| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00337/И |
| Дугаар | 337 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, ******* дугаар хороо, *******дын 18-2******* тоотод оршин суух, ******* овогт Д.Л /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.Л,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Д.Бтай 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анх танилцаж, 2012 оноос эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 201******* оны 04 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Э төрсөн. Д.Б 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зуурдаар нас барсан. Энэ хугацаанд бид хамт амьдарч байсан ба өөр хүмүүстэй амьдарч байсан асуудал байхгүй. Иймд охин Б.Эд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой байх тул талийгаач Д.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нь Д.Бтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Д.Б, Д.Л нар нь 2012 оноос 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Эцэг нь Д.Б, эх нь Д.Л болохыг бүртгэсэн 201******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар,
2. Налайх дүүргийн ******* дугаар хорооны 2020 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн *******4******* дугаар тодорхойлолт,
3. Д.Бямбажвын нас барсныг бүртгэсэн 2020 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн 3469 дүгээр гэрчилгээний хуулбар,
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр олгосон гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
гэрч Д.Нараагийн ... Миний дүү Д.Б нь Д.Лтэй 2011 онд танилцаж, хамтран амьдарсан. Тэд Улаанбаатар хотод амьдардаг байж байгаад 2018 оноос эхлэн *******т хашаа байшин худалдаж аваад амьдрах болсон. Тэдний дундаас 201******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Э төрсөн. Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэртээ нас барсан. Тэд 2011 оноос эхлэн Д.Быг нас барах хүртэл хамт амьдарсан нь үнэн ... гэх,
гэрч Д.Пагмаагийн ... Д.Б бол миний хамгийн бага дүү. Д.Б нь Д.Лтэй 2011 онд анх танилцаж хамтран амьдарсан. Тэд Улаанбаатар хотод хашаа, байшин түрээсэлж амьдардаг байсан. 2018 оноос эхлэн *******т ирж суурьшин хашаа байшинд амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 201******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Э төрсөн. Манай дүү Д.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэртээ нас барсан. Б.Э бол Д.Б, Д.Л нарын дундаас төрсөн ганц охин нь мөн... гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд Д.Б, Д.Л нар нь 2012 оноос 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэв.
Түүнчлэн хэрэгт буй гэрч нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй, гэрч Д.Нараа, Д.Пагмаа нар нь Д.Б, Д.Л нарыг хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд охин Б.Э төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг хооронд зөрүүгүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгч нь охин Б.Эд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагын улмаас Д.Бтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг Ахсумзаамад овогт Додооны Д.Б, ******* овогт Д.Л нарыг 2012 оноос 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ