| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00293/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2020-07-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт Э.Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, Баруун хуасай овогт М.Э /РД: /-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Э.Э,
хариуцагч М.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч М.Этай 2004 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 200******* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Д төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдээ би өөрийн нэрээр овоглосон байсан. Бид 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан боловч таарч тохирохгүйгээс гадна хариуцагч М.Э өөр хамтран амьдрагчтай болсон тул Налайх Иргэний хэргийн анхан шатны шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Иймд хүү Э.Дий төрсөн эцэг М.Э мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Этэй 2004 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 200******* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Д төрсөн. Э.Дийг өөрийн төрсөн хүү гэдгийг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч М.Этай холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Э, Э.Э нарын дундаас 200******* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Э.Д төрсөн гэдэг дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаагүй, харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0******* дугаар сарын 23-ны өдрийн 1*******8 дугаар шийдвэрээр М.Э, Э.Э нарын гэрлэлтийг цуцлахдаа хүү Э.Дийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид байгаа хүү Э.Дийг сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 128 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан хүү Э.Эийн Дөлгөөний эцгээр Баруун хуасай овогт М.Эыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Э.Дийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Эаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Эт даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 128 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ