Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, РД:  , Ш  овогт Л гийн Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, РД:      , Их Ш  овогт Б ын А од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э , нэхэмжлэгч Л.Э , хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Э  миний бие Б.А той 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин А.А, хүү А.А, охин А.А   нар төрсөн. Нөхөр Б.А  нь хамт амьдрах хугацаандаа байнга сэтгэл санаа болон бие махбодийн дарамт үзүүлж, намайг болон хүүхдүүдийг зодож, ална гэж дарамталдаг байсан тул миний бие 2015 оноос хойш хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт тусдаа амьдарч байна.

          Иймд гэрлэлт цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, эцэг А.А оос хүүхдүүдээ тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Б.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Миний төрсөн хүүхдүүд учир хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Нэхэмжлэгч Л.Э , хариуцагч Б.А  нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлаж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай хэсэгт дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

1. Хариуцагч Б.А  нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээс мөнгөн дүнгээр илэрхийлж 45.000.000 төгрөгийг хэсэгчлэн нэхэмжлэгч Л.Э т 30.000.000 төгрөгийг 7 сарын 05-ны дотор, 15.000.000 төгрөгийг 11 сарын 29-нд өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

            2. Эвлэрлийн гэрээг байгуулахад гадны дарамт шахалт байхгүйгээр оролцогчдын сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээнээс үүдэн гарах үр дагавар хор уршгийг талууд мэдэж байгаа болно.

            3. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хуульд заасан үндэслэлээр шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон болно гэжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э  нь Б.А од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин А.А-Э , 2008 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хүү А.А   , 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин А.А   нар төрсөн, эхийн асрамжид сурч, хүмүүжиж байгаа гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжүүлэх нь өөрсдийх нь болон гэр бүлийн гишүүдийн бие махбодь, сэтгэл санааны байдалд нөлөөлөх учраас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байна. Зохигчид тусдаа амьдран, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар маргаангүй, гэр бүлийн цаашдын хамтын амьдралыг үргэжлүүлэх талаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч Л.Э , хариуцагч Б.А  нарын гэрлэлтийг цуцлав.

2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-Э , 2008 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү А.А   , 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.А   нар гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эх Л.Э тэй хамт амьдарч, дунд боловсрол эзэмшиж байгаа болон амьдрах орчинг өөрчлөх шаардлагагүй, хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар болон эх Л.Э ийн хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх зэрэгт харш зан үйлийн талаар хариуцагч Б.А  маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, талаар тохиролцож болно гэснээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байна.

2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-Э , 2008 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү А.А   , 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.А   нарыг эх Л.Э ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглохгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй А.А-Э , А.А   , А.А   нарыг эцэг Б.А оор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагад эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Б.А  нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээс мөнгөн дүнгээр илэрхийлж 45.000.000 төгрөгийг хэсэгчлэн нэхэмжлэгч Л.Э т 30.000.000 төгрөгийг 7 сарын 05-ны дотор, 15.000.000 төгрөгийг 11 сарын 29-нд өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигч маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Л.Э ийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э т, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 112582 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ш  овогт Л гийн Э , Их Ш  овогт Б ын А  нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2 . Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-Э , 2008 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү А.А   , 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.А   нарыг эх Л.Э ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-Э , 2008 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн хүү А.А   , 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.А   нарт 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б ын А оос тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.А  нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгээс мөнгөн дүнгээр илэрхийлж 45.000.000 төгрөгийг хэсэгчлэн нэхэмжлэгч Л.Э т 30.000.000 төгрөгийг 2020 оны 07 сарын 05-ны дотор, 15.000.000 төгрөгийг 11 сарын 29-нд өгөхөөр харилцан тохиролцож зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг ерөнхий шүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Э ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э т, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 112582 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.