Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч: **********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************* овогтой ******************* холбогдох эрүүгийн 2327001350134 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ************* аймгийн ************* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт *********** аймгийн ********* сумын ******************дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 119 дугаартай шитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 01 жилин хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн ********************* овогтой *************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч *************** нь 2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ******** сумын ********** дүгээр багийн нутаг ************* гэх газраас 6 хонь хулгайлж хохирогч ************1 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч***********************мэдүүлэхдээ:

            Би тухайн үед аав, ээж хоёрыг ************* ахын найран дээр байхад нь очиж мотоциклио авсан. Эмээгийн очих гээд явж байтал дэрсэн дотор хонь байсан. Би ямар учиртай хонь юм болдоо гэж бодоод мотоциклийн гэрлээ тусгатал 6 хонь байсан. 6 хонио************* саравчинд хийчхээд сумын төв явж ********** машиныг нь гуйсан чинь надтай хамт явна гэсэн. Тэгээд 6 хонио ачсан. Маргааш өглөө 8 цагийн үед ************* гэдэг хүнээр хонинуудаа гаргуулчхаад **************хот явсан. Би *********** дээр махаа зарчхаад Улаанбаатар хотод үлдсэн. Ийм зүйл болсон гэв.

 

 

            Хохирогч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэртээ хоносон. Маргааш өглөө нь манай саахалт айлын ********* гэж дууддаг ************* ах танайхаас манайд хонь ирсэн байна. Яагаад ирэв. Урьд шөнө 3 цагийн үед манай урд байх эзэнгүй саравчинд машин байж байгаад 30 минут орчим болоод явсан. Би очих гэсэн ганцаараа байгаа болохоор айгаад очиж чадсангүй. Ямар нэгэн юм боллоо гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би 6 тооны эр хонь алдсан. Улаан будагтай зөв талын чих нь хулгар, буруу талын чих нь цуулбар хонь ч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Гэрч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ны өглөө нөхөр ************хамт гэртээ унтаж байхад 09 цагийн үед *****************гэж дууддаг. Нэрийг нь сайн мэдэхгүй залуу манай нөхрийг аваад явсан. Удалгүй 6 хонь аваад ирсэн. Тэгээд 6 хонио төхөөрсөн /алсан/. Гэдэс дотрыг нь намайг арилгаад авах уу гэсэн би үгүй гэсэн. Тэгээд ************ нэг нь нэрийг нь мэдэхгүй туранхай бор залуу байсан. Тэр хоёр нэхийг нь хогийн жалга руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

       

             Гэрч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ны өглөө эхнэр *******************хамт гэртээ байхад 09 цагийн үед ************************* гэж дууддаг залуу, бас нэг залуутай ирсэн. Тэр хоёр намайг 6 хонь төхөөр/алах/-өөд өгөөч гэсэн. Би нойр хүрээд байна гэхэд та төхөөрөөд өгөөч мөнгийг нь өгье гэсэн. Тэгэхээр нь 5.000 төгрөгөөр төхөөрдөг гэсэн. Тэгээд манай хашаанд төхөөрүүлээд 6 хонио аваад явсан. Хар машинаар авч ирсэн, нэр дугаарыг нь санахгүй байна. Хогийн цэг рүү толгой, нэхийг нь хаяна гээд аваад, махыг нь ачаад аваад явсан, хаашаа явсан талаар мэдэхгүй байна. 2 халзан, 1 бор толгойтой хонь байсан. Дан халзан хонь байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

       

             Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  

             “...Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим эхнэр ************ болон 2 хүүхдийн хамт *************** гэх айлын байшингийн найранд байхад ************** араас ирж манай хадам аав ***************мотоциклийг нь аваад явсан. Би эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ ирээд унтаж байтал шөнийн 2 цагийн орчим *********** манай гэрт ирж намайг сэрээгээд машиныхаа түлхүүрийг өгчих юманд яваад ирье гэхээр нь машин аваад алга болчих байх гэж бодоод бид хоёр хамтдаа шөнийн 2 цагийн орчим ************аймгийн ************ сумын төвөөс гараад шөнийн 3 цагийн орчимд *********** гэх айлын саравчинд очиход 6 хонь уяатай байсан. ***************** хэний хонь юм ********** ахын хонь биш биз дээ гэхэд биш гэсэн. ...Замдаа явж байхдаа найзаасаа өрөндөө авч байгаа юм, зарж банкны зээлээ төлнө гэж байсан. .. Тэгээд 6 хонио ачаад ************************* сумын төв рүү 4 цагийн үед ирсэн. Өглөө 8-9 цагийн үед ************** гэх ахынд очиж хонио янзлуулсан. *********нь миний хадам ах. Дандаа эр хонинууд байсан. Хондлой хэсэгтээ улаан өнгийн будгаар будсан байсан. ****************бид хоёр 6 тооны хонио 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төхөөрчхөөд шууд Улаанбаатар хотын наана байх Эмээлт гэх газар аваачиж зарсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Гэгээн цагаан өдөр хүнээр төхөөрүүлээд байхаар нь хулгайн мал гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

       

             Гэрч ******************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...Би тухайн өдөр нөхөр хүүхдүүдийн хамт аавын талын хамаатан **************найранд очсон. Тэгээд 21 цагийн үед манай ах *********** ирээд манай аав *********** мотоциклийг нь авч явсан. ************* найзынхаа хуримд очно гээд мотоцикл аваад явсан, би халуураад тариа хийлгээд унтсан байсан болохоор шөнө юу болсон талаар санахгүй байна. Өглөө нь аавын мотоцикл байж байсан. Манай аав, ээж хоёр малаа ************* ахын нэр дээр шилжүүлсэн.*************** сумын ***********гэх газар ээжийн хүргэн ах************* гэдэг айлд 50-60 хонь, ямаа байдаг.************гэх айлд очоод 6 хонины мах ачихаар нь ахаас юун малын мах вэ гэхэд манай найзын хонь гэж байсан. Тэгээд бид хэд 12 цагийн үед хот руу гарсан. Эрдэнэсант дээр явж байхад ээжийн дүү **************над руу залгаад *************** 6 хонь алга болсон гэсэн. Би утсаа салгаад нөгөө хоёроос асуухад мэдэхгүй байсан. Эмээлт орж ****************** махаа авч буугаад цагаан өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд суусан. Бид хоёр хот руу ороод би үлдээд **************буцаад сум руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

         

            Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...*****************нь манай эгч **************** хүүхэд бөгөөд ***************аймгийн ************ суманд “**********” гэдэг газар манай гэрт байгаа. Би***************чи яах гэж ийм хэрэг хийж байгаа юм, ах, өвөө нарынхаа нэрийг боддоггүй юм уу гэхэд өөдөөс харин тийм ээ л гэж хариулж байсан. Манай ангийн хүүхэд Туул надад ************* цагдаа нар ирсэн, ******** гээд хонины талаар яриад байна. *********************холбоотой юм шиг байна гэхээр нь би 18 цагийн үед ************* руу залгаж цагдаа нар сураад байна. Хулгайн мал зарсан юм биш үү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

             Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

********************* нь 2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө*********** сумын ********** дүгээр багийн нутаг ************** гэх газраас 6 хонь хулгайлж хохирогч **************** 1 440 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************** үйлдсэн болох нь

Хохирогч **********мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч ********************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 18-19, 22-23, 30-31, 36-38, 45-47 дугаар хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ***************** нь бусдын 6 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******************  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч *******************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

Хохирол, хор уршгийн талаар.    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******************1 440 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирлоо гэм буруугийн шүүх хуралдааны өмнө төлсөн хэмээн тайлбарласан ба хохирогч ************** нь хохирол 1 440 000 төгрөгийг дансаар хүлээн авсан тухай тайлбараа шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн тул хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

            Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Нэгдүгээр зэрэглэл хэмээн журамласан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Мал хулгайлах, /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг мал хулгайлах гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.

Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч **************** сэтгэцэд учирсан хор уршиг нь Нэгдүгээр зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Баасан танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч **************гаргуулан хохирогч ******************олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ****************** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.

 Түүнчлэн шүүгдэгч **************** гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****************** зорчих эрхийг хязгаарласан 02 жилийн хугацаанд *********** аймгийн *********** сумын ********* дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ***************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

 

Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************** овогтой **************бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ********** 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******************зорчих эрхийг хязгаарласан 02 жилийн хугацаанд Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ****************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *********** сэтгэцэд учирсан хор уршигт 1 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч ***********************олгосугай.

6. Шүүгдэгч************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА