| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00217/И |
| Дугаар | 217 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Оргил хотхон ******* байр ******* тоотод оршин суух Ю.Ж /YZ, РД: /
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах “ЭХ” ХХК /РД: /-д холбогдох
Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 1.910.871.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******018 оны 0******* дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, *******018 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Д.Даваа, Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шинжээч н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ю.Ж /YZ/ нь *******015 онд “ЭХ” ХХК-тай хамтарч ажиллахаар болж, ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших МY-007976 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, нүүрсний уурхайд хөрөнгө оруулахаар болоод *******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдрөөс хөрөнгө оруулалт хийсэн. *******015 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр нүүрс олборлолтийн гэрээ хийхээр “ЭХ” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Жан Юу Хуа /ZHANG YU HUA/-тай гэрээ байгуулсан. Б тал нь гэрээнд заасан нөхцөл журмынхаа дагуу Уурхайн ажил эхлүүлэх бүхий л зардал, татвар, хураамж, ажилчдын цалин, хоол хүнс, шаардлагатай хөрөнгөөр санхүүжүүлж, үүнийхээ дагуу уурхайн тоног төхөөрөмж машин механизм зэргийг харилцан гаргаж, төрийн захиргааны байгууллагатай харилцах уурхайн бичиг баримтыг хуулийн шаардлага хангах ажлыг хариуцах, Б талын үйл ажиллагаанд хяналт тавьж хамтарч ажиллахаар болсон. *******015 оны 8 дугаар сарын *******9-ны өдрөөс *******015 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр хүртэл нүүрс олборлож эхэлсэн. Олборлосон нүүрсний орлогоос А тал 1 тонн нүүрс тутамд *******0 юань төлөхөөр болсон. Бусад орлогыг Б тал гэрээнд зааснаар авахаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд эхний хөрөнгө оруулалт 3.916.500 юань буюу монгол төгрөгөөр 1.87*******.783.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Үүнд: уурхайн олборлолт явуулахад шаардагдах бэлтгэл ажлын бүхий л зардал төлбөрүүд ажилчдын цалин, татвар зэрэг зардал багтсан. *******015 оны 08 дугаар сарын *******9-нөөс эхлээд *******015 оны 1******* дугаар сарын 17-ны өдөр гэхэд уурхайн олборлосон нүүрс 1*******.800 тонн болсон. Үүнээс 800 тонныг борлуулж Ю.Ж авсан. 1 тонн нүүрсийг 85.000 төгрөгөөр борлуулж байсан. Ю.Ж нь *******015 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр ар гэрийн шаардлагаар Хятад улс руу явж, *******016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр буцаж ирэхэд “ЭХ” ХХК нь танайхтай гэрээ байгуулсан Жан Юу Хуа энд байхгүй, уурхайн дарга өөрчлөгдсөн гэж хэлээд уурхай руу нь оруулаагүй. Ингээд энэ ажилд оролцуулаагүйгээс болж маргаан үүссэн. Иймд “ЭХ” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж тус компанид оруулсан хөрөнгө болох 1,09*******,183.000 төгрөг нийт олборлосон 1*******800 тонн нүүрс борлуулсаны орлого 1*******800*70000=896.000.000 төгрөг /896.000.00 төгрөгөөс 1 тонн тутамд *******0 юань Жан Юу Хуад олгох 77.31*******.000 төгрөг хасаж/ -өөс 818.688.000 төгрөг нийт 1,910,871.000 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд дурдсан Жан Юу Хуа /ZHANG YU HUA/ бол “ЭХ” ХХК-ний захирлаар огт ажиллаж байгаагүй. Тухайн үед компаний хувьцаа эзэмшигч байсан бөгөөд хувьцаагаа шилжүүлж, бүр мөсөн Хятад улс руу явсан. Жан Юу Хуад хэзээ ч байгууллагын тамга байдаггүй, ашиглаж байгаагүй. Маргааны зүйл болох 1.87*******.783.000 төгрөгийн талаар ч мэдэхгүй. Хөрөнгө оруулалт манай компанид орж ирээгүйгээс гадна, 1*******.800 тонн нүүрс олборлолт *******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдрөөс *******015 оны 1******* дугаар сарын 17-ны өдөр хүртэл огт хийгдээгүй. Маргааны асуудал бол тухайн үед “ЭХ” ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Жан Юу Хуа *******018 оны 8 дугаар сарын *******9-ний өдөр Ю.Ж /YZ/-тай туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ байгуулсан байдаг. Манай уурхайгаас нүүрс олборлолт *******015 оны 09 дүгээр сараас хойш, дараа оны эхний нэг сар гараагүй, сүүлийн 3 сарын хугацаанд бага зэрэг гарсан. *******015 оны 1******* сарын 10-ны үеэр уурхай алдагдалтай, ажилчдын цалин, тогны мөнгө өгч чадахгүй байна гэж хэлээд Хятад руу буцсан. Манай компани энэ хүний дагуулж ирсэн Монгол болон Хятад ажилчдын цалин хөлсийг бүгдийг төлж барагдуулсан. Тус гэрээний 10 дугаар зүйлд “...хэрэв хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Эрээн хотын Иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Дээрх маргааны талаар нэхэмжлэгч өмнө нь эрүүгийн журмаар гомдол өгч шалгуулсан нийслэлийн Прокурорын *******017 оны ******* дүгээр сарын 03-ны өдрийн 5*******-р тоот тогтоолоор нэхэмжлэгчийг 6.853.160 сая юаны хөрөнгө оруулалт, 13.000 тонн нүүрс олборлолт хийгээгүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж хэргийг хаасан. Мэргэжлийн хяналтын газрын *******017 оны 9 дүгээр сарын *******9-ний өдрийн *******-03/*******9******* тоот албан бичгээр нийт 760 тонн нүүрс олборлосон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч 1.09*******.183.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, 1*******.800 тонн нүүрс олборлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ю.Ж /YZ/ нь хариуцагч “ЭХ” ХХК-ийг хамтран ажиллах гэрээнээс гаргасантай холбогдуулан оруулсан хөрөнгө 1.09*******.183.000 төгрөг, ашиг 818.688.000 төгрөг нийт 1.910.871.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Шаардлагын үндэслэлийг *******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдөр байгуулсан “Туршилтаар нүүрс олборлох гэрээ”/******* дугаар хавтасны **************5 хуудас/, *******015 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ”/1 дүгээр хавтас 6-10 хуудас/ гэж тодорхойлсон.
Хариуцагч “ЭХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхгүй маргасан. Маргаж буй үндэслэлийг гэрээ байгуулсан Жан Юу Хуа компаний захирлаар ажиллаж байгаагүй, 1.18*******.783.000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид орж ирээгүй, гэрээнд заасан хугацаанд 1*******.800 тн нүүрс олборлоогүй, эрүүгийн журмаар шалгаад баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа шүүхийн харъяаллыг зөрчсөн гэж үзсэн.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын *******017 оны ******* дүгээр сарын 03-ны өдрийн 5******* дугаар Прокурорын тогтоол зэрэг баримтуудаар хариуцагч “ЭХ” ХХК-ийн 69 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Жан Юу Хуа компанийг төлөөлж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.Жтой ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах “******* хөгжил нүүрсний уурхай”-д нүүрс олборлож ашиг олох зорилгоор, тодорхой хэмжээний хураамжийг харилцан төлж *******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдрөөс *******015 оны 1******* дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нүүрс олборлох үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр явуулж Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг хамтран ажиллаагүй, хөрөнгө оруулалт нь манай компанид орж ирээгүй гэж маргадаг боловч *******018 оны 5 дугаар сарын *******-ний өдөр бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцсон төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухай үед компаний 31 хувийн хувьцаа эзэмшигч байсан БНХАУ-ын иргэн Гао Вагийн /GAO WA/, мэдүүлэг зэрэгт нэхэмжлэгч Ю.Жг “ЭХ” ХХК-ийн 69 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Жан Юу Хуа Эрээн хотоос дагуулж ирж уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулсан. Ю.Ж уурхайн үйл ажиллагаа, санхүүг хариуцаж, хятадаас ажилчид оруулж ирж Монгол, Хятад ажилчидтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлсийг олгосон, уурхайн аюулгүй ажиллагаа хангах зорилгоор дэр мод авсан, эрчим хүчний төлбөрийг төлсөн зэрэг үйл баримтыг үгүйсгэж няцаагүй.
Талууд *******015 оны 8 дугаар сарын *******9, *******015 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулсан гэрээндээ хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, оролцогчдын хураамж, хувь, хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа, гэрээ цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан учраас шүүх гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзсэн.
*******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдөр байгуулсан гэрээнд хамтын үйл ажиллагаа үргэлжлэх хугацааг *******015 оны 8 дугаар сарын *******9-ний өдрөөс *******015 оны 1******* дугаар сарын 31-ний өдөр гэж, *******015 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг *******016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 жил гэж заасан байна.
Иргэний хуулийн *******79 дүгээр зүйлийн *******79.*******-т хамтын үйл ажиллагаа үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно.
Гэтэл хариуцагч “ЭХ” ХХК нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.Жг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс гаргаж нэг талын санаачлагаар Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлийн *******0*******.1-д зааснаар нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр гэрээнээс татгалзаж талуудын хамтын ажиллагаа дуусгавар болсон байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Ж оруулсан хөрөнгө, хураамж, хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаа шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Ю.Ж нь 300.000 юаныг мөнгөн хэлбэрээр, мөн уурхайн үйл ажиллагаа явуулахад гарах зардлыг хураамж хэлбэрээр төлөхөөр, хариуцагч “ЭХ” ХХК нь уурхайн тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл буюу үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамж төлөхөөр тохирсон байна.
Нэхэмжлэгч Ю.Ж *******015 оны 9 дүгээр сараас *******016 оны 1 дүгээр сар хүртэл Монгол, Хятад ажилчдын цалин, татвар, ажилчдын визний зардал, ажилчдын хоол, үйл ажиллагаатай холбоотой урсгал зардал, уурхайн засвар, сэлбэг хэрэгсэл, уурхайн бэхэлгээ мод, цахилгааны төлбөр, хураамж зэрэгт нийт 3.916.500 юань буюу 1.18*******.783.000 төгрөг зарцуулсан гэж шаардсан боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр хураамж 300.000 юань буюу 9*******.93*******.00 төгрөгөөс бусад оруулсан хөрөнгө нь баримтаар тогтоогдохгүй байна.
Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус дүүргийн Татварын хэлтсээс “ЭХ” ХХК-ийн *******015 оны 3,******* дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг **************0 оны 05 сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Хариуцагч “ЭХ” ХХК *******015 оны 3 дугаар улирлын тайлант хугацаанд үндсэн үйл ажиллагаа явуулаагүй, *******015 оны ******* дүгээр улирлын тайлант хугацаанд нийт орлого /бусад орлогын дүн/ *******.710.5*******7 төгрөг, удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал 36.35*******.500 төгрөг буюу 33.6*******3.973 төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Гэхдээ уг татварын тайланг тухайн хугацаан дахь дансны хуулга, санхүүгийн ерөнхий тайлангаар давхар нотлогдох ёстой атал холбогдох баримтуудыг ирүүлээгүй. Мөн үйл ажиллагааны зардал болон бусад орлого нь хэрхэн бий болсон тухай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нарийвчлан тусгаагүй тул үндсэн үйл ажиллагааг эрхлэн 1.818.5**************.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн тэрээр хамтран ажиллах хугацаанд 1*******.800 тонн нүүрс олборлосон гэж нүүрсний үнэ 818.688.000 төгрөг шаардсан нь баримтаар нотлогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уурхайд олборлосон нүүрсний хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулсан боловч шүүхээс томилогдсон шинжээч уурхайн ам дарагдаж дотогш орж хэмжилт хийх ямарч боломжгүй, газрын гадаргаас уурхайн гүн рүү хэмжилт хийх техник тоног төхөөрөмж байхгүй үндэслэлээр дүгнэлт гаргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийг шүүхийн харъяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн...хуулийн этгээд...тэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөө заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна гэсэн.
Хариуцагч “ЭХ” ХХК нь Монгол Улсад байнга үйл ажиллагаа явуулдаг, Гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад харъяалагддаг хуулийн этгээд учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1, 1*******.*******-т заасан харъяаллын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүхийн болон хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн түүнчлэн “ЭХ” ХХК-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн бөгөөд энэ тохиолдолд ИХШХШТ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.*******.1, 198 дугаар зүйлийн 198.*******.*******-т хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гранд Инженер” ХХК-д шинжээчийн зардал *******.500.000 төгрөг төлсөн бөгөөд шинжээч уурхайн гүнд нэвтэрч хэмжилт хийхээр ирсэн зардлыг хасч тооцон үлдэх 1.*******3*******.000 төгрөгийг, хариуцагч “ЭХ” ХХК-иас нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасантай холбогдуулан шинжээчийн зардал, ажлын хөлснөөс тодорхой хувь буюу 533.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэрт олгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 9*******.3*******9.000 төгрөгийг хангаж, 1.818.5**************.000 төгрөгт холбогдох хэсгийг баримтаар нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******., *******6., *******8., 189 дүгээр зүйлийн 189.*******.1., 189.*******.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.1, *******79 дүгээр зүйлийн *******79.3, *******80 дугаар зүйлийн *******80.3-д зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-аас 9*******.3*******9.000 /ерэн хоёр сая гурван зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Ж /YZ, РД:CHN661**************/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.818.5**************.000 / нэг тэрбум найман зуун арван найман сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ю.Ж /YZ/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.017.000 /аран сая арван долоо мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “ЭХ” ХХК-аас 619.695 /зургаан зуун арван есөн мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Ж /YZ -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-т зааснаар шинжээч “Гранд Инженер” ХХК-иас 1.*******3*******.000 төгрөгийг, хариуцагч “ЭХ” ХХК-иас 533.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунгэрэлд олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.*******-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 1*******0.*******-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******., *******9.*******., *******9.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ өдрөөс хойш *******1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ