Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

Улсын яллагч: Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч: Ч.Баяраа, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдцогзолын Баяраад холбогдох эрүүгийн 201625021434 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны монтажчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 76-66 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЕ73012392, Боржигон овогт Чимэдцогзолын Баяраа. 

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Баяраа нь 2016 оны 05 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллежийн ертөнцийн зүгээр ар талын зам дагуу гражнуудын үүдэнд 19 настай хохирогч Б.Эрдэнэтуяаг өөрийн эзэмшлийн 13-75 УНЧ улсын дугаартай Тоёота Спасио маркийн машин дотор бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан дохуурхан даажигнаж, зовоон тарчлааж айлган сүрдүүлэн хүчиндсэн,

-мөн 2016 оны 4 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 хорооллын дунд байх МТ шатахуун түгээх станцын талбайн голд хохирогч А.Солонгыг зодож зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан хэргүүдийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Баяраа мэдүүлэхдээ:

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эрдэнэтуяа /хх-ийн 26-28/, хохирогч А.Солонго /хх-ийн 86-87/, хохирогч Ч.Баяраа /хх-ийн 29-30/, гэрч Туул /хх-ийн 88-89/, сэжигтэн Ч.Баяраа /хх-ийн 65-66/, нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹4815, ¹7415, ¹4683 дүгнэлтүүд, шүүгдэгч Ч.Баяраагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Шүүгдэгч Ч.Баяраа нь 2016 оны 05 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллежийн ертөнцийн зүгээр ар талын зам дагуу гражнуудын үүдэнд 19 настай хохирогч Б.Эрдэнэтуяаг өөрийн эзэмшлийн 13-75 УНЧ улсын дугаартай Тоёота Спасио маркийн машин дотор бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан дохуурхан даажигнаж, зовоон тарчлааж айлган сүрдүүлэн хүчиндсэн гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан дохуурхан даажигнаж, зовоон тарчлааж хүчиндсэн гэх үйлдэл нь үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хохирогч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Чингис зочид буудлын голын замаар яваад 11 дүгээр хорооллоор дээшээ өгсөөд нэг харанхуй газар гражнуудын урд талд зогссон. Ууг нь тэр хүн надтай өмнө нь мессэж бичиж байхдаа цагийн ажил байна тавилгын цэвэрлэгээ хийлгэнэ гэж хэлж байсан биздээ гэж хэлтэл тэр хүн шал өөр юм яриад байснаа өөрөө машиныхаа хойно орж ирээд суусан тэгсэнээ машинаасаа хаанаас ч юм бүү мэд торцов гаргаж ирээд миний толгой руу өвдөг рүү цохиод, бас гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг хувцасаа тайл гэхээр нь би үгүй гэж хэлтэл намайг бас цохиод би мөнгөтэй хүн гээд түрийвчээ гаргаж ирээд надад харуулаад мөнгө үзүүлээд байсан. Тэгснээ миний дээр гараад өмдөө тайлаад бэлгэвч хийж байгаад олон удаа бэлгийн ажил хийсэн...” /хх-ийн 27/,

 

                Сэжигтэн Ч.Баяраагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “…Би зар харж байхад санхүүгийн туслалцаа авна гэсэн зарууд дундаас цагийн ажил хайж байна гэсэн зарын дагуу 2016.05.26-ны өдөр 9939-тай дугаар луу залгаад уулзах боломж байна уу гэхэд боломж байгаа маргааш уулзая гэж хэлсэн. Тэгээд би хэдээр уулзах бэ гэхэд тэр эмэгтэй 100.000 төгрөгөөр уулзана гэхээр нь ямар ч байсан биеэ үнэлж байгаа охин байна гэж ойлгоод дугаарыг нь саначихаад маргааш нь орой уулзахаар болсон. Би мартаад гэртээ харьсан байхад 00 цаг орчим 9939-тай дугаараас нөгөө охин над руу утсаар яриад эхлээд Өргөө дээр уулзая гэснээ Бөхийн өргөөн дээр уулзахаар болсон. Тэгээд очоод машиндаа суулгаад шууд буудал орох уу, эсвэл буудал орох уу гэхэд хүнгүй газар зогсчих гэсэн. Тэгээд Хөгжим бүжгийн арын гражан дунд хүнгүй газар очиж зогссон. Тэгээд хэдийг өгөх бэ гэхэд 100.000 төгрөг гэхээр нь 50.000 өгөе гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь би шууд дайраад нэг тэвэрчихье гэхэд намайг алгадачихсан, тэгээд дахиад нэг дайрсан чинь дахиад намайг алгадаад авахаар нь зөрүүлээд 3 удаа алгадаад элэгрүү нь цохиж аваад заамдаж байгаад толгойг нь цаашлуулахад миний баруу гарын дунд хурууг хазчихсан тэгээд заамдаж байгаад холдуулаад торзов хажуу талд байхаар нь аваад энүүгээр цохино шүү гэж айлгасан. Тэгээд хоёулаа эвээр яръя гээд нэлээн юм ярьж суусан. Тэгэхэд сарын тэмдэг ирчихсэн одоо секс хийх боломжгүй гээд өөрийнхөө сарын тэмдэг ирсэн гэдгээ өмдөө тайлаад харуулсан. Тэгэхээр нь надаас ичээд хэрэггүй наадахаа сольчихгүй юу гэхэд ариун цэврийн хэрэгсэлээ сольсон тэгэхээр нь би хаалга онгойлгоод хаясан. Тэгэхэд миний гар хазуулснаас болоод цус гарсан байсан бөгөөд ариун цэврийн хэрэгсэлээс болоод гар цус болохоор нь машинд байсан нойтон сальфетикаар гараа арчаад хаясан. …тэгээд аман секс хийж чадах уу гэхээр нь зааж өгөөд бэлэг эрхтэнээ гаргаж үзүүлэхэд зайрмаг шиг байрьж байгаад долоох уу гээд ганц хоёр удаа долоогоод больчихсон. Тэгээд урагшаа орж суугаад фэйсбүүкээ солилцоод салсан юм. Тэрнээс ямар ч бэлгийн ажил хийгээгүй…” /хх-ийн 65-66/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7415 дугаартай дүгнэлтэд: “…Б.Эрдэнэтуяагийн биед уруул шарх, хацарт зөөлөн эдийн няцрал, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Б.Эрдэнэтуяагийн үтрээний арчдас, наалдац, өмсөж байсан хар өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэлд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэнгүй. Охин хальс нь салбант бүтэцтэй байна. Гэмтэхгүйгээр хурьцал үйлдэх боломжтой. Б.Эрдэнэтуяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна…” /хх-ийн 37/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7440 дугаартай дүгнэлтэд: “…Ч.Баяраа нь хурьцал үйлдэх чадвартай байна. Үзлэгээр баруун дунд хурууны өндөгөнд шарх, хумсанд нь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл мохоо зүйл буюу хазхад үүсч болно. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана…” /хх-ийн 46/,

               

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4816 дугаартай дүгнэлтэд: “…Шинжилгээнд ирүүлсэн ариун цэврийн хэрэгсэл дээр илэрсэн цус хүнийх мөн байна. Уг ариун цэврийн хэрэгсэл дээр эр бэлгийн эс илрээгүй. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг сальфетиканд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх сальфетика ¹2-т цус илэрч байна. Илэрсэн цус ДНХ-ийн тогтоц, локусын аллелиар Ч.Баяраа гэгчийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…” /хх-ийн 42-43/, гэх баримтуудаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бэхжүүлэн авсан 1375 УНЧ улсын дугаартай Toyoto Spacio маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдлыг бэхжүүлсэн баримт, мөн 99580342 дугаарын утсанд үзлэг хийснийг бэхжүүлэн авсан гэрэл зургуудаар нотлогдож тогтоогдож байна. Харин шүүгдэгч Ч.Баяраа нь “хохирогчийг бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан дохуурхан даажигнаж, зовоон тарчлааж айлган сүрдүүлэн хүчиндсэн” гэж дүгнэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлвэл хохирогч өөрөө шүүгдэгч Ч.Баяраагийн машинд шөнийн 00 цагийн үед орж ирж суусан бөгөөд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байна. Харин түүн рүү Ч.Баяраа тэврэе гахад нь гарын хурууг нь хазаж гэмтээсэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7440 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх байдлуудаас дүгнэхэд хохирогч Б.Эрдэнэтуяаг биеэ хамгаалж чадахгүй байсан, зовоон тарчлааж хүчиндсэн гэх үйлдэл нь эргэлзээтэй байна гэж дүгнэхээр байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул шүүгдэгч Ч.Баяраад Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.  

 

  Шүүгдэгч Ч.Баяраа нь 2016 оны 4 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 хорооллын дунд байх МТ шатахуун түгээх станцын талбайн голд хохирогч А.Солонгыг зодож зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч А.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Миний найз Туул над руу утсаар яриад би хүнээс мөнгө авах гэсэн чинь надад өгөхгүй байна чи гэрийнхээ гадаа гараад ирээч би танай гэрийн гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Би гэрийнхээ гадаа гарч ирэхэд Туул хамт явсан 30 гаран настай хүн рүү заагаад энэ хүнээс 30.000 гаран төгрөг авах ёстой юм аа, надад буцааж өгөхгүй байна гэж хэлэхээр нь би нөгөө эрэгтэй хүнээс нь та яагаад мөнгийг нь өгөхгүй байгаа юм бэ? өдий насалчихаад 10.000-20.000 төгрөг дээр ийм асуудал гаргаад байхдаа яадаг юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд уурлаад байсан юм. За тэгвэл машинд суучих би 100 айл руу явж хүнээс мөнгө авч өгье гэж хэлэхээр нь Туул бид 2 нөгөө хүний машинд суусан юм. Тэгтэл нөгөө хүн уурлаад хурдан яваад байхаар нь би машины чинь хаалгийг онгойлгоод буулаа шүү гэж хэлээд машиных нь хаалгыг онгойлгоход тоохгүй явж байгаад 11-р хорооллын уулзвар дээр байдаг клонк руу орж зогсоод чамайг ална гэж хэлээд машиныхаа хаалганы хавтаснаас дугуйны торцов гаргаж ирээд машинаасаа буухаар нь би айгаад машинаас нь буух гэтэл нөгөө залуу хүрч ирээд миний баруун талын шанаа руу цохисон юм. Ингээд би газар унахад нөгөө хүн миний нуруу болон дал руу торцовоороо цохиод байсан.

Гэрч Туул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "…Тэр ах над руу цагийн ажил байна гэж яриад би уулзсан. Гэтэл тэр ах 11-р хорооллын урд талд грашууд харанхуй хэсэг рүү ирээд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гээд байсан тэгэхээр би 30.000 төгрөг гэсэн чинь тэгвэл 2-лаа тохиръя гээд унтах гээд дайрахаар нь унтах гээд байгаа юм бол мөнгөө эхлээд өгчих гэхэд өгнөө гээд надтай нэг удаа бэлгийн харьцаанд орсон тэгчихээд мөнгөө өг гэхэд ах нь 10.000 төгрөг л байна гэхээр юу яриад байгаа юм бэ мөнгөө өгөөч гэхэд өгөхгүй гэхээр нь би найз Туул руугаа ярьсан. Тэгээд Туул гарч ирээд яагаад хүнээс мөнгө авсан юм бол өгдөггүй юм бэ өгөөч гэхэд өгөх гэж байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 машинд суугаад 11-р хорооллын МТ-гийн колонкийн хажууд очоод зогсчихоод өгөхгүй буу гээд байсан. Тэгэхээр Солонгоо уурлаад юу яриад байгаа юм бэ гэхэд бууж ирээд Солонгоог зодоод, дахиад машинд нь суух гэхэд татаж буулгаад цохичихоод яваад өгсөн…" /хх-ийн 88-89/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.04.06-ны ¹4683 дугаартай дүгнэлтэд: “…А.Солонгийн биед баруун шанаанд шарх, баруун хацар болон шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана…” /хх-ийн 92/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь олон нийтийг үл хүндэтгэсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийн дунд нийтээр хүлээн зөвшөөрч хэвшсэн заншлын шинжтэй дэг журам, ёс заншил болон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, эрүүл мэндийн болон өмч хөрөнгө гэх зэрэг эрх чөлөөнд нь хууль бусаар үл ялих зүйлээр шалтаглан танхайрч эд материалын болоод бие махбод, сэтгэл санааны хор, хохирол учруулж буй шинжийг агуулна. Гэтэл Ч.Баяраагийн үйлдэл нь хувийн шинжтэй буюу мөнгөнөөс болж маргалдсан байна. Нөгөөтэйгүүр цаг хугацааны хувьд шөнийн 01.00 цагийн үед болсон бөгөөд олон нийтийн дунд буюу бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шинж харагдахгүй байна. Энэ нь 11-р хорооллын МТ шатанхуун түгээх станцын хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан бэхжүүлэн үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдаж байна. /хх-ийн 82/

Иймд Прокуророос Ч.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний зөвтгөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Баярааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, мөн бусдыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7415, ¹7440, ¹4816, ¹4683 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Баярааг бусдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Баяраад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, энэ хэрэгт хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Хохирогч А.Солонго, Б.Эрдэнэтуяа нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан машины торцов 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, цагаан өнгийн гол хэсэгтээ шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг, суудлын бүрээс 1 ширхэг, эмэгтэй хүний 1 ширхэг турсикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Мөн Ч.Баяраагийн эзэмшлийн 13-75 УНЧ улсын дугаартай Toyoto Spacio маркийн тээврийн хэрэгсэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлийг чөлөөлж хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.   

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос шүүгдэгч Ч.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Боржигон овогт Чимэдцогзолын Баярааг бусыдн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдыг хүчиндсэн гэмт хэрэг  үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

3.Ялтан Ч.Баяраагийн бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1261эхшүүгдэгч 0 // 0// хугацаагаар

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Баяраад оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Ялтан Ч.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины торцов 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, цагаан өнгийн гол хэсэгтээ шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг, суудлын бүрээс 1 ширхэг, эмэгтэй хүний 1 ширхэг турсикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-u хэрэгт хавсаргахаар тогтов. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Баяраад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Баяраад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.АЛДАР