| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00342/И |
| Дугаар | 342 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт Ч.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, тоотод оршин суух, ууд овогт Б.Г /РД: /-т холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ч.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч Б.Гтай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд 19************** онд үерхэж, 1990 оны 01 дүгээр сарын *******7-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 1999 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 199******* оны 07 дугаар сарын 1*******-ний өдөр охин Г.Т, *******003 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Т нар төрсөн. Би *******00******* оны 07 дугаар сарын **************-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу ажил хийх зорилгоор явсан. Намайг байхгүй хугацаанд Б.Г хүүхдүүдээ харж хамт амьдардаг байсан бөгөөд *******009 оны 10 дугаар сард миний араас Америкийн нэгдсэн улсад ирсэн. Б.Г нь ирснээсээ хойш ажил хийхгүй архи ууж, үүнээс нь болж маргалдах болсон. Би *******01******* оны 1******* дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад ирснийхээ дараа гэрлэлтээ цуцлуулах талаар ярилцсан бөгөөд Б.Г зөвшөөрсөн. Би ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан Б.Гын эх Т.Орломжавт ******* дүүрэг, ******* дугаар хороо, тоот орон сууцыг шилжүүлэн өгч, хариуцагч нь хүү Г.Тд 6 000 000 төгрөгийг шилжүүлж эвлэрсэн. Б.Г нь одоог хүртэл Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Тийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэд *******00******* оны 07 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Тэд олон жил тусдаа амьдарсан тул эвлэрч хамт амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Б.Гт одоо байгаа нэхэмжлэлийн талаар хэлэхэд маргахгүй гэдгээ хэлсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Б.Г, Ч.Б нар нь 1999 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 199******* оны 07 дугаар сарын 1*******-ний өдөр охин Г.Т, *******003 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Т нар төрсөн бөгөөд одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн маргааны улмаас гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаатай болсон, улмаар 1удаан хугацаанд тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Б.Г, Ч.Б нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд нь эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул хүү Г.Тийг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******0 *******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 11*******, 13******* дугаар зүйлийн 13*******.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан ууд овогт Б.Г, ******* овогт Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар хүү Г.Тийг эх Ч.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******0 *******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ