| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00334/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2020-08-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* *******6-******* тоотод байрлах, У ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, ******* ******* тоотод байрлах, СФ ХХК /РД: /-д холбогдох
7******* 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өлзийбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани *******019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г СФ ХХК-тай байгуулж, үүний дагуу *******019 оны 06 дугаар сарын *******3-*******6-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
50 000 000 төгрөгийн төлбөрөөс 1 500 000 төгрөгийг төлж, 48 500 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа. Мөн шүүхэд хандах хүртэл бодсон алдангийг хуульд нийцүүлэн *******4 *******50 000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагчийн төлөөлөгч П. нь төлнө гэж хэлээд алга болдог. Гэрээ байгуулсан хаяг, улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа хариуцагч байгууллага ерөөмөө байдаггүй учраас энд хандахаас өөр аргагүй болсон гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч СФ ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 48 500 000 төгрөг, алданги *******4 *******50 000 төгрөг, нийт 7******* 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7******* 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан У ХХК болон СФ ХХК-ийн хооронд *******019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь *******00 метр худгийн өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхээр, хариуцагч нь 50 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.
Гэхдээ нэхэмжлэгч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр *******017 оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр С.Өлзийбаяр бүртгэгдсэн байхад дээрх гэрээнд У ХХК-ийг төлөөлж Д.Бундхорол гарын үсэг зурж баталгаажуулсан нь,
Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4 Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэснийг тус тус зөрчсөн байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий захирал С.Өлзийбаяр гарын үсэг зурж баталгаажуулаагүй, энэ талаар Д.Бундхоролд итгэмжлэл олгоогүй байхад У ХХК болон СФ ХХК-ийн хооронд *******019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болж байх тул байгуулагдсан цагаас эхлэн хүчин төгөлдөр бус байжээ. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, харилцан эрх, үүрэг хүлээхгүй болно.
У ХХК нь СФ ХХК-нд 50 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж өгсөн, хариуцагч нь дээрх ажлын төлбөрөөс 1 500 000 төгрөг төлж, 48 500 000 төгрөгийг төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн учир хүчин төгөлдөр бус хэлцлийн дээрх үр дагаварыг Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1 дэх хэсэгт зааснаар арилгаж, хариуцагчаас 48 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүйгээс шалтгаалан алданги төлөх хууль зүйн үндэслэл үүсэхгүй учир алдангид *******4 *******50 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.т *******0*******0 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагчийн төлөөлөгч П. нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу *******0*******0 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг оршин суугаа хаяг болон хорооны засаг даргаар дамжуулан мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Д.Оюун гэх хүний зүгээс хариуцагчийн төлөөлөгчийг шүүхэд ирэх боломжгүй талаар тайлбарыг ирүүлсэн боловч хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй, энэ хэргийн оролцогч биш, мөн хүсэлтэд дурдсан зүйл нь баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн *******0*******0 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу хойшлогдсон, хариуцагчийн төлөөлөгч нь *******0*******0 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч дээр явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа *******0*******0 оны 07 дугаар **************-ны өдөр хариуцагч ирээгүй үндэслэлээр дуусгавар болсон билээ.
Хэргийн харьяаллын талаар зохигч маргаагүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгийн хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаягийг хуулийн этгээдийн хувийн хэргийн мэдээлэлд агуулна гэх зохицуулалт зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.******* дахь хэсэгт заасан харьяаллын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******1 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 400 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 49******* дүгээр зүйлийн 49*******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СФ ХХК-иас 48 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас *******4 *******50 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******1 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,
хариуцагчаас 400 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ