Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 263

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Э ХК /Гүйцэтгэх захирал Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дугаар баг 0-00 айлын орон сууцны 07 тоотод оршин суух, утас Ш овогт Ш-гийн Ж-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны эрчим хүч худалдаж авсан үнээс үлдсэн 481400 төгрөг, алданги 240700 төгрөг, нийтдээ 722100 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Э ХК-нийн гүйцэтгэх захирал Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч манай компанитай Орон сууц, гэрээт айл өрхүүдэд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 686400 /1сарын төлбөр х34320 төгрөг/ төгрөгний үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан ба үүнээс 205000 төлбөрийг төлж өгсөн. Уг гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан сүүлийн 14 сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 481400 төгрөгний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 6.2-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоогоо гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алданги тооцоход 634234 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байна гэж Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 240700 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ж-гээс дулааны эрчим хүний үндсэн төлбөр болох 481400 төгрөг, алданги 240700 төгрөг бүгд 722100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Э ХК нь аймгийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Ж нь Э ХК-тай орон сууц гэрээ, гэрээт айл өрхүүдэд дулааны эрчим хүч авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 686400 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан ба үүнээс 205000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Уг гэрээний 5.1-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр хүртэл төлсөн байх гэх үүрэг хүлээсэн. Хариуцагч Ж худалдаж авсан сүүлийн 14 сарын дулаан эрчим хүчний үнийг төлөөгүй. Ж-гээс дулаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо хүртэл төлбөрийг төлөөгүй тул алдангийн хамт нэхэмжилж байна. Гэрээний 6.2-т зааснаар харилцагч дулаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн хэмжээтэй алданги төлөх талаар тусгасан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх алдангийг хуульд нийцүүлэн тооцоолоход 240700 төгрөг болж байна. Ж-гээс эрчим хүч дулааны үлдэгдэл төлбөр 481400 төгрөг, алданги 240700 төгрөг, нийт 722100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож болохоор заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ж-д гардуулсан ба хариуцагч Ж нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Ж-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ж нь нэхэмжлэгч Э ХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц, гэрээт айл өрхүүдэд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтэд: 1) Объектын нэр 2-36-37; дулааны эрчим хүч авч эхлэх он сар өдөр 2017.10.01-2018.10.01; үргэлжлэх хугацаа 7,5 сар; халаалт авах эзлэхүүн м2 40; b2 үнэ 828; бүгд 34320 төгрөг, бүгд 257400 төгрөг

2) Объектын нэр 2-36-37; дулааны эрчим хүч авч эхлэх он сар өдөр 2018.10.01-2019.12.31, үргэлжлэх хугацаа 7,5 сар; халаалт авах эзлэхүүн м2 40; b2 үнэ 828; бүгд 34320 төгрөг, бүгд 257400 төгрөг гэсэн байна.

Энэхүү гэрээний 5.1-д Дулааны эрчим хүчний төлбөрөө сар бүрийн 30-ны дотор бүрэн төлж өр төлбөр үүсгэхгүй байх; мөн 6.2-т хэрэглэгч нь хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн дулааны төлбөрийн эцсийн тооцоог 30-ны хүртэл саадгүй хийж байна. Хэрэв хугацаандаа төлөөлгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутам 0,5%-ийн алданги төлнө гэж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсан байна.

Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэсэн заалтад нийцэж байна.

Иймд хариуцагч Ж нь энэ гэрээний дагуу төлөх ёстой 686400 төгрөгний үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан ба үүнээс 205000 төгрөг төлж, үлдсэн 481400 төгрөгийг төлөөгүй тул хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги 240700 төгрөгний хамт нийт 722100 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Ж-гээс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны эрчим хүч худалдаж авсан үнээс үлдсэн 481400 төгрөг, алданги 240700 төгрөгний хамт нийт 722100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21811 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж-гээс 21811 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-ыг тус тус баримтлан хариуцагч Ж-гээс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны эрчим хүчний үнэ дулааны эрчим хүч худалдаж авсан үнээс үлдсэн 481400 төгрөг, алданги 240700 төгрөгний хамт нийт 722100 төгрөг (долоон зуун хорин хоёр мянга нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21881 (хорин нэгэн мянга найман зуун наян нэгэн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж-гээс 21881 (хорин нэгэн мянга найман зуун наян нэгэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК