Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: *********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой *****************холбогдох эрүүгийн 2327001380133 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ************ аймгийн ***************суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *****************аймгийн********** сумын ********* дүгээр багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй ****** овогтой ***************************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ****************** нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “үхэр зарна” гэж яваад орой 21 цагийн орчим **************аймгийн **************сумын *********** дүгээр баг “***************” гэх газар оршин суух гэртээ согтуу ирээд эхнэр ************** “хонио харж байхгүй яасан юм голоор нэг тарчихлаа” гэж орон дээр түлхэж унаган удаа дараа өшиглөж, мөн “чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлж хутга авч далайж айлган ***************** гэрээсээ гарч зугтаасны ардаас нь очиж гарнаас нь барьж газраар чирж хохирогч **********************биед тархи доргилт, баруун гар, зүүн хөлд цус хуралт үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Хохирогч **************************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би нөхөр 2 хүүхдийн хамтаар **************аймгийн ********* сумын ************ дүгээр багийн нутаг “************** гэх газар оршин суудаг. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр *********************өглөө босож хонио эргүүлж ирээд хүнд хэд хэдэн үхэр зарна гээд 3,4 үхэр туугаад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн байсан. *****************оройны 21 цагийн орчим архи уучихсан согтуу ганцаараа гэртээ ирсэн. Гэрт орж ирээд “муу хар пизда минь хонио харж байхгүй яасан юм голоор нэг тарсан байна” гэж хэлээд гэрийн зүүн талын төмөр орон дээр түлхэж унаган түрийтэй хар гутал өмсөж явж байсан миний хөл, гар, гэдэс, нуруу хэсэгт 8 удаа өшиглөж, эргэж хараад хоолны тавиур дээр байсан бор иштэй хутгаа аваад “чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлээд дайрсан. Хутга далайлгаж айлгаж байгаад намайг “пизда минь авдарнаас архи гаргаад ир” гэж хэлсэн би авдраа онгойлгох гэж байхад бурхантай авдраа өшиглөхөөр нь би гэрээс гараад ойролцоогоор 200 метрийн зайд гүйгээд явж байхад *********************** миний араас алхаад ирж байгаад удалгүй өөрийнхөө машиныг унаад миний араас хөөж ирээд “машинд суу пизда минь” гэж хэлэхээр нь би суухгүй байсан. ************************машинаасаа бууж ирээд намайг миний баруун гараас татаад нэг алхам зайнд чирсэн би явахгүй гээд сууж байтал буцаад яваад өгсөн. Удалгүй манай гэртээ ойрхон байдаг айлын хүн ирсэн би нэрийг нь сайн мэдэхгүй байна намайг ирж авсан. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардал, замын зардал нийт 781 000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэмж нэхэмжилнэ.******************** гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13, 66 дугаар хуудас/,

 

  Гэрч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  

“...********************* гэрт ороход түүний эхнэр ******************** гэх залуу байсан. Удалгүй байж байхад **************** ах **************** нар ар араасаа орж ирсэн. Тухайн үед ****************** баруун гарын шуу, бугуй хэсгээрээ хэсэг газар хөхөрсөн харагдаж байсан. Зүүн хөлөө чирээд гишгиж чадахгүй байсан. ************ хэлэхдээ “**************** ерөөсөө ингэж байгаагүй намайг өнөөдөр зодоод ийм болгочихлоо ах аа” гэж хэлж байсан. ************* эрүүл байсан. ***************** архи үнэртүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №488 тоот:

“...1. ******************************биед тархи доргилт, баруун гар, баруун зүүн хөлд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогчийн ****************** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, эмчийн тодорхойлолт, гэрэл зураг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хэвлийн хөндий хэт авиан оношилгооны баримт, эмчилгээ хийлгэсэн баримтууд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 05-08, 49-64, 67 дугаар хуудас/,

 

************************** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******************аймгийн ********** сумын ************** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31, 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******************* нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “үхэр зарна” гэж яваад орой 21 цагийн орчим ********** аймгийн *************** сумын ************* дүгээр баг ************ гэх газар оршин суух гэртээ согтуу ирээд эхнэр *************** “хонио харж байхгүй яасан юм голоор нэг тарчихлаа” гэж орон дээр түлхэж унаган удаа дараа өшиглөж, мөн “чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлж хутга авч далайж айлган *************************** гэрээсээ гарч зугтаасны ардаас нь очиж гарнаас нь барьж газраар чирж хохирогч **************** биед тархи доргилт, баруун гар, зүүн хөлд цус хуралт үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *************************үйлдсэн болох нь

Хохирогч ***************** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 66 дугаар хуудас/, гэрч *******************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-17 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №488 тоот: “...1. ***************** биед тархи доргилт, баруун гар, баруун зүүн хөлд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр ********************гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

*********************** дээрх гэмт үйлдэл нь байнгын шинжгүй боловч гэмт үйлдэлдээ хандаж буй дотоод ухамсар, үргэлжлүүлж буй хугацаа, хохирогчийн биемахбод, сэтгэлзүйд учруулсан хохирол хор уршгийн үр дагавар зэрэг нь хүчирхийллийн шинжтэй байна гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхээс тус гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна гэж дүгнэв. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч *******************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Хохирол, хор уршгийн талаар.    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч ********************* биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********************256 000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хангах нь зүйтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т  “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Гуравдугаар зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ****************** сэтгэцэд учирсан хор уршиг нь Гуравдугаар зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Г.Мягмарбат танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7 700 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч ****************** гаргуулан хохирогч ***************овогтой ************************олгох нь зүйтэй

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ********************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***************************овогтой *************************** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ********************* нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ***************** хохиролд 256 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7 700 000 төгрөг, нийт 7 956 000 төгрөгийг гаргуулж хохирогч *************************олгосугай.

 

5. Шүүгдэгч ************************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА