Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 116

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж иргэний шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг ийн  тоотод оршин суух, Л -гэгээн овогт Б ын У ийн /РД:УК/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0124 дүгээр салбарын захирагч ажилтай Мянгад овогт Бат-бямбын О д /РД:ПЭ   /-д холбогдох

Эцэг тогтоож, Хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О тэй 2014 онд танилцаад улмаар үерхэж нөхөрлөн яваад ойр дотно харилцаатай болсон. Нэг их удалгүй.би жирэмсэн болсон. Бид хоёр хүүгээ төрөөгүй байхад хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Одоо хүү маань 5 настай. Энэ хугацаанд хүүгээ эргэж тойрч байгаагүй. Миний бие өөрийн гэсэн ажил төрөл, эд хөрөнгөтэй бөгөөд хүүгээ тэжээгээд явчих чавдартай боловч, гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Б.О ээр эцэг хүнийх нь үүрийг ойлгуулах үүднээс нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2014 оны 10 сарын 24-нд төрсөн хүү А ын эцгээр Б.О ийг тогтоолгох, хүү А ыг насанд хүртэл нь Б.О ээр тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О  нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У ын нэхэмжлэлтэй танилцсан. Хүүхдийн эцэг тогтоолгоход хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэхэд миний хүүхэд мөн гэж шинжилгээ гарсан тул надад маргах зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэлийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Хилийн цэргийн 0130 дугаар ангид ажилладаг. Б.У ын нэхэмжлэийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У  нь хариуцагч Б.О ээс 2014 оны 10 сарын 24-ны өдөр төрсөн хүү У ын А ын эцэг Б.О  болохыг тогтоолгох, эцэг Б.О ээр хүү У.А ыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хариуцагч Б.О ийн гаргаж байгаа тайлбараар Б.У , Б.О  нар нь гэр бүлийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 03-ны өдрийн 710 дугаартай....Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D7S820, D16S539, CSF 1PO, Penta D, үWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллериар Б.О  нь У.А ын биологийн эцэг байх боломжтой байна.

Б.О  нь У.А ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.97%-ийн магадлалтай байна. гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.О ийг 2014 оны 10 сарын 24-ны өдөр төрсөн хүү А ын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хариуцагч Б.О ээс тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%-иар тооцож тэтгэлэг гаргуулан 2014 оны 10 сарын 24-ны өдөр төрсөн хүү У.А ыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 10 сарын 24-ны өдөр төрсөн хүү У ын А ын эцэг Мянгад овогт Бат-Бямбын О  мөн болохыг тогтоосугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн хүү У.А ыг эх Б.У ийн асрамжинд үлдээсүгэй.

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн хүү У.А ын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож сар тутам эцэг Б.О ээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

             4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү У.А т зарцуулахыг эх Б.У д даалгасугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.О ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.