Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0233/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Л.Л.М- түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Л.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000618 дугаартай хэргийг 2012 оны 11 дїгээр сарын 19-ний єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.М /РД: / 1984 оны 01 дүгээр сарын 31-нд Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Л.М нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн ********* тоотод суух гэртээ өөрийн өсгөсөн эцэг О.О.Л-г гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас  архи уун согтуурсан үедээ цохиж зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Л.М- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Урьд нь би аавтайгаа уулзаад Э-тэй буцаад суух уу? гэж ааваас асуухад чи өөрөө мэд гээд олигтой юм хэлээгүй нь гомдсон юм шиг байна лээ. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз нартайгаа 2 шил архи хувааж уучихаад гэртээ ирээд аавынхаа эрүү рүү нь цохьсон. 2 хоногийн өмнө аав согтуу гудамжинд хэвтэж байсныг хараад миний хувьд бас эмзэглэсэн байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

 

 

 

Л.Л.М- 98.1 шийтгэх тогтоол №224

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 925 тоот дүгнэлтэд: О.О.Л-гийн биед доод эрүүний битүү хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 18 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 925 тоот дүгнэлт /хэргийн 18 дугаар тал/,

Хохирогч О.О.Л-гийн мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар тал/,

Гэрч С.С.М-, Б.Б.Т- нарын мэдүүлгүүд /хэргийн 9, 10-11 дүгээр тал/,

Л.Л.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр тал/,

Л.Л.М- нь Дархан сум 9 дүгээр багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 33 дугаар тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 32 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Л.Л.М- нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эцэг

О.О.Л-г гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас архи уун согтуурсан үедээ зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.О.Л-гийн “...2012 оны 10 дугаар сарын 27-ны орой манай том хүү Л.М- согтуу ирсэн. Л.М- ээж би Э-тэй суучих уу? намайг буцаад ир гээд байх юм гэхэд ээж нь би та хоёрыг танилцуулсан биш би яаж мэддэг юм гэхэд та нар намайг гадуурхаж байна, тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм гэсэн. Би анх танилцсан хүнтэйгээ гэр бүл болсон нь дээр гэж хэлсэн чинь Л.М- миний эрүү рүү 3 удаа цохиод араас нэг удаа өшиглөсөн. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 925 тоот дүгнэлтэд: О.О.Л-гийн биед доод эрүүний битүү хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 18 дугаар тал/,

Гэрч С.С.М-ын “шөнө 00 цагийн үед манай хүү Л.М- гаднаас нилээн согтуу орж ирсэн. Ээжээ би Э-тэй суучих уу гэхээр нь өөрөө мэд гэж хэлсэн. Гэнэт уурлаад та 2 намайг тэжээж чадахгүй юм бол яах гэж гаргасан юм гээд шууд босож ирээд аавынхаа эрүү рүү цохьсон. Амнаас цус гараад угаачихаад ирэхэд нь дахиад эрүү нь рүү цохихоор нь би хүн аллаа гээд салгасан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л-гийн Л.М- нь иргэн согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эцэг О.О.Л-гийн бие эрх чөлөөнд халдаж, улмаар бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.Л.М-ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно.

 

Түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Л.Л.М-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хэргийн 77 дугаар тал/ гэснийг харгалзан түүнд оногдуулах ялыг энэ удаа биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Л-гийн Л.М-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л-гийн Л.М-ад 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л-гийн Л.М-ад оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Л.М- нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Л-гийн Л.М-ад оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч Л-гийн Л.М-ад анхааруулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л-гийн Л.М-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МАНЛАЙБААТАР