байсан хэдэн танихгүй хүүхдүүд ирээд нэг нь түүнийг дахиад газар татаад унагаачихсан. Би тэгэхээр нь Х.г татаж босгосон. Х. өөрийг нь унагаасан гээд над руу уурлаад байхаар нь би түүний толгой, нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохисон. Х. ч мөн зөрүүлээд миний нүүр рүү 1-2 удаа цохисон. Өөр зүйл болоогүй би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгэ******* үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ******* дугаар сургуулийн урд талд байрлах хөл бөмбөгийн талбайд хохирогч Х. нь дүү Х.Төгөлдөртэй хамт архи уусан гэх Энхдөлгөөнтэй уулзахаар ирсэн байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.гээс “өөрийн үеэл дүү Энхдөлгөөнийг өмөөрч, тэдний дунд маргаан үүсэж улмаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.г түлхэж унагааж, нүүр болон толгой хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зүүн нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн ******* няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, зүүн талын завжинд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар нотлогдсон тул Б.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 3******* дахь тал/

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.  

 

            Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ******* ******* ******* их сургуулийн бизнесийн удирдлагын 1 дүгээр курст суралцдаг, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод амьдардаг тул сургууль болон оршин суух гэр хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин зорчдог байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоов.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн ******* няцрал, зүүн нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн ******* няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, зүүн талын завжинд шарх, тархи доргилт” бүхий  хөнгөн гэмтэл учирсан байна.

 

  Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.д эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн байна.

 Хохирогч Х. нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой гэм хорын зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.    

 

Хохирогч Х. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гөөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Мэнд овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.******* хохирогч Х.д эмчилгээний зардалд 200.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гөөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

*******. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР