Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1107

 

 

 

 

 

 

 2023     11        06                             2023/ШЦТ/1107               

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

Улсын яллагч: Ц.Буянхишиг,

Шүүгдэгч: Б.М, А.У, тэдгээрийн өмгөөлөгч Н.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн * овогт Б.М, **овогт А.У нарт холбогдох эрүүгийн 2309007490*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** аймагт 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7эцэг, эх, ах, дүү нарын хамтаар ** дүүргийн 33 дугаар хороо, ** 16-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ** овогт Б.М /РД:********/.

Монгол улсын иргэн, ** аймагт 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эмээ, эхнэрийн хамтаар ** дүүргийн 33 дугаар хороо, ** 16-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлтэй, *** аймгийн ** Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, **дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт А.У /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, А.У нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 15 минутын орчимд *** дүүргийн 20 дугаар хороо, ** 14-1432 тоотод оршин суух иргэн Ж.И-ийн  эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 74.160 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 50 минутын орчимд ** дүүргийн ** дугаар хороо, ** 21-50 тоотод оршин суух иргэн Б.М-н  эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,985,558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М, А.У нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 15 минутын орчимд ** дүүргийн ** дугаар хороо*** тоотод оршин суух иргэн Ж.И-ийн  эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 74.160 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 50 минутын орчимд *** дүүргийн** дугаар хороо, **** тоотод оршин суух иргэн Б.М-н  эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,985,558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ж.И-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 08 цаг 30 минутад ажилдаа яваад оройн 20 цаг орчимд гэртээ ирэхэд гэр маш хүйтэн байсан. ...охины өрөөний цонх онгорхой болохоор нь гайхаад нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад хандсан....гэрийн хяналтын камер шүүж үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 15 минутад гэрт 2 хулгайч цонх хөшиж орж ирээд гэр дотор баахан эд зүйл хайж явж байгаад гэрийн вайфай төхөөрөмж аваад гарч явж байгаа бичигдсэн байна.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Б.М-н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 50 минутын орчимд ***дүүргийн 20 дугаар хороо, *** 21-50 тоот гэртээ эхнэр, охины хат амарч байх үед гэрт чимээ гарах шиг болсон. Унтлагын өрөөнөөс гараад том өрөө рүү орсон чинь 170 см орчим өндөртэй саарал малгайтай цамццэнхэр өнгийн жинсэн өмдтэй 20 орчим насны эрэгтэй хүн буйдангийн ард тонгойгоод зогсож байсан.....тэр хүнийг юун хүн бэ гэхэд гараад зугтаачихсан. Би хашааны хаалгаар гараад харахад юу ч байгаагүй. Иймд цагдаагийн байгууллагад хандсан. ... Манан хөөрөг хүүхдийн гахайнд цуглуулсан мөнгө зэрэг алга болсон байсан..," гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 29-30, 90-91 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 15-19, 62-67 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М, А.У нар нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М, А.У нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.И, Б.М нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хоёрдугаар хавтаст хэргийн 19-20, 31-32 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М-ийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.У-ийн хүлээн зөвшөөрсөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.У-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М, А.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Б.М, ** овогт А.У нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай хууль бусаар нэвтэрч эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.У-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч А.У-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.М, А.У нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.М, А.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдэнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.М, А.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС