| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00306/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******0-05 тоот хаягт оршин суух, ******* овогт У.М /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, овогт А.Д /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч У.М,
хариуцагч А.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би А.Дтай 2008 онд танилцаж, хамтран амьдарсан. Бид 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Б төрсөн. Нөхөр А.Д нь намайг жирэмсэн байх үеэс эхлэн архи ууж, архи уусан үедээ агсам тавьдаг болсон тул 20******* оноос эхлэн тусдаа амьдарсан. 2014 онд гэрлэлтээ цуцлуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Тэгээд 2014 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон. Үүнээс хойш уг асуудлаар шүүхэд хандаагүй. Бид одоо эргэн нийлж хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.Бийг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би У.Мтэй 2008 онд анх танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Б төрсөн. Бид 20******* оноос хойш тусдаа амьдрах болж, дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2014 онд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхэд У.М нь өөр хүнтэй хамт амьдарч байсан. Хүү Д.Бийг ээж У.Мийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.М нь хариуцагч А.Дад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
А.Д, У.М нар нь 2009 онд 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Б төрсөн, хүү Д.Б нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар 9 жил тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 20******* оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
А.Д, У.М нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн, хүүхдийн эхтэйгээ хамт амьдарсан хугацаа зэргийг харгалзан хүү Д.Бийг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Д.Бийг сар бүр эцэг А.Даар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 177 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, **************, *******8, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт А.Д, ******* овогт У.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Д.Бийг эх У.Мийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Бийг ******* нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, *******-1******* нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Даар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх У.Мт даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ