| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0235/Э/ |
| Дугаар | 223 |
| Огноо | 2012-12-05 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0235/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
шүүгдэгч Б.Б.Э-ы өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б.Э, Х.Г- нарт холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 21123525 дугаартай хэргийг 2012 оны 11 дїгээр сарын 20-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Б.Э /РД: /, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *********** тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.
2. Монгол Улсын иргэн Х.Г- /РД: /, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, ахын хамт *********** тоотод оршин суудаг, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг нь өршөөн хасаж 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусаж суллагдаж байсан.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ганбүс нар-99.2-223.doc
Шүүгдэгч Б.Б.Э-, Х.Х.Г- нар нь 2011 оны 9 дїгээр сарын 23-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмэгтэйчїїдийн ордны урд саадан дотор Д.Д.Г-той архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан иргэн Д.Д.Г-ыг бїлэглэн зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г-, Г- бид гурав Шинэ Дарханд нэг газар биллъярд тоглосон юм. Тэнд нэг цаг тоглоод гарч явтал Үйлчилгээний төвийн ойролцоох саадан дотор Д.Г- ах О- нар айраг уугаад сууж байхад бид нар хамт очсон. Тэгээд архи нь дуусаж байхад нь тэд нар Г- бид хоёрт архи хийж өгсөн. Тэгээд бид хамт архидаад нэлээн орой болсон бөгөөд бид нар бөх, морины талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан юм. Тухайн үед би нэлээд согтуу байсан. Тэгээд маргааш нь Г-ээс асуухад намайг хохирогчийг цохисон гэж хэлж байсан. Тухайн үед би юу болсныг санахгүй байна” гэв.
Шүүгдэгч Х.Х.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үдээс хойш Б.Э-, Г- бид гурав Үйлчилгээний тэрүүгээр явж байтал Д.Г-, О- ах нар архи ууж байхад нь бид гурав очиж хамт архи хувааж уусан юм. Тэгээд бөх, морины талаар юм ярьж байснаа хоорондоо маргалдсан. Тэгтэл О- Б.Э-ыг хөөж гүйж байгаад шургаж унахад нь Д.Г- Б.Э- руу ах руу дайрлаа гэх шалтгаанаар зуурч аваад байхад нь Г- бид хоёр очиж салгасан. Тэгээд Ганбат гэх залуу Б.Э-ыг дагуулаад яваад өгөхөд нь би Д.Г- ахыг ухаан алдсан байхад нь амьсгалж байна уу гэх шалтгаанаар хамрын нүх рүү нь өвс хийж эрвэгнүүлсэн юм. Тэгтэл хальт амьсгаа аваад буцаад ухаан алдсан. Тэгээд би Г-ийн хамт Д.Г- ахыг ухаан алдсан байхад нь ажил руугаа дагуулаад түргэн дуудаж өгсөн” гэв.
Шүүгдэгч Б.Б.Э-, Х.Х.Г- нар нь 2011 оны 9 дїгээр сарын 23-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмэгтэйчїїдийн ордны урд саадан дотор Д.Д.Г-той архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан иргэн Д.Д.Г-ыг бїлэглэн зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.Д.Г-ын:...”Тэр өдөр Г-, Б.Э-, О-, Г- бид тавуулаа ахиж нэг шил архи авсан юм. Уг архийг Г- гэх залуу авсан бөгөөд бид нар саадан дотор хувааж ууцгаасан. Тэгтэл Б.Э-, О- нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр үед Г- хоёулаа уулзъя гээд намайг дагуулаад явж байснаа “танай нутаг буюу Өвөрхангай аймгийн Хужирт суманд чинь” гээд баахан танихгүй хүний нэрийг хэлэхэд нь би мэдэхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл Г- надад хандан “чи нутгийнхаа хүмүүсийг танихгүй байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд уурлаад байсан. Тэгтэл О-, Б.Э- хоёр хоорондоо зодолдоод эхлэхэд нь би тэр хоёр дээр гүйж очиход О- нь зодуулсан байдалтай байхаар нь салгах гээд дундуур нь ороход Б.Э- миний духны баруун дээд хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би юу болсныг мэдэхгүй ухаан алдаад унасан байсан. Тэгтэл ухаан ороод сэргэхэд Г- нь миний дээр гараад суучихсан байсан бөгөөд миний хамар руу өвс хийгээд эргүүлээд эрвэгнүүлээд байсан. Тэгэхэд нь би гарыг нь өөрөөсөө холдуулахад Г- “өө энэ муу чинь ухаан алдаагүй байна” гэж хэлээд намайг зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7, 97-98 дахь талууд/,
гэрч Г.Г-ийн:...”Д.Г- гүйж ирээд миний ахыг яаж байна аа гээд Б.Э-д хэлэхэд Б.Э- Д.Г-ыг нэг удаа цохиод газар унагаасан. Тэгээд дээрээс нь нэг удаа цохиод, нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Г- Д.Г-ыг сэрээч гэж хэлээд хацар руу нь алгадахад Д.Г- сэргээд босож ирсэн юм. Яг тэр үед нь Б.Э- Д.Г-од хандан учраа олцгооё гэж хэлэхэд нь Д.Г- Б.Э-д хандан чи хүн зоддог хэн юм бэ гэж хэлэхэд нь Б.Э- Д.Г-ын нүүр рүү дахиад нэг удаа цохиход Д.Г- эргээд ухаан алдсан....Тэгтэл Г- Д.Г-ыг битгий маяглаад бай гэж хэлээд хацар руу нь дахиад хэд хэдэн удаа алгадсан. Тэр үед Д.Г-ыг босохгүй байхад нь Г- газраас өвс аваад хамар руу нь хийгээд амьсгалж байна уу, үгүй юу гэдгийг нь үзэж байна гэж хэлээд хатгаад байсан” гэсэн /хэргийн 79-80 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 966 тоот актын
1. “Д.Д.Г-ын биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 14 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Харуу овогт Б.Э, Боржигон овогт Х.Г- нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Д.Д.Г- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэх хохиролд 4.457.729 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 786.700 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх тул дээрх хохирлын 786.700 төгрөгийг шүүгдэгч Б.Б.Э-, Х.Х.Г- нараас гаргуулж хохирогч Д.Д.Г-од олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.Д.Г- нь хохиролтой холбоотой баримтаа хуульд заасан аргаар бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б.Э- урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.
Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.
Шүүгдэгч Х.Г- урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг нь өршөөн хасаж 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусаж суллагдаж байжээ.
Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Э-, Х.Х.Г- нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Х.Х.Г- нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э, Х.Г- нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Б.Эд 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял, Х.Г-эд 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б.Э-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг, Х.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Э-, Х.Г- нараас 786.700 /долон зуун наян зургаан мянга долоон зуу/ төгрөгийг хувь тэнцүү буюу тус бүрээс нь 393.350 /гурван зуун ерэн гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч ********* газар оршин суух Д.Г- /РД:****/-д олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Д.Д.Г- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Э-, Х.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Э-, Х.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН