| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0205/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0003 |
| Огноо | 2013-12-05 |
| Зүйл хэсэг | 145.4., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0003
Хэргийн индекс: 171/2013/0205/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Ё.Ринзаан, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000533 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** /***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** *** тоотод оршин суудаг, урьд: *** ял шийтгэлтэй.
Шүүгдэгч *** нь урьд бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа буюу *** оны *** дугаар сарын *** -ны өдрийн *** цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр болох Дархан зах дээрээс иргэн ***ийн гар цүнхтэй бичиг баримт болон Хаан банкны виза карт, 400000 төгрөг хулгайлсан, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн *** дугаар лангуун дээрээс иргэн ***ы “iPhone 5” маркын гар утсыг хулгайлж бусдад нийт 1502500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр гэрээсээ гараад захаар уруудаад явж байхад лангуун дээр хар цүнх өлгөөстэй байхаар нь авсан. Явж байгаад *** тай таараад юм уух уу гээд виза карт уншуулаад дэлгүүрээс 2 шил архи авсан. 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Олон улсын худалдааны төв ороод нэг лангуу руу орсон чинь утас байхаар нь авсан. ***ийн хохиролд 500.000 төгрөг өгсөн, гар утасны үнийг төлж чадаагүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр утсаа алдаад хамгаалалтын албанд очиж бичлэг харъя гээд харахад шорттой малгайтай залуу байсан. Миний утас унтраахад их төвөгтэй учраас унтрааж чадахгүй байх гэж бодоод залгаад байхад 20 минут орчим дуудаж байгаад 30-аад минутын дараагаар холбогдохоо больсон. Би iphono 5 утсаа Солонгос улсаас 950.000 төгрөгөөр захиж авахуулсан. Аав ээжид нь шинэ утас авна гэдгээ хэлсэн. Одоо утсаа гаргуулж авмаар байна.” гэв.
Шүүгдэгч ***нь урьд бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхад буюу 2013 оны *** дугаар сарын ***-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр болох Дархан зах дээрээс иргэн ***ийн гар цүнхтэй бичиг баримт болон Хаан банкны виза карт, 400000 төгрөг хулгайлсан, 2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн *** дугаар лангуун дээрээс иргэн ***ны “iPhone 5” маркын гар утсыг хулгайлж бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 0***дүгээр сарын ***-ны өдөр гэрээсээ гараад захаар уруудаад явж байхад лангуун дээр хар цүнх авч, виза карт уншуулаад дэлгүүрээс 2 шил архи авсан. 2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Олон улсын худалдааны төв ороод нэг лангуу руу орсон чинь утас байхаар нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр утсаа алдаад хамгаалалтын албанд очиж бичлэг харъя гээд харахад шорттой малгайтай залуу байсан. Миний утсыг хулгайлсан залуу мөн байна. Шинэ утас байсан тул утсаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед ажилдаа ирээд өөрийнхөө цүнхийг лангууныхаа доогуур хийгээд бараагаа дэлгэж дуусаад цүнхнээсээ мөнгө авах гээд үзсэн чинь миний гар цүнх алга болчихсон байсан...
... миний гар утсанд мессежээр “***” гэдэг дэлгүүрээс 2 удаа 49.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан тул цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээж ***г над руу залгаад бичиг баримттай цүнх, мөнгө төгрөгөө алдчихлаа гэж ярьсан.
...маргааш өглөө нь ээж мобикомын гар утасныхаа сим картыг сэргээгээд ирлээ. Миний гар утсанд 2 мессеж ирсэн байна гэхээр нь уншихад “***” дэлгүүрт 2 удаа гүйлгээ хийж, 49.000 төгрөг ээжийн картнаас авсан байсан. “***” дэлгүүр дээр очиж камерыг үзэхэд туранхай бор царайтай залуу ээжийн картаар мөнгө авч байсан тул цагдаад мэдэгдсэн. Ээжийн цүнхэнд 3 цахим үнэмлэх, хаан банкны виза карт, Нокиа маркийн гар утас, бэлэн 400.000 төгрөг зэрэг байсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
У***ын сэжигтэнээр өгсөн ”...2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Скай буудлын байрны ойролцоо би найзынхаа хамт явж байгаад *** ***ай тааралдсан. *** нэг өндөр залуутай цуг явж байсан. ***тай уулзахад ***рыг надыг “ганц хоёр шил архи уух уу?” гэхээр нь “тэгье” гэсэн чинь *** дэлгүүр лүү ороод намайг дуудахаар нь би дэлгүүрт ороход “энэ 2 шил архи аваад гар” гэхээр нь би өвөртөө хийгээд аваад гарсан. Тэгээд орцны үүдэнд архиа ууж дуусаад салаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэх тал/,
-Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 41 дэх тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хэргийн 42-43 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ы утсаар яриад буцааж өгөхдөө ***ны харалдаа шилэн лангуун дээр тавьчихаад гараад явсан. Тухайн үед утас тавьсаныг бид хоёр харчихаад *** доошоо тонгойж хатгамал оёод, би хажууд доошоо хараад юм ярьж сууж байсан. Оюунсайхан гэнэт “миний утас хаана байна, алга болчихсон байна” гээд тэр хавиар нь хайгаад олдохгүй болохоор би өөрийн гар утсаараа залгаж үзэхэд дуудаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Олон улсын худалдааны төвийн А-9 дугаартай бэлэн хувцас зардаг павилонд наймаагаа хийж байгаад орой 18:20 цагийн үед урд талын павилоны эмэгтэй Б.Оюунсайханы утас мобиком руу үнэгүй ярьдаг болохоор утсыг нь гуйж хажууд нь нөхөртөйгөө 1 минут ярьчихаад буцааж ***д өгчихөөд гарч явсан. Павилондоо ороод ээж, охин хоёрт бараа үзүүлээд байж байхад Оюунсайхан “яана аа, утсаа алдчихлаа” гээд ороод ирэхээр нь цуг гарч камерын бичлэгийг үзсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 68 дахь тал/,
- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл, /хэргийн 115 дахь тал/,
-Үнэлгээний тайлан /хэргийн 116-119 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Олон Улсын Худалдааны төвийн хяналтын камерын бичлэг,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн микро хорооллын “***” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг зэрэг бичгийн баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***оны *** дугаар сарын ***-ны өдрийн 100/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 3 сар хорих ял шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж байгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлж, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч У***ийн хохирол төлбөрт 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, гомдол саналгүй тухай баримт /хэргийн 115 дугаар хуудас/ хэрэгт авагдсан, хохирогч *** нь шүүхийн шатанд “гар утсаа авна” гэж байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэж үзнэ.
Хохирогч ***ы “iPhone 5” маркийн гар утсыг эд хөрөнгийн зах зээлийн судалгаагаар 900.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч ***аас хулгайлж авсан гар утасны үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *** олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн ***ын “Нокиа 2660” маркын гар утас буюу 20.000 төгрөгийг эд хөрөнгө хураах ялд тооцон хурааж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***ыг “урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад” бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ***т “Нокиа 2660” маркийн гар утас буюу 20.000 /хорин мянга/ төгрөг хурааж, 11 жил /арван нэгэн жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 11 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух ***д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар “Нокиа 2660” маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.Золзаяагийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1204 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
З.ТУНГАЛАГМАА