Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр  хороо, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, 9-*******79 тоотод оршин суух, Өөлөг овогт Т.Ц /РД: /-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Б,

хариуцагч Т.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Т.Цтай 201******* онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр хүү Б.Т төрсөн. Т.Цтай хамтран амьдрах хугацаанд гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй эр эмийн харилцаатай болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд хүү Б.Тийг Т.Цы төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ төрсөн цагаас нь эхлэн өөрөө харж хандсан тул огт танихгүй хүнд өгөхгүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бтэй 2015 онд танилцаж үерсэн. Гэхдээ хамтран амьдарч байгаагүй. Бид хоёр 2016 оны 01 дүгээр сард салсан. Харин Б.Б 2016 оны 06 дугаар сард жирэмсэн гэдгээ хэлсэн. Тухайн үед Б.Бийн ээж болох н.Баярчимэг нь чамд хамаагүй, гомдолгүй, өөрсдөө хүүхдээ өсгөнө гэж хэлээд явсан. Б.Тийг төрөхөд өөрийн эцэг, эхийн хамт эмнэлэгээс гаргаж, хүүхдэд шаардлагатай бүхнийг нь авч өгч байсан. Үүнээс хойш дахиж холбоо бариагүй. Би өөрийн төрсөн хүүхэд мөн гэхэд эргэлзэж байсан тул эцэг толгоолгох шинжилгээ хийлгэсэн. Одоо өөрийн төрсөн хүү гэдгийг мэдсэн учир хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Учир нь би хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т.Цд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэв.

 

Т.Ц, Б.Б нарын дундаас 2016 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр хүү Б.Т төрсөн гэдэг дээр хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргахгүй гэдгээ илэрхийлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн *******206 тоот шинжээчийн дүгнэлтээр Т.Ц нь Б.Тийн биологийн эцэг байх боломжийг 99.99% гэж тогтоосон байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч асрамжийн талаар шүүх хуралдааны явцад маргасан, нэхэмжлэгч нь хүүхдээ эцэгт нь өгөхгүй гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан болно.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч зохигчийн дундаас төрсөн хүүхдэд асрамж тогтоолгох асуудлыг талуудын байр суурь, маргааны онцлогт тохируулан шүүх өөрийн санаачилгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал олгосон асуудал биш бөгөөд ийнхүү хүүхдийн асрамжийг эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагатай хамт шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэнд оршино.

Т.Ц, Б.Б нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүү Б.Тийг өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй.  

Зохигч нь хүүхдийн асрамжийн талаар харилцан эсрэг байр суурийг илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар шүүхийн зүгээс хүү Б.Тийг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эхийн хамт амьдарсан хугацаа, хариуцагчийн хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан эх Б.Бийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Мөн шүүхийн зүгээс төрсөн цагаас эхлэн эхийн хамт амьдарч буй ******* нас 8 сартай хүүхдийг эхээс нь салгаж, урьд хамт амьдарч болон уулзаж байгаагүй орчинд буюу эцгийн асрамжид шилжүүлсэн тохиолдолд хүүхдэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Б.Тийг эцэг Т.Цаар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т заасныг үндэслэн мөн хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т  заасан хэмжээгээр Б.Тийг эцэг Т.Цаар нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 107 2*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 107 2*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

мөн  илүү төлсөн тэмдэгтийн хураамж *******00 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид, асрамжийн талаарх шаардлагад хамаарах тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсөвт олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсгийг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр төрсөн хүү Б.Тийн эцгээр Т.Цыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Тийг эх Б.Бийн асрамжинд үлдээсүгэй.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, *******8.*******, *******8.5, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т зааснаар хүү Б.Тийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Цаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бт даалгасугай.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 107 2*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

улсын төсвөөс *******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 177 **************0 төгрөг гаргуулан 107 2*******0 төгрөгийг нэхэмжлэгчид, 70 200 төгрөгийг улсын төсөвт тус тус олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ