Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 74

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би

           Нэхэмжлэгч: М Б ХХК-ний нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, Х  овогт Т ий Д д холбогдох 295082 /хоёр зуун ерөн таван мянга наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21514592 тоот гэрээ байгуулан         дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy  утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 199514 төгрөг, торгуулын үлдэгдэл төлбөрт 35921, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59647 төгрөг буюу нийт 295082 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган сумын Алагтолгой багийн иргэн Т.Д  би М Б ХХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 295082 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Надад татгалзах зүйл байхгүй гэжээ.

           Нэхэмжлэгч М Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т  овогтой Д гийн тайлбартай танилцлаа. Гэрээний үлдэгдэл төлбөр болон УТХ-ийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Б ХХК нь 295082 /хоёр зуун ерөн таван мянга наян хоёр/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч М Б ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 295082 /хоёр зуун ерөн таван мянга наян хоёр/ төгрөгийг хариуцагч Т.Д  нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М Б ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9502 төгрөгийн 4751 төгрөгийг 100160200953 тоот данснаас, 4751 төгрөгийг хариуцагч Т.Д гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М Б ХХК буцаан олгосугай.

                3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.