Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар   2022/ШЦТ/856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,          

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221002613 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, ........................ тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын -ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан. Боржигон овогт *******ын ******* РД:/ХВ58052879/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арьс ширийн 80 айлын ******* тоот гэртээ хохирогч Ж.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн чихэнд шарх, зүүн чих цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Хан- Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн ******* тоотод оршин суух хохирогч Б.*******гийн хашаанд хууль бусаар нэвтэрч, зуны амбаараас нь цахилгаан хөрөө, скүүтер, гагнуурын электрод, хүүхдийн гутал, эрэгтэй, эмэгтэй гутал, тогоо зэрэг 507,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авахыг завдсан,

мөн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн 21-607 тоот хашаанд байх Г.*******ын зуны байшинд нэвтэрч, төслийн зуух, том усны сав, тус хашаанд байсан төмрийн хаягдал эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.......” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 221002613 дугаартай хэргээс:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн -18 дахь тал)

 Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал, 75 дахь тал)

 Эд зүйлсийн үнэлгээг 507,000 төгрөг болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ХУ2-22-444 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Яллагдагч Ч.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн “...Ж.*******гийн нүүрний зүүн тал буюу хацар хэсэг нь хавдаж, зүүн талын чих хэсгээс цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай, баруун талын шанаа хэсгээр 0,2см х 3см хэмжээтэй шинэ сорив үүссэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

 Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3083 дугаартай шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 112-113 дахь тал),

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 181-184 дэх тал/,

 Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

 Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 190 дэх тал/,

 Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 191 дах тал/,

 Яллагдагч Ч.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 240 дэх тал/,

 Эд зүйлсийн үнэлгээг 1,050,000 төгрөг болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27 ны өдрийн ХУ2-22-882 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дах тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******ыг гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо арьс ширийн 80 айлын ******* тоот гэртээ хохирогч Ж.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн чихэнд шарх, зүүн чих цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байх 80 айлын шинэ байрны 1 давхар 7 тоотод Автобус ******* гэх нэртэй хүнтэй 14 цагийн үед Стандарт нэртэй 0.75 литрийн савлагаатай болон 0.5 литрийн савлагаатай архи тухайн байрны дэлгүүрээс бид хоёр мөнгө нийлүүлээд авцгаасан. Гэрт нь тухайн авсан архиа уугаад бараг дуусаж байсан, намайг ******* гэрээсээ гаргахгүй дахиж архи ууна гээд байсан бөгөөд би гэрээс нь гарах гэтэл ******* миний баруун талын шанаа хэсэг руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би газар унаад хэвтэж байтал миний цээж хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа хөшиглөхөөр нь би босоод яаж байгаа юм бэ гэж  асуух зуур миний нүүрний зүүн талын хэсэг руу баруун гараа атгаж байгаад 4-5 удаа цохихоор нь би гэрийнх нь цонхийг нь түлхээд тэр газраас гарч яваад гэртээ ирээд өөрийн ээжид юу болсон талаар хэлэхэд манай ээж цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 

 Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3083 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ж.*******гийн биед зүүн чихэнд шарх, зүүн чих, цээжинд цус хуралт тогтоогдлоо...

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна..

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

 

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Хан- Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн ******* тоотод оршин суух хохирогч Б.*******гийн хашаанд хууль бусаар нэвтэрч, зуны амбаараас нь цахилгаан хөрөө, скүтер, гагнуурын елекрод, хүүхдийн гутал, эрэгтэй, эмэгтэй гутал, тогоо зэрэг 507,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авахыг завдсан болох нь:

 

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн" ...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо *******ийн ******* тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед ажлаас тараад явж байтал манай эхнэр болох Мөнхнасан нь өөрийнхөө гэсэн утасны дугаараас залгаад "манай зуны амбаарт хулгайч орсон байна" гэхээр нь гэртээ яваад очтол манай байшингийн зуны амбаарт нэг танихгүй залуу зогсчихсон амбаарын үүдэнд манай эхнэр зогсчихсон тэр хүнийг гаргахгүй зогсож байсан тэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гэрээсээ өглөө 08 цаг 30 минутын үед гарахад манай амбаарын хаалга түгжээтэй байсан өдөр ирэхэд ийм асуудал гарсан байсан. Манай зуны амбаараас цагаан өнгийн цахилгаан хөрөө мөн хүүхдийн скуутер,гагнуурын электрод нэг хайрцаг 20-н тогоо, никел жижиг төмпөн, усны тэрэг, нэг ширхэг усны сав 20 литрийн, нэг хүүхдийн жижиг гутал хоёр том хүний өвлийн гутал, хоёр хүүхдийн өвлийн куртик, хүүхдийн жинсэн өмд, цамц, зэрэг эд зүйлс алга болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн -18 дахь тал/,

Эд зүйлсийн үнэлгээг 507,000 төгрөг болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ХУ2-22-444 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн 21-607 тоот хашаанд байх Г.*******ын зуны байшинд нэвтэрч, төслийн зуух, том усны сав, тус хашаанд байсан темрийн хаягдал эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн "... 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Засварын газраа булгаж нурааж, Баянзүрх дүүргийн дугаар хороо Гачууртын баян дөхөм гэдэг газар руу нүүж яармаг 21-607 тоотоос гэрийн эд зуйлсээ авч, зарим нэгэн дөл зуух, нөөц усны сав, зарим нэгэн төмөр эд зүйл үлдээж явсан юм. Тэгээд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо яармаг 21-607 тоотын хаалгыг түгжиж үлдээж явсан юм. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яармаг 21-607 тоотод ирж бүрэн бүтэн байдлыг шалгахад зүгээр байсан юм. Харин 2022 оны 07 дугаар сарын 03-ний өглөө 10 цагийн үед ирж шалгахад байшингийн гал тогооны өрөөний 80х120 см хэмжээтэй вакум цонх хагарсан, дотор нь орж шалгахад "Дөл" төслийн зуух, мөн 100 литрийн хэмжээтэй нөөцийн зэвэрдэггүй, төмрөөр хийсэн усны сав, ойролцоогоор 1 тонн орчим төмрийн хаягдал алга болсон. Тэгээд гэрт байсан гал зуухны шарх шүүгээ эвдэрсэн байсан.... Би “Дөл” төслийн зуух, төмрийн хаягдал, усны сав зэргээ хүлээн авсан. Гэрт байсан шарх шүүгээтэй плитка хагарсан ашиглах боломжгүй болсон. Мөн байшингийн цонхыг хагалсан байсан. Шарх шүүгээтэй плитка 300.000 төгрөг, хагарсан цонхоо 120.000 төгрөгөөр үнэлнэ.." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 190, 215 дах тал/,

 

Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Өнөөдөр буюу өглөө 08 цаг өнгөрсөн байхад манай гэрт ******* гэх хөгшин хүн “төмөр зөөх хэрэгтэй байна” гэхээр нь би ******* гэх хүний хойноос нь яваад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ******* худалдааны төвийн ард очиход тухайн үед тоотыг нь сайн мэдэхгүй байна хуучин дугуй засварын төв байсан гэх айлын хашаа нь нураасан дотор талдаа 1 давхар тоосгон байшинтай байсан. Тухайн үед ******* нь олон тооны төмөр болон зуух зэрэг зүйлс тавьсан байхаар нь эдгээр эд зүйлсийг би өөрийн 6256 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн портер машиндаа ачаад гэртээ ирж буулгасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 191 дах тал/,

 

Эд зүйлсийн үнэлгээг 1,050,000 төгрөг болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27 ны өдрийн ХУ2-22-882 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дах тал/,

 

            Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн "... Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад явж байсан чинь манай гудамжны баруун талын гудамжинд байх айлын хашаа байхгүй байхаар нь хашаанд нь улаан өнгийн тоосгон нэг давхар өвлийн орон сууц байсан, тууний хажууд залгаа жижиг амбаар байсан. Амбаарын баруун цонхыг хагалж ороход эд зуйл хураасан байхаар нь төмөр зуух, хаягдал төмөр зуух, плетка, усны төмөр сав зэрэг байсан. Тэгэхээр нь хашаандаа би ганцаараа хашаанд нь хураагаад өглөө нь зүс мэдэх портерын жолоочид хэлээд ачаа зөөгөөд өг гэж гуйсан. Тэгээд ачаад жолоочийн хашаанд буулгасан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 240 дэх тал/,зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.*******ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******од оногдуулсан 2 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******д  эрүүл мэндэд нь зүүн чихэнд шарх, зүүн чих цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь “Мед трама” эмнэлэг, СТМ мед эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн, эм тариа авсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд нийт 339.500 төгрөгийн зардал гарсан баримт ирүүлжээ. /хавтаст хэргийн 120-121 дэх тал/

 

Хохирогч Б.*******гийн эд зүйлсийн үнэлгээг 507,000 төгрөг болохыг тодорхойлсон Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ХУ2-22-444 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ авагдсан ба 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч Ч.*******оос эд зүйлийг хураан авч хохирогч Б.*******д хүлээлгэн өгсөн байна. /хавтаст хэргийн 18 дахь тал/ Иймд шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******д төлөх төлбөргүй байна.

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хохирогч Г.*******ын эд хөрөнгөд учирсан хохирлыг нийт 1.050.000 төгрөгөөр үнэлсэн ба хохирогчид “Дөл” төслийн зуух, төмрийн хаягдал, усны сав зэргийг хүлээлгэн өгсөн байна. Харин “Sony” брендийн плитка хагарсан 270.000 төгрөг, 80х120 см хэмжээтэй вакум цонх 115.200 төгрөгөөр үнэлэгдсэн ба төлөгдөөгүй байна. /хавтаст хэргийн 197-198, 218-219 дэх тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******оос нийт 724.700 төгрөг гаргуулж хохирогч Ж.*******д 339.500 төгрөг, хохирогч Б.*******ад 385.200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Хохирогч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.*******оос нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлах  гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Ч.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дах хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ч.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Ч.*******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******од оногдуулсан 2 жил 2 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******оос 724.700 төгрөг гаргуулж, хохирогч Ж.*******д 339.500 төгрөг, хохирогч Б.*******ад 385.200 төгрөгийг тус тус олгосугай.

 

              6. Шүүгдэгч Ч.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

    9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР