Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1143

 

 

 

 

 

 

    2023        11         15                                   2023/ШЦТ/1143

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Ундрах,

шүүгдэгч Б.Е(өөрийгөө өмгөөлж),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй,   урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б.Е нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю-Мон” таурын гадна талын зогсоол дээр өөрийн найз охин О.М-ыг хохирогч Б.Ц-той хардан маргалдаж улмаар хохирогчийн эзэмшлийн .....улсын дугаартай “Crown majesta-214” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ень 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю-Мон” таурын гадна талын зогсоол дээр өөрийн найз охин О.М-ыг Б.Ц-той хардан маргалдаж улмаар Б.Ц-ын эзэмшлийн .....улсын дугаартай “Crown majesta-214” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 820.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

         хохирогч Б.Ц-ын /хх-ийн 9-10/: “... Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Блю-Мон” таурын машины зогсоол дээр машинаасаа бууж байхад зүс таних залуу ирээд бид 2 маргалдсан. Тухайн залуу нь манай найзын найзынх нь найз залуу байсан бөгөөд найз охинтойгоо намайг хардаад бид 2 маргалдсан. Тэгээд тэр залуу гурвуулаа байсан бөгөөд намайг сүрдүүлээд байхаар нь би тэндээс явсан ба намайг явж байхад араас “ Машин чинь энд үлдчихлээ. Би хага цохино писда минь” гээд байсан. Тэгээд би “Ред стар” гээд биллиардын газар ороод тухайн залуугийн найз охин луу чат бичихэд тэр охин “зүгээрээ” гээд байсан. Тэгээд удалгүй тэр охин над руу чат бичээд “ Манай найз залуу чиний машины цонхыг хагалсан гэж байна. Чи гараад үздээ” гэсэн. Тэгээд би гараад хартал миний “Кровн-214 мажиста” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,

гэрч О.М-ын /хх-ийн 13/: “... Миний танил болох Б.Ц над руу залгаад “ Би Блю-Мон”-ы зогсоол дээр Б.Е-тэй таарлаа. Намайг ална” гээд сүрдүүлээд байхаар нь би зугтаасан чинь араас “ Чиний машин үлдчихлээ гэсэн. Машин яаж ч байгаа юм билээ” гээд над руу ярьсан. Тэгээд “ Чи Б.Е-тэй холбогдоод асуугаадах. Миний машиныг яаж ч байгаа юм билээ” гээд байсан. Тэгээд би Б.Е-тэй холбогдсон чинь Б.Е“ Би Тоогийгийн машины толийг хагалчихаад явж байна” гэсэн. Тэгэхээр нь би “ Чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “ Чи яасан Тоогыгоо өмөөрөөд байгаа юм уу” гээд утсаа салгасан. Тэгээд би Тоогий руу холбогдоод “ Би Б.Е-тэй холбогдлоо. Чиний машины толийг хагалчихсан гэж байна. Чи машинаа үздээ” гэж хэлсэн. Тэгээд Тоогий машинаа гараад хартал нэг талынх нь толь хагарсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-20/,

Б.Е-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28 /: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найзуудын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах цайны газарт хоол идчихээд гараад машинд сууж байтал зүс таних залуу Б.Цманай машины хажууд машинтайгаа ирж зогссон. Тэгээд бид бага зэрэг маргалдаад тэр залуу машинаасаа буугаад цааш алхаад явж байсан. Тэгээд би машиных нь толийг хагалсан. Найз охинтойгоо хардсаны улмаас машиных нь цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Е-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Е-н үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Е-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Е нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ень торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Б.Ц-ын “... Миний гомдлыг нөхөн барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 39 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Е-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Е-г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ень цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Еторгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.  Б.Е-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Е-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ