Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0229/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

хохирогч А.А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт М.Э-холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000400 дугаартай хэргийг 2012 оны 11 дїгээр сарын 12-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн М.Э- /РД: /, 1973 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******** тоотод оршин суудаг, урьд 1993 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 318.000 төгрөгөөр торгох ял,

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтай байдал нь хамрагдаж хэрэгсэхгүй болжээ.

 

Шүүгдэгч М.М.Э- нь согтуугаар 2012 оны 6 дугаар сарын 21-ний єдєр оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух гэртээ эхнэр А.А.Т-тай хувийн таарамжгїй харьцааны улмаас маргалдаж, улмаар тїїний нїїрэн тус газарт нь заазуурдаж, нїїрийг нь засаршгїй эвдэн дїрсийг алдагдуулж, хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 6 дугаар сарын 21-ний єдєр үдээс хойш банкнаас хүний хөгжлийн 21.000 төгрөг аваад эхнэр хүүхэдтэйгээ харьж явсан. Төмөр замын 17-ийн хажуугийн шар байрны хажууд явж байгаад Жтай таарсан. Тэгээд гэр рүү нь орж ганц пиво уусан. Тэднийд Н- гэж эмэгтэй байсан. Тэгээд манайх руу хамт гурвуулаа явсан. Манайд сууж байтал хажуугийн айлын Г- гэж залуу орж ирээд манай тогноос авъя гэж яриад тэднийд орж дахиад архи уусан. А.Т- архи уусан согтуу байсан. Би гэртээ орж ирээд унтаж амар гээд байж байсан. Тэгээд А.Т- хүмүүсийн хажуугаар нүцгэн яваад байхаар нь шорт юм өмс гэж хэлсэн. Намайг Н-аа гэж хүүхэнтэй хардсан юм шиг байна лээ. Тэгээд чи арай дэндэж байгаа юм биш шүү гээд над руу аяга шидээд толгой хагалчхаар нь би заазуур аваад айлгах  гэж бодоод  заазуураар эхнэрээ цохьчихсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч А.А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Бид гурав банк орж хүний хөгжлийн 21,000 төгрөгөө аваад явж байсан. Шар байрны хажууд Ж гэж залуу таараад нэг пиво аваад тэднийд орсон. Тэднийд нэг залуу хүүхэн байсан. Бид нар пивоо уучхаад манайд ирсэн. Дахиад манай арын Г- гэж айлд орж дахиад архи уусан. Буцаж манайд орж ирээд байж байхад Н- Ж хоёр яваад өгсөн. Тэгээд Н-аа бид гурав манайд сууж байгаад би хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэрээд харахад Э- /М.Э-/ миний хажууд тэр хүүхэнтэй хэвтэж байсан юм. Би үүдэнд гараад нөхөртөө уурласан. Тэр үед манай нөхөр амбаар руу гүйж ороод гарч ирээд миний нүүр рүү заазуураар цохисон. Одоо надад гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүгдэгч М.М.Э- нь согтуугаар 2012 оны 6 дугаар сарын 21-ний єдєр оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух гэртээ эхнэр А.А.Т-тай хувийн таарамжгїй харьцааны улмаас маргалдаж, улмаар тїїний нїїрэн тус газарт нь заазуурдаж, нїїрийг нь засаршгїй эвдэн дїрсийг алдагдуулж, хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч А.А.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Бид гурав банк орж хүний хөгжлийн 21,000 төгрөгөө аваад явж байсан. Шар байрны хажууд Ж гэж залуу таараад нэг пиво аваад тэднийд орсон. Тэднийд нэг залуу хүүхэн байсан. Бид нар пивоо уучхаад манайд ирсэн. Дахиад манай арын Г- гэж айлд орж дахиад архи уусан. Буцаж манайд орж ирээд байж байхад Н- Ж хоёр яваад өгсөн. Тэгээд Н-аа бид гурав манайд сууж байгаад би хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэрээд харахад Э- /М.Э-/ миний хажууд тэр хүүхэнтэй хэвтэж байсан юм. Би үүдэнд гараад нөхөртөө уурласан. Тэр үед манай нөхөр амбаар руу гүйж ороод гарч ирээд миний нүүр рүү заазуураар цохисон. Одоо надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Н-гийн:...”Намайг Жгийн хамт М.Э-ын хашааны хаалгаар ороход түүний эхнэрийнх нь толгойноос цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би гэр рүү гүйж орж 00-ын цаас аваад цусыг нь тогтоох гэж дарсан. Тухайн үед эхнэр нь М.Э- намайг заазуурдчихлаа гэж хэлээд уйлаад байсан юм. Би яг М.Э-ыг эхнэрээ заазуураар цохьсныг нь хараагүй. Тухайн өдөр М.Э-, Н-аа, Ж, М.Э-ын эхнэр нарын хамт М.Э-ын гэрт нь 0.75 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд Ж ах бид хоёр Н-ааг авах гээд орой нь М.Э-ынд ирэхэд ийм асуудал болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

гэрч Х.Н-доржийн:...”М.Э- эхнэрээ Г-той хардаад хэрүүл хийгээд байсан. Намайг нэг харахад М.Э- ширээн дээрээс заазуур аваад эхнэрээ цохисон. Тэгтэл удалгүй Н-, Ж хоёр гаднаас орж ирсэн юм. Тухайн үед М.Э- эхнэрээ заазуураар цохиход би ганцаараа байсан ба Г- тэднийхээс гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

гэрч Д.Г-ын:...”М.Э- эхнэрээ заазуураар цохих үед би тасраад гэртээ унтаад өгсөн байсан. Би хэрүүл маргаан болсон талаар маргааш өдөр нь мэдсэн юм. Маргааш нь М.Э-тай гудамжинд таарахад “би эрүүлжүүлэхээс гараад явж байна. Манай эхнэр өчигдөр намайг Н-аа гэдэг хүүхэнтэй хардаад байхаар нь заазуурдсан юм. Одоо баларсан, чамд дотор засчих юм байна уу” гэж хэлэхээр нь би байхгүй гээд салаад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,

гэрч Н.Н.Ж-ы:...”Би Н-ийг нэлээн согтсон болохоор нь М.Э-ын гэрт үлдээгээд явсан юм. Тэгээд би Н-тэй хамт гэрт нь унтаж байгаад 21 цагийн орчим Н-ийг авах гээд М.Э-ынд очсон. Биднийг М.Э-ын хашааны хаалгаар ороход эхнэрийнх толгойноос цус гоожсон зогсож байсан. Би хэн цохьсныг нь хараагүй ба сүүлд Н- надад хэлэхдээ “М.Э- эхнэрээ заазуураар цохисон байна” гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 764 тоот шинжээчийн дүгнэлт

1. А.А.Т-ын нүүрэнд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй, засаршгүй гэмтэл бөгөөд гоо сайхны мэс заслын эмчилгээ шаардлагатай.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Урьд гарсан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 572 тоот дүгнэлт, ШЭШХ-ийн ХХМ-аар гаргасан 623 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 90-91 дахь тал/,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй, 23 см урт заазуур зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А.Т- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч М.М.Э-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.М.Э- нь урьд 1993 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 318.000 төгрөгөөр торгох ял,

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч М.М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал 5 жилийн хугацаагаар тоологдох байсан бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтай байдал нь хамрагдан хэрэгсэхгүй болсон байх тул тэрээр ялгүй болно.

 

Шүүгдэгч М.М.Э- нь хохирогч А.А.Т-д төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой юм гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн иштэй, 23 см урттай 1 ширхэг заазуурыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахаар тогтоолд зааж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М.Э-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Магваны М.Э-т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.М.Э-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч М.М.Э- нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.М.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй, 23 см урттай 1 ширхэг заазуурыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

     

 

ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН

                                   

                ШҮҮГЧИД                                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                         

              Я.ТУУЛ