Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхон, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт Ш.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, *******ын ******* дүгээр байрны ************** тоотод оршин суух, овогт М.А /РД: /-т холбогдох

32 070 200 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ш.Б, өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамдинсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20*******0 оны *******0 дугаар сарын 20-ны хавьцаа М.Ат Хьюндай маркийн 9*******-*******2УБП улсын дугаартай ************** тонн даацтай автомашин, *******0 тонн даацтай 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн хамт 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоод миний автомашин, чиргүүлийг М.А аваад явсан, гэрч Баярхүү үүнийг мэдэж байгаа. Тухайн үед би шаардлагатай сэлбэг хэрэгсэл бүгдийг нь авч өгөөд бүрэн бүтэн автомашиныг хүлээлгэж өгсөн.

           20*******2 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр мотороо цохиулчихлаа гээд М.А ярьсан. М.А мөнгөгүй байсан учир миний автомашин, чиргүүлийг өөрийн нэр дээр шилжүүлж, энэ талаар хуурамч гэрээ хийсэн, мөн гэрч Амаржаргалаас 6 000 000 төгрөг, гэрч Энхболдоос 3 000 000 төгрөгийг надаар дамжуулан М.А нь зээлсэн. Ингээд Амаржаргал, Энхболд нараас зээлсэн мөнгөөрөө өмнөх өрөө дарж, миний автомашин, чиргүүлийг барьцаалж Увс аймгийн Хаан банкнаас 22 000 000 төгрөгийн зээл авч гэрчүүдээс авсан мөнгөө төлж, машиндаа мотор авч тавьсан. Надад автомашин, чиргүүлийн үнийг төлсөн асуудал байхгүй.

            Хаан банкнаас М.А нь 20*******2 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр 22 000 000 төгрөгийн зээл аваад *******2 дугаар сарын *******-ний өдөр эхнэр Б.Дугармаагийнхаа  **************000363*******3 данснаас 9 000 000 төгрөг, *******2 дугаар сарын 2*******-ны өдөр ******* 200 000 төгрөгийг миний дансанд шилжүүлэхдээ дээрх мөнгөөр Амаржаргалын 6 000 000 төгрөгийг төлөөд Энхболдын 3 000 000 төгрөгийг ******* 000 000 төгрөг болгож зээлүүлэхээр өгсөн. ******* 000 000 төгрөгөөр машиныхаа моторыг авсан. Автомашин, чиргүүлийн үнийг огт төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

            Би Архангай аймагт осолд орж их хэмжээний төлбөрт орсон асуудал байхгүй. 20*******3 оны 0******* дугаар сард Н.Түмэнбаяр гэх хүн миний машины чиргүүлийг *******0 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэж байхад М.А ... машин чинь чиргүүлтэй байж л ажил хийж мөнгө олно .. гээд заруулаагүй. Огт мөнгийг минь өгөхгүй, зугтаад байсан учир би 20*******9 оны 0******* дугаар сард автомашин, чиргүүлээ очиж авсан, үүнийг М.Аийн дүү болох Оюунгэрэл, гэрч Д.Түмэнцогт нар мэдэж байгаа.

          Иймд хариуцагчаас автомашин, чиргүүлийн хамт 20************** оны *******0 дугаар сараас эхлэн нийт 9 жил ашигласны төлбөр болгож худалдах-худалдан авах гэрээний үүрэг 30 000 000 төгрөг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 32 070 200 төгрөг гаргуулж,  автомашин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

             Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А нь Ш.Бээс авто машиныг 20*******2 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр *******0 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгийг өгснөөр тээврийн хэрэгсэл М.Аийн нэр дээр шилжсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар хоорондоо зөрүүтэй байна.

          М.А өөрийн ах, дүү нараасаа мөнгө зээлж өөрт байсан мөнгөтэй нийлүүлж Ш.Бэд *******0 000 000 төгрөг өгөөд авто машиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан аваад *******0 жилийн хугацаа болсон байна. М.А нь 20*******2 оноос эхлэн техникийн үзлэгт жил бүр хамрагдаж, машины татварыг өнөөдрийг хүртэл төлсөн. Ш.Бнь 20*******9 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр автомашин, чиргүүлийг хууль бусаар авч явснаас хойш жил болох гэж байна. Ш.Бнь Улаанбаатар хотоос Увс аймаг руу ачаа ачиж явж байгаад Архангай аймгийн Цагаандаваанд машинтайгаа унаж 30 000 000 төгрөгийн өрөнд орсон. Ш.Бучирсан хохирол учирсныг М.Ааар төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд автомашин, чиргүүлийн хамт 20************** оны *******0 дугаар сараас эхлэн нийт 9 жил ашигласны төлбөр болгож худалдах-худалдан авах гэрээний үүрэг 30 000 000 төгрөг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 32 070 200 төгрөг гаргуулах,  автомашин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин автомашин, чиргүүлийг Ш.Бээс гаргуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Бнь хариуцагч М.Ат холбогдуулан *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн хамт 20************** оны *******0 дугаар сараас эхлэн нийт 9 жил ашигласны төлбөр 30 000 000 төгрөг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 32 070 200 төгрөг гаргуулах, мөн *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******33АЧА улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч М.А нь нэхэмжлэгч Ш.Бэд холбогдуулан *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн хамт 20************** оны *******0 дугаар сараас эхлэн нийт 9 жил ашигласны төлбөр 30 000 000 төгрөг гэж нэхэмжилж буй шаардлага нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг болохыг тодруулсан болно.

 

Ш.Бийн өмчлөлийн 9*******-*******2УБП улсын дугаартай ************** тонн даацтай Хьюндай маркийн автомашин, *******0 тонн даацтай 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг 20************** оны *******0 дугаар сард М.А өөрийн эзэмшилд хүлээн авсан, 20*******9 оны 0******* дугаар сард Ш.Бнь дээрх автомашин, чиргүүлийг эргүүлж өөрийн эзэмшилд авсан, 9*******-*******2УБП улсын дугаартай Хьюндай маркийн автомашины улсын дугаар одоо *******-22УВХ гэж өөрчлөгдсөн гэх үйл баримт зохигчийн тайлбар, гэрч Г.Баярхүү, Д.Түмэнцогт, З.Зоригмөнх, М.Оюунгэрэл нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.

Мөн гэрч Д.Цэвээндорж, Л.Энхболд, Ш.Амаржаргал нарын мэдүүлэг ,ХААН банк ХХК-ийн Увс салбарын 2020 оны 06 дугаар сарын *******9-ний өдрийн **************22/499 тоот ... М.А нь 20*******2 оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр ******* 4*******0 33*******.92 төгрөгийн зээлийг хааж, 20*******2 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр 22 000 000 төгрөгийн зээл авахдаа *******-20УВХ улсын дугаартай Хьюндай маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан ... талаарх албан бичиг, Л.Энхболдын ХААН банкны **************006*******6423 тоот дансны 20*******2 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдрөөс 3*******-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ш.Бийн ХААН банкны *******0*******3074074 тоот дансны 20*******2 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдрөөс 3*******-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, М.Аийн ХААН банкны **************007*******3426 тоот дансны 20*******2 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдрөөс 20*******4 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан ... 20*******2 оны *******0 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г М.А нь тээврийн хэрэгслийг барьцаанд тавих зорилгоор хийсэн, түүний эхнэр Б.Дугармаагаас 20*******2 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр шилжүүлсэн мөнгийг гэрч Л.Энхболд, Ш.Амаржаргал нараас зээлсэн мөнгөнд нь төлсөн ... гэх мэтгэлцээний байр суурь нотлогджээ.

Гэрч М.Наранбат, З.Зоригмөнх нар автомашин худалдан авахад нь М.Ат мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлэг өгсөн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай харилцан уялдаа бүхий байдлаар гэрчүүдийн мэдүүлэг нотлогдоогүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх явцад 20*******2 оны *******0 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.*******-д заасан иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцлийн шинжийг агуулаагүй, мөн хуулийн **************6 дугаар зүйлийн **************6.*******-д заасан хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй үүргийн харилцааг үүсгээгүй гэсэн дүгнэлтийг шүүхийн зүгээс өгч байна. Учир нь хариуцагч тал нь маргааны зүйл болж буй автомашин, чиргүүлийн үнийг дээрх гэрээнд *******0 000 000 төгрөгөөр төлөгдсөн гэж гэрээнд заасан гэж маргасан боловч уг гэрээнд зөвхөн 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн асуудал хөндөгдсөн, *******0 000 000 төгрөгийг хэзээ, хаана, ямар байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт, нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй, 20************** оны *******0 дугаар сард хариуцагч нь автомашин, чиргүүлийг эзэмшилдээ авсан байсан болох нь тогтоогдсон.

Тогтоогдсон үйл баримтын дагуу шүүхийн зүгээс дараах дүгнэлтийг өгөх замаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

20************** оны *******0 дугаар сард нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан автомашин, чиргүүлийг хүлээлцсэн байх боловч гэрээний үнийн талаар нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөг, хариуцагч нь *******0 000 000 төгрөг гэж харилцан эсрэг мэтгэлцсэн, энэхүү үнийн талаарх байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 2*******, 3******* дугаар зүйлд зааснаар зохигч нь нотлоогүй. 

Зохигчийн тайлбараар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж байх боловч Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.******* худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, *******4 дүгээр зүйлийн *******4.******* худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж худалдах-худалдан авах гэрээний харилцаанд заавал шаардах гол шинж болох үнийг тохиролцоогүй байна.

Хэрэгт авагдсан 20*******2 оны *******0 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” нь өмнө дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд аливаа үүргийн харилцаа үүсгэхгүй болно.

Иймд талуудын хооронд **************6 дугаар зүйлийн **************6.******* дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгчийн автомашин, чиргүүлийг 20************** оны *******0 дугаар сараас 20*******9 оны 0******* дугаар сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласнаараа хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.******* дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.  

Үүргийн харилцаа үүсээгүй байхад үндэслэлгүйгээр маргааны зүйл болж буй автомашин, чиргүүлийг эзэмшиж байсан хариуцагчаас 20*******9 оны 0******* дугаар сард автомашин, чиргүүлээ буцааж авсан нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагчийн үндэслэлгүйгээр 20************** оны *******0 дугаар сараас 20*******9 оны 0******* дугаар сар хүртэлх хугацаанд автомашин, чиргүүлийг нь эзэмшиж, ашигласантай холбогдон гарсан аливаа зардал, хохирлыг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсчээ.

Гэхдээ худалдах-худалдан авах гэрээний үүрэг 30 000 000 төгрөг, гэрээний харилцааны улмаас учирсан хохирол гэж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний харилцаатай холбоотой шаардах эрх байна.

Үүргийн харилцаагүй үүсээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг, гэрээний үүргээс үүдэлтэй хохирол нэхэмжлэх эрхгүй учир *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг худалдах-худалдан авах гэрээний үүрэг 30 000 000 төгрөг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 32 070 200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг эзэмшиж, ашиглаж байсан тул эдгээрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага болон учирсан хохирлын талаарх үнэлгээ, тооцоолол, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

            Дээр өгсөн дүгнэлтээр 20*******2 оны *******0 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн үнэд аливаа хэлбэрээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдсон, хариуцагчид маргааны зүйл болох автомашин, чиргүүлийг шаардах эрх үүсээгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчээс *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

             Зохигчийн хооронд үүргийн харилцаагүй үүсээгүй гэх дүгнэлтийг өгсөн учир маргаан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаанд Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.******* дэх хэсэгт заасан ерөнхий хугацааг баримтлав.

             Хариуцагчийн үндсэн бүртгэлтэй хаяг болон байнгын оршин суух хаягийн тодорхойгүй байдлыг харгалзан хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн талын хүсэлтийг харгалзан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 99******* дугаар захирамжаар хэрэг шилжүүлэх захирамжийг хүчингүй болгосонд зохигч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт заасан харьяаллын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

             Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн мөнгөн төлбөр шаардсан нэхэмжлэлд ногдох хэсэгт төлсөн тэмдэгтийн хураамж 3************** 30******* төгрөг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамж *******74 9*******0 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж,

             мөнгөн төлбөрийн бус шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөж гаргуулан улсын төсөвт, дээрх шаардлагыг хангасан тул хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.2,  *********************.2.3, **************6, ********************* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан  *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Ш.Бийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.Ат даалгасугай.

 

            2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Ш.Бийн гаргасан хариуцагч М.Ааас 32 070 200          төгрөг гаргуулах тухуай нэхэмжлэлийн шаардлагыг,

             хариуцагч М.Аийн гаргасан нэхэмжлэгч Ш.Бээс *******-20УВХ улсын дугаартай автомашин, 7*******-33АЧА улсын дугаартай чиргүүлийг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3************** 30******* төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн *******74 9*******0 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж,

            нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

             4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн *******04/ШЗ2020/00730  захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдсугай.

 

             *******. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

                                                       

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ