Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* *******, **************-5******* тоот хаягт оршин суух, ******* овогт Х.Ө /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, 8-79******* тоот хаягт оршин суух, ******* овогт Д.О /РД: /-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Х.Ө,

хариуцагч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Д.Отай *******008 онд танилцаж, *******008 оны ************** дугаар сараас *******0*******3 оны ************** дугаар сар хүртэл Чех улсад хамт амьдарсан. Бидний дундаас *******0*******0 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр охин О.Э төрсөн. Чех улсад байхаас Д.О нь байнга архи ууж, автомат тоглоом тоглож байсан. Архидан согтуурсан үедээ намайг зодож, хэл амаар доромжилдог байсан. *******0************** оноос зодох асуудал нь ширүүсэж, гарт тааралдсан зүйлээрээ зоддог байсан. Бид *******0************** онд Налайхад амьдарч эхлэсэн боловч Д.Оын зан авир хуучин хэвээр, намайг гэрээс гаргахгүй, ухаан алдаж унатал зоддог  байсан.

*******0*******5 оны 0******* дүгээр сараас тусдаа байгаа, одоо хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охин О.Эийг миний асрамжид үлдээж өгнө үү, тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид *******0*******5 оноос хойш тусдаа амьдрах болж, дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагы зөвшөөрч байгаа. Манай эхнэр өөр хүмүүстэй дотно харилцаанд хэд хэдэн удаа орж байсан болохоор миний зүгээс таагүй үйлдлүүд гаргасан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Д.От холбогдуулан  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Д.О, Х.Ө нар нь *******0*******0 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас *******005 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр охин О.Э төрсөн бөгөөд одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн маргааны улмаас гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаатай болсон, улмаар 5 жил тусдаа амьдарснаас болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн *******0*******5 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Д.О, Х.Ө нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд нь эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул охин О.Эийг эхийн асрамжид үлдээж байна.    

Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн **************0 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас **************0 *******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, **************6, **************8, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Д.О, ******* овогт Х.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар охин О.Эийг эх Х.Өын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************0 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас **************0 *******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************0 дугаар зүйлийн **************0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ