Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны  ******* тоотод оршин суух,  ******* ******* овогт М.С /РД: /-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хорооллын ******* тоотод оршин суух, Таван хар овогт Т.О /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.С,

хариуцагч Т.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Т.Отай 2001 онд анх танилцаж, хамтран амьдарсан. 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү О.А, 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  охин О.Б нар төрсөн. Т.Отай хамтран амьдрах хугацаанд намайг байнга доромжилж, архи ууж улмаар гэр бүлээс гадуур харилцаатай болж, 2012 оноос хойш тусдаа амьдарсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.А, охин О.Б нарыг миний асрамжид үлдээж, охин О.Бд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Стэй гэр бүл болоод 4 жил болж байна. Бидний дундаас 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү О.А, 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин О.Б нар төрсөн. Бид зан харилцааны улмаас таарч тохирохгүй байсан тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Бид дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн бидний дунд эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Т.Оад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүү О.Ад тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Т.О, М.С нар нь 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү О.А, 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин О.Б нар төрсөн, хүү О.А, охин О.Б нар одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, эхнэр, нөхрийн 2012 оноос тусдаа амьдарч байгаа, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Т.О, М.С нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, асрамжийн талаар байр сууриа илэхийлэх насанд хүрсэн хүүхдүүд эхийн хамт амьдрах санал гаргасан тул хүү О.А, охин О.Б нарыг эхийн асрамжид үлдээж байна.    

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.3 дахь хэсгийг заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдээж байгаатай холбогдуулан охин О.Бг сар бүр эцэг Т.Оаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19******* 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 19******* 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Таван хар овогт Т.О, ******* ******* овогт М.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү О.А, охин О.Б нарыг эх М.Сгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1, 3*******.3, 3*******.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Бг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Оаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Сд  даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19******* 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 19******* 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

*******. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ