Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 75

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Өлзийнт суманд байрлалтай Г  ХХК-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух,     регистрийн дугаартай, Б  овогтой У  холбогдох зээлээр худалдан авсан шатахууны үнэ 2.575.018 /хоер сая таван зуун далан таван мянга арван найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын иргэн Б.У  нь Г  ХХК-тай 2019.1.13-ны өдөр зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019.12.31-ний өдөр дуусгавар болсон байна. Б.У  нь Г  ХХК-ийн Өлзийт шатахуун түгээх салбараас 2019.02.18-ны өдөр 368,529 төгрөгний шатахуун, 2019.2.17-ны өдөр Г  ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 763,400 төгрөгний шатахуун, 2019.02.04- ний өдөр Г  ХХК-ийн Өлзийт шатахуун түгээх салбараас 384,750 төгрөгний шатахуун, 2019.02.14-ний өдөр Г  ХХК-ийн шатахуун түгээх салбараас 200,000 төгрөгний шатахууныг тус тус зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.2-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Тухайн хугацаанд зээлээр шатахуун авсны хүү тооцохгүй ба бэлэнгийн үнээр олгоно. Зээлээр шатахуун авснаар бусад хөнгөлөлт, урамшууллаас хасагдахгүй. Гэрээний гол зорилго нь авсан шатахууныхаа тооцоог хугацаанд нь төлүүлэхэд оршино. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Иймд иргэн Б.У аас зээлээр авсан шатахууны үнэ 1,716,679 төгрөг, алданги 858,339 төгрөг нийт 2.575.018 төгрөгийг Г  ХХК-д гаргуулж өгнө үү.

...Хариуцагч Б.У аас зээлээр худалдсан шатахууны үнэ 1.716.679 төгрөг, алданги 858.339 төгрөг, нийт 2.575.018 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг тус тус дурьдсан бөгөөд алдангийг чөлөөлөх ямар ч боломжгүй юм. Иймд хариуцагч Б.У аас зээлээр авсан шатахууны үнэ 1.716.679 төгрөг, алданги 858339 төгрөг, нийт 2.575.018 төгрөгийг Г  ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.У  шүүхэд тайлбартаа: Г  ХХК-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлээр авсан түлшний үнэ 1.716.679 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги 858.339 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Б.У  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.716.679 төгрөг, алданги 858.339 төгрөг, нийт 2.575.018 /хоер сая таван зуун далан таван мянга арван найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.              

Хариуцагч Б.У  нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Зээлээр авсан түлшний үнэ 1.716.679 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданга 858339 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

            2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г  ХХК, Б.У  нарын хооронд 19-097 дугаартай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Г  ХХК нь худалдан авагч Б.У  газрын тосны бүтээгдэхүүн /цаашид шатахуун гэх/-ийг зээлээр нийлүүлэх, худалдан авагч зээлээр авсан шатахууны үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

            Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирсон, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

            Хариуцагч Б.У  нь Г  ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 18, 17, 04, 14-ний өдрүүдэд нийт 1.716.679 төгрөгний үнэ бүхий шатахууныг зээлээр худалдан авсан бөгөөд уг шатахууны үнийг төлөөгүй болох нь тус компаний 099733, 094593, 088867, 099709 дугаарын зарлагын падаан, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Б.У аас шатахууны үнэ 1.716.679 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө гэж, 2.3-т ...энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хугацаандаа төлөөгүй төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50%-тар тооцож 858.339 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байх тул алданги 858.339 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.716.679 төгрөг, алданги 858.339 төгрөг, нийт 2.575.018 /хоер сая таван зуун далан таван мянга арван найман / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г  ХХК-д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У аас 56151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г  ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.У  нарт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.У  нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон: ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.716.679 төгрөг, алданги 858.339 төгрөг, нийт 2.575.018 /хоер сая таван зуун далан таван мянга арван найман / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай.

         2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжид 56151 төгрөг гаргуулан Г  ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.