Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 341

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Налайх дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт С.Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бэрдэнбэк,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д нь Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуульд 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл талбайн цэвэрлэгчээр, Багануурын худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны газарт 1*******8******* оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1**************0 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, Багануурын Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Багануурын худалдаа хангамжийн удирдах газарт 1**************0 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************0 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байгаад Казакстан руу явсан. С.Д тэтгэвэрт гарах нас болж Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээр дурдсан газруудад үйлчлэгчээр ажилд орсон, гарсан тушаалыг шаардсан. Мөн 1*******80 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь Доймед гэж буруу бичсэний улмаас бичиг баримтын зөрчилтэй байна гэж хэлсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д гэх нэрээрээ бүртгэлтэй боловч 1*******80 онд анх ажилд орохдоо С.Дамедбек гэсэн нэрээр ажилд орж, тушаал шийдвэрүүд болон цалин авч байсан цалингийн цэсэнд Дома гэж бичиж, гарын үсэг зурахдаа Дома гэсэн нэрээр зурсан баримтуудаас харахад С.Д нь дээрх байгууллагуудад ажиллаж байсныг нотлох боломжгүй гэж үзэж байна. Харин гэрчүүд хамт ажиллаж байсан тухай мэдүүлэг болон тухайн нэхэмжлэгч С.Дийн бичиг үсэг огт мэддэггүй байсан нь магадгүй нэхэмжлэгч С.Д нь дээрх байгууллагуудад ажилласан байх үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилт нь нэг дор бичигдсэн, ТМС-тэй холбоотой хэсэг нь тамга нь зөрүүтэй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Д нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч С.Д нь Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуульд 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл талбайн цэвэрлэгчээр, Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны газарт 1*******8******* оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1**************0 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Багануурын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1**************0 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************0 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Багануурын Худалдаа хангамжийн удирдах газарт 1**************0 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. 1**************5 онд төрсөн Сайндвайн Даймедийн 1*******80 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр нээлгэсэн ****************************3******* тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

/уг хөдөлмөрийн дэвтэрт 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрийн Налайх дахь ГУУ-н Техник мэргэжлийн дунд сургуульд талбайн үйлчлэгчээр томилсон, 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хүнээ дагаж Багануур шилжих болсон тул үйлчлэгчийн ажлаас Багануурын хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн бичилт хийгдэж, зохих тэмдэг дарагдсан болно/

  1. Нийслэлийн архивын 2018 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн *******5 тоот ... Багануур районы Худалдаа бэлтэл нийтийн хоолны контор, Багануур районы Худалдаа бэлтгэлийг удирдах газар байгууллагын баримт шилжиж ирээгүй тул С.Дэд холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй ... талаарх албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0*******/3*******3 тоот ... Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургууль, Багануурын худалдаа бэлтгэлийн нийтийн хоол, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газар зэрэг байгууллагын баримт тус тус хадгалагдаагүй ... гэх албан бичиг,
  2. Нийслэлийн Багануур дүүргийн засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн 03/************** тоот ...Багануур дүүргийн худалдаа бэлтгэл нийтийн хоолны конторын баримт архивын материал байхгүй... талаарх албан бичиг, 2020 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрийн 03/1************** тоот ... С.Дтэй холбоотой баримт байхгүй ... гэх албан бичиг,
  3. Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгосон:

            - Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1*******80 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн 101 дүгээр ... Дамибекийг 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс цэвэрлэгчийн ажилд түр томилсон ... тушаалын хуулбар,

           - 1*******88 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дугаар .....Сандвайн Дамедбекийг Багануур шилжих болсон тул 1*******88 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн... тушаал,

           - 2020 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн *******2 тоот ... Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуулийн 1*******80 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрийн 101 дугаартай ажилд томилох тухай тушаалд цэвэрлэгчийн үүрэгт ажилд орж, гэр бүлийн сууршилаар 1*******88 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 178 тоот тушаалаар Багануурт шилжсэн байна. С.Дамидбек гэх нэрээр 1*******80-1*******88 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн хүснэгтийн түүвэрийг архиваас түүвэрлэн хуулбарлан хүргүүлж байна ... гэх албан бичиг, хавсралт,

  1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын 2020 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 01/*******1******* тоот ...Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуулийн талаар мэдээлэл үүсээгүй тул нэхэмжлэгч С.Дийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно... гэх албан бичиг,
  2. Үндэсний төв архивын 2020 оны 0******* дүгээр сарын 07-ны өдрийн 03/2*******3 тоот ... Манай архивын сан хөмрөгт Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургууль, Багануурын худалдаа бэлтгэлийн нийтийн хоол, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газрын баримт шилжиж ирээгүй тул С.Дэд холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ... гэх албан бичиг,

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, *******3 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Н.Чавчаагийн,

2020 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр өгсөн ... Би 1*******82 оны 0******* дүгээр сард Налайх хотын ТЭМС-д үйлчлэгчээр ажилд орсон. Харин С.Д үйлчлэгчээр ажиллаж байсан. С.Д нь мастерын газар /мужааны газар/-т үйлчлэгч хийдэг байсан. ТЭМС-ийн захирал Чимэд гэдэг хүн байсан. Тухайн үед үйлчлэгчээр 10 гаруй хүн ажиллаж байсан. Харин С.Д хэдэн онд гарсныг сайн мэдэхгүй байна. Харин ******* сард ажлаасаа гарч байсан ... гэх,

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн ... Би 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр Налайх дахь Түлш эрчим хүч Геологийн техник мэргэжлийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Намайг ажилд орсны дараа буюу 1*******80 оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдрөөс эхлэн С.Д тус сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Би тус сургуульд 25 жил ажиллаж байгаад 2005 оны 05 дугаар сард тэтгэвэрт гарсан. Харин С.Д 1*******88 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаад ажлаасаа гарсан. Тухайн үед С.Д ажлаасаа гараад Багануур дүүрэг рүү очиж ажиллаж, амьдарна гэж ярьж байсан. С.Дийг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд Даймай, Доомаа, Дайми гэх зэргээр хочилж дууддаг байсан. Харин бичиг баримт дээрх нэр нь хэн гэж бичигдсэн байдгийг би мэдэхгүй. Энэ хүнээс өөр Даймай, С.Д гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Мөн Дамидбек гэж хүн тухайн үед манайд ажиллаж байгаагүй ... гэх,

гэрч С.Батиймаагийн,

2020 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр өгсөн ... Би 1*******80 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Налайх хотын ТЭМС-д үйлчлэгч /үйлчилгээний ажилтан/-ээр ажилд орсон. Харин С.Д 1*******80 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр Налайх хотын ТЭМС-д үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. С.Д нь мастерын газарт үйлчилгээний ажилтан хийдэг байсан. Би С.Дийг уг газраас хэзээ гарсан он, сарыг мэдэхгүй байна. Гэхдээ хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх,

          2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн ... Би 1*******80 оны 0******* дүгээр сарын 15-ны өдөр Налайх дахь Түлш эрчим хүч Геологийн техник мэргэжлийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. С.Д нь 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Би 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Харин С.Д 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. С.Дийг ажилд ороход түүний нэрийг С.Дамидбек гэж боддог байсан. Учир нь түүний аав, ээж нь Дамидбек гэж хочилж дууддаг байсан. Гэхдээ бичиг баримт дээрх нэр нь С.Д гэдгийг саяхан мэдсэн. Бидэнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн зарим нь Дамидбек гэж дууддаг байсан. Харин бусад хүмүүс хэн гэж дууддаг байсан талаар мэдэхгүй. Энэ хүнээс өөр Даймай, С.Д гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй ... гэх,

           гэрч С.Анасаганы ... Би 1*******73 оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр Налайх дүүрэгт эцэг Сайндвай, эх Камал нарын 5 дахь охин болж төрсөн. Би хоёр эгч, хоёр ахтай. Миний бага эгч С.Дийг манай гэр бүлийнхэн болон ах, дүү, найз нөхөд нь Дайми гэж хочилж дууддаг. Харин түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дэх нэр нь С.Д гэж бичигдсэн байдаг бөгөөд манай эцэг эхийн өгсөн нэр нь мөн ... гэх,

гэрч Ж.Кумарзахын ... Би 1*******8******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх дахь Түлш эрчим хүч геологийн техник мэргэжлийн дунд сургуульд слесариар ажилд орсон. Намайг ажилд орох үед С.Д тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1*******88 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Харин би тус сургуульд 1********************* оныг дуустал ажилласан. С.Дийг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд Даймай гэж хочилж дууддаг байсан. Харин бичиг баримт дээрх нэр нь хэн гэж бичигдсэн байдгийг би мэдэхгүй ... гэх мэдүүлэг, тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар,

           8. Улсын бүртгэлийн хэлтсийн,

           2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11**************/000173 тоот ... С.Д нь Сайндвайн Анасаганы эгч... төрөл садангийн лавлагаа,

           2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11**************/000175 тоот ... Сайндбайн Бэрдэнбэк 1**************2 оны 0******* дугаар сарын 1*******-ний өдөр төрсөн ... төрсний бүртгэлийн лавлагаа,

           2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3**************/001582 тоот ... Сайлдвайн Анасаган 1*******73 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр төрсөн ... төрсний бүртгэлийн лавлагаа,

           2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11**************/000172 тоот ...Сандвайн Бэрдэнбэк нь С.Дийн ах... гэх төрөл садангийн лавлагаа,

           2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Сайндайн С.Д 1**************5 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр төрсөн... төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болно.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******0.2, *******0.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэхдээ 1**************5 онд төрсөн Сайндвайн Даймед гэх хөдөлмөрийн дэвтэр нь 1**************5 онд төрсөн С.Дэд холбогдох баримт гэж үзэв. Энэ талаар болон нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаар өгсөн гэрч Н.Чавчаа, С.Батиймаа, Ж.Кумарзах, С.Анасаган нарын мэдүүлэг хооронд зөрүүгүй, нэхэмжлэгч талын тайлбарт дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн  болохыг дурдвал зохино.

Улсын бүртгэлийн хэлтсээс төрөл садангийн болон төрөлийн лавлагаагаар нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Сайндбай, Сайлдвай, Сайндай

           Иймд нэхэмжлэгчийг Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуульд 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

            Харин Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны газар, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газарт ажиллаж байсныг нотлох баримтгүй, шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн санаачилгаар цаашид бүрдүүлэх баримт байхгүй, нэхэмжлэгч тал нь дээрх хугацаанд холбогдох нөхцөл байдлыг мэдэх гэрч байхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэгт үндэслэн энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            С.Д холбогдуулан авч үзсэн С.Даймедийн хөдөлмөрийн дэвтэрт Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны газар, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газарт ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн байгаа боловч эдгээр бичилт нь нэг цаг хугацаанд хийгдсэн тул үнэлэх шаардлагагүй гэсэн гуравдагч этгээдийн байр суурийг шүүх хүлээн авсан болно.

            Түүнчлэн Монгол улсын хэмжээнд иргэдийн ажиллаж хөдөлмөрлөж буй байдлыг баримтжуулан бүртгэх, мөн архив, албан хэрэг хөтлөлтийг хуульд зааснаар бүрдүүлэн хадгалах ёстой төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалан хүсэлт гаргагч шүүхэд хандахад өөрийн ажиллаж байсан талаарх баримтыг төрийн байгууллагаас зохих журмын дагуу авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа болохыг онцолж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт С.Дийн Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуульд 1*******80 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1*******88 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас Багануурын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны газар, Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1*******8******* оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1**************1 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ