Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, *******овогт Н.Ө /РД: /-ны нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Ө,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Налайх хотын ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 19*******6 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 19*******7 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 19************** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, ******* жилийн 3 дугаар дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хугацаанд тус тус багшаар ажилласан.

Миний тэтгэвэрт гарах нас болж Нийгмийн даатгалын хэлтэст хандахад баримт дутуу тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд ханд гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй гэв.  

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Ө нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч Н.Ө нь Налайх хотын ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 19*******6 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 19*******7 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 19************** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, ******* жилийн 3 дугаар дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хугацаанд тус тус багшаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Налайх дүүргийн Архивын тасгаас олгосон:

- Налайх хотын ******* жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 19*******6 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаар “Түр хугацаагаар хичээл заалгах тухай” тушаал,

- Налайх хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 19*******6 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр “Ажилд томилох тухай”, 19*******7 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар “Зарим багш, хүмүүжүүлэгчдийг ажиллуулах тухай”, 19*******7 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 66 дугаар “Багш Н.Өыг ажиллуулах тухай”, 19************** оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар “ Багш Н.Өыг ажилд томилох тухай”, 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дүгээр “Н.Өыг ажилд томилох тухай” тушаал,  

- Налайх хотын ******* жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3******* дугаар “Ардын боловсролын байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан мөнгө зарцуулах тухай”, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар “Тооллого явуулах тухай, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр “Цалинг шинэчлэн тогтоох тухай”, 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар “1992-1993 рны хичээлийн жилд анги даах багш нарыг томилох тухай” тушаал,

2. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1356 тоот ... Н.Өы Налайх хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, ******* жилийн 3,4 дүгээр дунд сургуулиудад 19*******7 оны 03-07, 19*******9 оны 10-12, 1990 оны 01-05, 11-12, 1991 оны 01-06 дугаар саруудад ажиллаж авсан  цалингийн талаарх ... тодорхойлолт,

3. Улсын багшийн дээд сургуулийн 19*******6 оны 116125 тоот дипломын хуулбар,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 3******* дугаар зүйлийн 3*******.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Д.Цэндээхүүгийн ... 4 дүгээр ******* жилийн сургуульд Н.Ө 19*******6 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс миний оронд хөгжмийн багшаар ажилд орсон. Намайг ажилд орсны дараа Н.Ө 3 дугаар ******* жилийн сургууль руу өөр багшийн оронд түр томилогдсон. Дараа нь бид 4 дүгээр ******* жилийн сургуульд 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан ... гэх,

гэрч Ч.Эрдэнэчимэгийн ... 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд  Н.Ө 19************** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн н.Базар багшийн оронд биологийн багшаар түр ажиллаж эхэлсэн. Тэгээд  би 19*******9 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Намайг амралтаа авахад Н.Ө багш ажиллаад үлдсэн. Харин намайг 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа ороход Н.Ө өөр сургууль руу шилжсэн байсан ... гэх

гэрч Б.Оюуны ... Налайх дүүргийн ******* жилийн 3 дугаар сургуульд  Н.Ө 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хими, биологийн багш Ш.Сувдаагийн оронд ажиллаж эхэлсэн. Тэгээд 1993-1994 оны хичээлийн жилийн хавар 3 дугаар ******* жил, 4 дүгээр ******* жил хоёр сургууль нэгдэж 101 дүгээр 10 жилийн дунд сургууль болон өөрчлөгдсөн. Тэгээд 1999 онд Налайх дүүргийн бүх сургууль нэгдэж Голомт цогцолбор сургууль болж өөрчлөгдсөн. Н.Ө бид хоёр энэ хугацаанд хамт ажиллаж байсан. Харин Голомт цогцолбор сургууль 200******* онд Эрдмийн Оргил сургууль болж салахад би Голомт цогцолбор сургуульдаа үлдэж, Н.Ө Эрдмийн Оргил сургууль руу шилжсэн ... гэх мэдүүлэг, тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.  

 

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэхдээ Н.Өы гэх баримтуудыг нэхэмжлэгчид холбогдуулан авч үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******овогт Н.Өы,

- Налайх хотын ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 19*******6 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 19*******7 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд,

- Налайх хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 19************** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд,

- Налайх хотын ******* жилийн 4 дүгээр дунд сургуульд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд,

- Налайх хотын ******* жилийн 3 дугаар дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хугацаанд тус тус багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ