| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00268/И |
| Дугаар | 268 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* гудамж *******0 тоотод оршин суух ******* Б.Э /РД: /
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, *******ийн ******* гудамж тоотод оршин суух Ц Ө.Э /РД: /-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг *******0*******0 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч, *******0*******0 оны 04 дүгээр сарын *******3-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******0************** онд Ө.Этай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас *******0*******3 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр охин Э. төрсөн. Бид өөрийн гэсэн орон гэргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. Ө.Э охиныг ******* нас хүрээгүй байхад яваад эргэж ирээгүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй, Ө.Э иргэний үнэмлэхгүй байснаас охиндоо захиргааны журмаар эцэг тогтоолгож чадаагүй. Иймд охин Э.ын эцгийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Охин Э.ыг миний хүүхэд гэдэгтэй маргахгүй. Тэтгэлэг төлнө. Тухайн үед хүмүүсийн ятгалагаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэе гэж бодоод хүсэлт өгсөн. Э. манай хамгийн том ач охин болохоор аав, ээж маань загнаад хүсэлтээсээ татгалзсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ө.Эаас хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ө.Э нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******.7.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.-д зааснаар хүүхдийн эцгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй.
Зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар *******0*******3 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Э.ыг төрөх үед эцэг эх нь гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4.-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авч, хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоогоогүй болох нь тогтоогдсон.
Мөн хариуцагч Ө.Э нь хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин Э. төрсөн, өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.
Хариуцагч нь хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.*******.-т зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлж тэжээн тэтгэнэ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******07.*******30 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******., *********************., **************8., *******35 дугаар зүйлийн *******35.*******.7., *******35.*******.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******.Гэр бүлийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.*******.-д заасныг баримтлан хариуцагч Ц Ө.Эыг *******0*******3 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Э.ын эцэг болохыг тогтоосугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******., 40.*******.*******.-т заасныг баримтлан *******0*******3 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр төрсөн охин Э.ыг ************** нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, **************-************** нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Эаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамж *******07.*******30 /нэг зуун долоо мянга хоёр зуун гуч/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******., 7.*******.*******.-т зааснаар хариуцагч Ө.Эаас улсын тэмдэгтийн хураамжид *******07.*******30 /нэг зуун долоо мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4., **************9.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ