Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ны ******* *******, 1*******-******* тоотод оршин суух, ******* овогт Б.С /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, *******-*******59 тоот хаягт оршин суух, овогт Н.Н /РД:МР90021*******17/-д холбогдох

******* 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын *******.5 хувийн хүүтэйгээр хугацаа заалгүй зээлж авсан. Зээлж авснаас хойш сарын 140 000 төгрөгийн хүүг 4 сарын хугацаанд төлөөд, үндсэн зээлээс 2 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. 2019 оны 01, 02 дугаар сарын хүүд тус бүр 70 000 төгрөг төлнөөс хойш дахин мөнгө төлөөгүй. Иймд 2019 оны 0******* дугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэлх 1******* сарын хүүг 70 000 төгрөгөөр бодоход 1 120 000 төгрөг болсныг, мөн үндсэн зээл 2 000 000 төгрөг, нийт ******* 120 000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү.

            Н.Ат төлсөн 1 000 000 төгрөгийг мэдэхгүй, хүлээж аваагүй, энэ хүнтэй амьдрахаа байгаад удаж байгаа гэв.

 

          Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг *******.5 хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн. Үүнээс 2 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн, мөн тэр өдөр Сэлэнгийн нөхөр Н.Ат 1 000 000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 1 000 000 төгрөг, хүү 5*******0 000 төгрөг, нийт 1 5*******0 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн дотор төлнө. Үлдэгдэл 1 5*******0 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

         

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.Нод холбогдуулан үндсэн зээл 2 000 000 төгрөг, 1******* сарын хүү 1 120 000 төгрөг,  нийт ******* 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс *******.5 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үйл баримт зохигчийн маргаагүй байдлаар тогтоогдсон.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. Уг зээлийн төлбөрөөс 2 000 000 төгтөг төлөгдсөн дээр зохигч маргаагүй, харин Н.Н нь Н.Ат өгсөн гэх 1 000 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн гэж байгаа боловч Н.А нь гэрээний тал биш, Н.Ат өгсөн гэх 1 000 000 төгрөгийг Б.С хүлээн авсан болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, 25, *******8 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу нотлоогүй учир энэ талаар гаргасан хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 0******* дугаар сараас нэхэмжлэл гаргасан 2020 оны 07 дугаар сар хүртэлх 1******* сарын хугацаанд сарын 2 000 000 төгрөгөөс сарын *******.5 хувь буюу 70 000 төгрөгөөр тооцож хүү 1 120 000 төгрөгийг нэхэмжилэхдээ хэргийн *******-р талд авагдсан баримтыг үндэслэсэн. Уг баримтад заасан *******.5 хувийн хүү гэдэг бичвэртэй хариуцагч маргаагүй боловч ийнхүү бичигдсэн *******.5 хувийн хүүг ямар хугацаанд, аль үнийн дүнгээс тооцон бодох, хэзээ төлөлтийг хийх хуваарьтай болох нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан нь гэрээний талууд ямар хугацаа, хуваарийн дагуу ямар үнийн дүнгээс хэдий хэмжээний хүү тооцох аргачлалыг тодорхой заасан журмын тухай ойлголтыг өөртөө агуулдаг. Хуулийн энэхүү шаардлагыг хангасан гэрээг зохигч хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.******* дахь хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэх хэм хэмжээний дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй гэж үзэж, энэ дагуу хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байгаа учир хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 1 120 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь хүүгийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлсөн тухай талууд дурдсан байгаа боловч маргаан үүсээгүй тул хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох, буцааж гаргуулах асуудлыг хэлэлцээгүй болохыг дурдвал зохино.

 

            Нийт өгсөн дүгнэлтийн дагуу үндсэн зээлийн төлбөр 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 1 120 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдэсэн байхад  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн *******4 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4******* 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.******* дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ноос 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож,

            нэхэмжлэлийн шаардлагаас 1 120 000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн *******4 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4******* 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ