Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар     2022/ШЦТ/824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин ховоо овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2210019591143 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа амьдардаг, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байрны 2 дугаар орцны ******* тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/1******* тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Боржигин ховоо овогт *******ийн ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ******* ******* хотхоны цэцэрлэгт хүрээлэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.*******тай маргалдаж, энгэрээс нь заамдаж байгаад нүүрний эрүү болон ам хэсэг рүү 2 удаа баруун гараараа цохиж эрүү ясны ооч, зүүн булангаар хоёрлосон хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэртээ пиво уучхаад гарч дэлгүүрээс 2 пиво аваад саадан дотор сууж байсан. Миний хажууд арай гайгүй, ******* нэлээн согтуу байсан. Тэд нар хэг ёг гээд байхаар нь г 1 удаа түлхсэн. Ш.******* найзыгаа өмөөрөхөөр нь түүний нүүрэн тус газар цохисон. Сагс тоглож байсан хүүхдүүд цагдаа дуудсан. Маргааш өглөө нь  “энэ хэргийг нам дарна, бид нарт 2 шил архи, 1 хайрцаг тамхи, 1 Түмний кола авч өг” гэхээр нь авч өгсөн. Ш.*******ыг эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь таксины 60 мянга гаруй төгрөг өгсөн. Би Ш.*******ыг эмнэлгээр явъя гээд өглөө орохоор гэртээ байнга согтуу байдаг. Ш.*******ыг дагуулаад Гэмтлийн эмнэлэг дээр очихоор “согтуу хүн үзэхгүй” гэсэн. Би 7 хоног Ш.*******ыг эмнэлэг дагуулж явах гээд аргаа бараад цагдаад өгсөн. Ш.*******ы эгч Болороо нь ярьсан. Би хавтаст хэрэгт өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаа гаргаж өгсөн...” гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2210019591143 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Ш.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №11288 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Лазер мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

            Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

Яллагдагч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал)

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаартай тогтоол (хавтас хэргийн 68-72 тал)

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/1******* тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон  (хавтаст хэргийн 73 тал)

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ******* ******* хотхоны саравчинд хохирогч Ш.*******тай хамт явсан тэй “ууж байгаа пивоноосоо өгөөч” гэснээс маргалдаж, улмаар тэднийг салгах гэсэн Ш.*******ы  нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн биед “эрүү ясны ооч, зүүн булангаар хоёрлосон хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Хохирогч Ш.*******ы мөрдөн байцаалтад өгсөн “2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 6-р хороо, НҮН тоотод найз тэй хамт 0,5 грамм “Хамаг Монгол” нэртэй архи хувааж уучхаад гэр рүүгээ ирэх замдаа Гардан ******* хотхоны сааданд ороход 30 орчим насны залуу пиво тавьчихсан сууж байсан. Гэтэл “жаахан унтаад авъя” гээд сандал дээр нь хэвтэж байхад согтуу залуу нуруу хэсэг рүү өшиглөөд “бос, юу хийж энд хэвтээд байгаа юм бэ, зайл” гээд хөөгөөд байхаар тухайн залууг болиулах гээд дундуур орсон чинь намайг боож унгаагаад зодсон. Тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор  сайн мэдэхгүй байна. Сагсны талбай дээр тоглож байсан хүүхдүүд салгаж цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №11288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Эрүүний зүүн булангаар хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, оочны хэсэгт 6,0х5,0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, яс хавирах чимээтэй, хүзүүний зүүн хэсэгт 4,0хЗ,0см, цээжний урд дээд хэсэгт 3.2x3,0 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.  Дүгнэлт: 1. Ш.*******ы  биед эрүү ясны ооч, зүүн булангаар хоёрлосон хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

            Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд: “...Ш.******* нь 170 см орчим өндөртэй, 42 настай эрэгтэй хүн байлаа. Ш.******* нь дээгүүрээ буюу цээжин хэсгээрээ хар өнгийн ямар нэгэн бичиглэл байхгүй фудволктой байх бөгөөд доогуураа хар өнгийн биеийн тамирын өмдтэй байх бөгөөд хөлдөө оймс байхгүй цагаан ултай хар өнгийн кеттэй байлаа. Бусад газарт гэмтэл шарх байгаа хэсгийг шалгахад зүүн шанаа хэсэг хавдсан байдалтай байх бөгөөд амнаас бага зэрэг улаан хүрэн өнгөтэй шингэн зүйл гарсан байлаа. Бусад газар гэмтэл шархгүй байсныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

            Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ******* ******* хотхоны ******* дугаар байрны саадан дотор пиво уугаад сууж байтал манай хойд талд байх Нүхтийн гудамжнаас Ш.******* ах, хоёр согтуу гарч ирээд саравчинд орж ирээд өөдөөс хараад суусан. Тэгтэл нь “нэг пивоо өгчих гэхээр нь “үгүй, чадахгүй, өөрсдөө мөнгөөрөө дэлгүүрээс пивоо аваад уучих аа” гэхэд “хоёр ахад нь мөнгө алга, шартаж үхлээ” гэж хэлсэн. ах надтай ярьж байхад Ш.******* ах нэлээн согтуу сандал дээр хэвтэж байсан. Тэгсэн миний өөдөөс хэг ёг гээд байхаар миний уур хүрч г бөгс рүү  нь нэг өшиглөтөл Ш ******* ах босож ирснээ над руу “яах гээд байна “ гэхээр нь нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохичихсон. Тэр үед саадын хажуугийн сагсны талбай дээр байсан 3 хүүхэд цагдаа дуудсан байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ Ш.*******тай хамт явсан г “ууж байгаа пивоноос өгөөч” гэснээс маргалдаж, улмаар тэднийг салгах гэсэн Ш.*******ы нүүрэн тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед “эрүү ясны ооч, зүүн булангаар хоёрлосон хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.******* нь хохирогч Т.*******д эрүүл мэндэд хндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар нотлогдсон тул М.*******г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/1******* тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

          Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.  

 

Шүүгдэгч М.*******д ял оногдуулахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.   

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******ы биед “эрүү ясны ооч, зүүн булангаар хоёрлосон хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.******* нь хохирогч Ш.*******ыг “СТМ Мед” ХХК-д  шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөг, эм тарианы зардал болон хүнсний зүйлд нийт 203.865 төгрөг төлсөн болох нь баримтаар батлагдаж байна. (хэргийн 42-43 тал)

Хохирогч М.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой эмчилгээ болон эм тарианы зардалд 739.377 төгрөг нэхэмжилж холбоотой баримтаа гаргаж өгчээ. (хэргийн 61-64 тал )

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гээс 739.377 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин ховоо овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хохирогч Ш.*******д  203.865 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч М.*******гээс 739.377 төгрөг гаргуулж  хохирогч Ш.*******д олгосугай.

 

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР