| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2014/0014/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0004 |
| Огноо | 2013-12-17 |
| Зүйл хэсэг | 099.2., 146.3., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0014/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Тунгалагмаа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000619 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***Дархан-Уул аймгийн Дархан суманд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, халх, бүрэн дунд боловсролтой, ***, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн сэдэлтээр ***гудамжинд 2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***ийн зүүн дал орчим нийт 2 удаа архины шилээр зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн,
-2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр *** тоотод байх ***ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг булаасан булаалтын гэмт хэргийг 2010 оны ***дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, ялтай байдал дуусаагүй байхад үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ***бид 4 ***эмээгийн амбаарт орж 10 литр нэрмэл архи уусан. ***эмээ орж ирэхдээ чихэндээ сүүжин алтан ээмэгтэй байхыг нь би харсан юм. ***тэр үед тасарчихсан. Тэгээд би төв орлоо гээд явахдаа ***эмээгийнд буцаад ирсэн. Тэгээд чихнээс нь ээмэгийг нь сугалж аваад бирж дээр 300.000 төгрөгөөр зарсан. 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ***нартай таарсан. Тэгээд *** ах шартаад байна гэхээр нь би архи авсан. Бид гурав явж байгаад ***ай таарсан. А***й пиво ууж байхдаа маргаж байгаад эвлэрсэн. Тэгээд вокзал талаас нэг охин ирж байхаар нь манай найз охин ирж байна гээд тоглосон чинь юу гэнээ гээд *** уурлаад байсан. Тэр үедээ бид хоёр эвлэрсэн. Намайг *** ах яв гэхээр нь би явлаа гээд босоод 3-4 метр орчим явж байхад *** миний араас ирээд намайг цохиод хавсарч унагасан гэв.
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэгээд хашаан дотор салхилаад явж байсан чинь хүн хаалга тогшоод байх шиг болохоор нь очоод хашааны хаалга онгойлготол хашааны хаалга түлхээд газар унагаачихсан чинь нөгөө *** гэх залуу эхэлж орж ирээд миний зүүн чихний ээмгийг авах гэхээр нь “*** ээ” гээд дуудсан чинь миний амыг ***о барьж байгаад хажууд нь байсан залуугаа “нөгөө ээмгийг нь аваач ээ, пизда минь” гэж хэлэхэд нөгөө залуу миний барын талын чихний ээмгийг авсан. *** зүүн талын чихний ээмгийг авсан юм.
...миний нас өндөр болсон, мөн 2 ч удаа цус харвасан болохоор зарим зүйлийг мартаж санаад буруу зөрүү яриад байдаг юм. одоо бодоод байхаар Хосоо ганцаараа хашаанд орж ирээд миний ээмгийг авсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 38-42 дахь тал/,
-Хохирогч Ц***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ын дүү гэх эмэгтэй хичээлээ тараад ирж байсан чинь *** тэр охиныг харчихаад “манай найз охин байна, та нар хар даа” гэж гудамжинд явж байгаа охиныг зааж хэлэхээр нь харсан чинь ***ын дүү нь явж байсан юм. Тэгтэл ***уурлаад “чи юу яриад байгаа юм бэ? түрүүнээс хойш дуугүй байгаад байхад чинь янз бүрийн юм яриад байх юм” гэж хэлээд хоорондоо маргалдаад байхаар нь би “боль, боль” гээд салгасан чинь *** миний өөдөөс “чи юу юм бэ?” гээд хүрч ирээд намайг нэг удаа гараараа нүүр рүү цохьчихоор нь би цаашаа түлхээд нэг хавираад унагаачихсан чинь хажууд байсан хүмүүс “боль” гээд салгахаар нь “за за явцгаая” гээд *** руу эргээд харсан чинь архины шил хагалж бариад над дээр ирээд цохихооор нь эргэж хараад тонгойсон чинь зүүн суганы хавьцаа шилээрээ хатгачихаар нь би зугтах гээд гүйсэн чинь урд газар байсан чулуун дээр бүдрээд уначихсан юм. Тэгсэн чинь Хосбаяр барьсан байсан шилээрээ хатгах гээд дайраад байхаар нь гараараа хаасан чинь зүүн шуун дээр шилээр хатгачихсан юм. гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгтэл *** архины шил хагалаад барьчихсан *** рүү дайраад байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***бие биенийгээ нэг нэг удаа цохьж,бие биенийгээ хавсарч унагаагаад дээр доороо ороод байхаар нь тэнд байсан хүмүүс очиж салгасан юм. Ингээд байж байсан чинь Хосбаяр гудамжинд хэвтэж байсан архины шил авч, хашааны буланд хагалахаар нь би тэрийг харчихаад “*** өө, зугтаагаарай” гэж хэлсэн чинь ***х тэрийг сонсоогүй юм шиг байна лээ. Тэгтэл *** дээр гүйж очоод дал, гар орчим руу нь 2 удаа шилээр хатгасан чинь *** зугтаагаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэх тал/,
-Гэрч Х***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд нэг сэрэхэд *** цагдаа дуудчихсан, ***х миний хажууд гарнаас нь цус гарчихсан байж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан “***ийн биед суга, зүүн гарны зөөлийн эдийн зулгаралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 995 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 25 дахь тал/,
-Фото зургаар хүн таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл /хэргийн 31-33 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг унтаж байхад ээж 14 цагийн орчим орж ирээд “ээж нь ээмгээ булаалгачихлаа” гэхээр нь би “ямар хүмүүс вэ?” гэхэд ээж өглөө орж ирсэн Хосбаяр найзын хамт, тэр найзынх нь нэрийг сайн мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би гарч харсан. Тэгтэл хэн ч байгаагүй, тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,
-Шүүгдэгч ***ын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 78 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн сэдэлтээр Дархан *** гудамжинд 2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***ийн зүүн дал орчим нийт 2 удаа архины шилээр зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, мөн 2010 оны *** дугаар сарын ***-ны өдрийн с дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, ялтай байдал дуусаагүй байхад 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дархан сумын 2 дугаар баг Ухаа хошууны 3-5 тоотод байх ******ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг булаасан булаалтын гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Хосбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг давтан үйлдсэн, мөн урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч ***ийн булаалгасан сүүжин хэлбэртэй алтан ээмэг 500000 төгрөгөөр үнэлэгдсэн /хэргийн 25 дахь тал/ байх бөгөөд шүүгдэгч ***нь хохирогч ***аад 2013 оны 11 сарын 12-ны өдөр 500000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч Ц.Атармөнх нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, удаа дараа гэмт хэрэг үйлдэж, засрал хүмүүжил олоогүй, урьд хорих ял биечлэн эдэлж байсан байх тул хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлөн өөрчлөх үндэслэлгүй байна.
***ын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***т бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар овогт ***ыг 5 жил 1 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, Б.Хосбаярын биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар /таван жил зургаан сар/ хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
Я.ТУУЛ